Их Британийн эдийн засаг уналтад орох аюул тулгарчээ

Их Британид бодлогын хүү нэмэгдэж байгаа учир үйлдвэрүүдийн гарц буурч, 2000-аад оны дэлхийн санхүүгийн хямралаас хойш үзэгдээгүй хэмжээгээр үл хөдлөх хөрөнгийн үнэ буурчээ. Үүний улмаас Их Британид эдийн засгийн уналт үүсэх аюул тулгараад байгаа аж.
Английн банк 14 удаа дараалж бодлогын суурь хүүг нэмсэн. Суурь хүүгийн нэмэгдэл Их Британийн эдийн засгийг удаашруулж байгаа гэх баримтууд цаг ирэх тусам ихсэж байгаа аж.
“S&P Global” болон “Chartered Institute of Procurement & Supply”-ийн бичсэн тайланд Их Британийн аж үйлдвэрийн хэтийн төлөв санхүүгийн хямрал болон цар тахлын үеээс гадна үзэгдсэн хамгийн сул нөхцөл байдалд буйг харуулжээ.
Мөн Их Британийн хамгийн том ипотекийн зээлдүүлэгчийн нэг болох Үндэсний барилгын нийгэмлэг мэдээлснээр орон сууцны үнэ 5.3 хувиар буурсан байна. Энэ нь 2008 оны дэлхийн эдийн засгийн уналтаас хойш үзэгдсэн хамгийн хурдан бууралт юм.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.