Гадаад мэдээДЭЛХИЙ

Эрдэмтэд хүний Y хромосомын дарааллыг бүрэн тогтоожээ

Хорин жилийн өмнө “Human Genome Project”-ийн эрдэмтэд хүний ДНХ-ийн нуклеотидийн дарааллыг бүрэн тогтоосон гэдгээ зарласан билээ. Нуклеотид нь хүний ДНХ-ийн кодыг үүсгэдэг Аденин, Гуанин, Цитозин, Тимин гэх амин хүчлүүд юм. Тухайн үед энэхүү амжилтыг сар дээр хүн газардах, атомыг хагаслан хуваахтай ижил хэмжээний ололт хэмээн сайшааж байсан билээ.

Гэхдээ тэр үед хүний генийн мэдээллийг яг үнэндээ бүхэлд нь тогтоож дуусаагүй байсан юм. “Human Genome Project”-оор 20 жилийн өмнөх технологиор тогтоох боломжтой бүх нуклеотидийн дарааллыг л тогтоосон аж. Харин хүний генийн мэдээллийг бүхэлд нь тогтоосон дарааллыг “Telomere-2-Telomere” холбоо өнгөрсөн жил нийтэлсэн.

“T2T” холбооны нийтэлсэн ДНХ-ийн дараалал бол ХХ хромосомтой буюу эмэгтэй хүний генийн мэдээлэл байсан юм. Тэгвэл тус эрдэм шинжилгээний ажил дээр ажилласан генетикч Рэйчел О’Нил бусад судлаачидтай хамтран Y хромосомын дарааллыг бүрэн тогтоожээ. Тэд судалгааны ажлаа өнгөрсөн лхагва гарагт (2023.08.23) “Nature” сэтгүүлд нийтэлсэн байна. Y хромосомтой холбоотой үүсдэг олон төрлийн өвчин байдаг тул эрдэмтдийн шинээр нийтэлсэн ДНХ-ийн дараалал тэдгээр өвчнийг эмчлэхэд тус болох нь дамжиггүй.

Эх сурвалж: Medical Express

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button