НИЙГЭМ

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл хаалттай хуралдаж байна

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл хуралдаж, Ерөнхий захирлыг томилох асуудлыг хаалттай хэлэлцэж байна.

Харин захирал томилох эрх үүрэг бүхий тус телевизийн Үндэсний зөвлөлийн дөрвөн гишүүнийг эсэргүүцэж буйгаа тус байгууллагын хамт олны төлөөлөл болон Үйлдвэрчний эвлэлээс эсэргүүцэл илэрхийлж, шаардлага хүргүүлжээ.

Үндэсний зөвлөл хуралддаг өрөөний үүдэнд хамгаалагчид зогсоон байгаа бөгөөд МҮОНРТ-ийн ажилчид үүдэнд нь эсэргүүцлээ илэрхийлж байна. Тиймээс хурлыг саатуулж байна хэмээн Баянгол дүүргийн цагдаагийн газарт дуудлага өгсөн байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button