ДЭЛХИЙ

БНСУ-ын талаас Б.Одбаярыг мэдүүлэг өгөхийг шаарджээ

Үндсэн хуулийн цэцийн дарга Б.Одбаярыг БНСУ-ын агаарын тээврээр үорчиж явахдаа онгоцны үйлчлэгчийн биед зүй бусаар халдаж, бэлгийн дарам үзүүлэхийг завдсан талаар тус улсын хэвлэлүүд анхлан мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан, ҮХЦ-ээс мэдэгдэл гаргахдаа андуурагдсан байж болзошгүй гэж онцолсон юм.

Сүүлийн өдрүүдэд БНСУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагууд ҮХЦ-ийн дарга Б.Одбаярыг элчин сайдын яамнаас дипломат паспорттой нь холбогдуулан, хуулийн байгууллагын цагдан сэргийлэх арга хэмжээнээс мулталсан асуудлыг шүүмжилсээр байгаа юм. Өнөөдөр Yonhap агентлаг Инчеоны Бүсийн цагдаагийн газраас хохирогч эмэгтэйчүүдээс мэдүүлэг авсан талаар мэдээлжээ.

Мэдээлэлд, Инчеоны цагдаагийн газраас Д.Одбаяр болон А нарыг Индонезиос буцахдаа БНСУ-д ирж мэдүүлэг өгөхгүй нислэгээ өөрчилж, шууд Монгол руу буцах юм бол хэргийг шууд прокурорт шилжүүлнэ гэж мэдэгдсэн талаар дурдсан байна.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button