Улс төрийн мэдээ

"Ирэх сарын 1-нээс технологийн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлнө"

УИХ-ын намрын чуулган нээсэн энэ өдөр МАН-ын бүлэг хуралдаж, шийдвэрээ танилцууллаа.

Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан "Бүсчилсэн хөгжлийн бодлогын дагуу, ирэх 2025 оны төсөвт татварын ялгаатай бодлого хэрэгжүүлэхээр тусгасан. Аль бүсэд, ямар татварын бодлого баримтлахаа хэлэлцэн тохирсны үндсэн дээр хуульчилна.

Арваннэгдүгээр сарын 1-нээс салбар харгалзахгүй технологийн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлнө. Өмнө нь боловсруулах чиглэлийн л төхөөрөмжийг чөлөөлж өгдөг байсан.

Мөн ААНОАТ-ыг 90 хүртэлх хувиар хөнгөлдөг байх боломжийг хуульчилж байна" гэлээ.

Түүнчлэн татварын бодлогын тухайд нэмж, "Хэрэв ААН нь нийгмийн чиглэлийн хөрөнгө оруулалт хийж, хандив тусламж үзүүлсэн бол тухайн байгууллагын жилийн орлогын нэг хувиар хязгаарлаж, татвараас чөлөөлдөг болохоор тусгасан. Соёл урлаг, спорт, ногоон байгууламж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн хөрөнгө оруулалт буюу барилга байгууламж барьж, хандив өргөсөн бол түүнийгээ баталгаажуулах боломжтой" гэж ярилаа.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button