Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ Японоос авах далайн бүтээгдэхүүний импорт 67.6 хувиар буурчээ

Японы улс Фүкүшимагийн хайлсан реакторыг хөргөхдөө ашигласан усаа ариутгаад, наймдугаар сарын 24-нөөс эхлэн Номхон далай руу цутгаж эхэлсэн.

Цутгаж эхэлсний дараа БНХАУ Японоос авдаг бүх төрлийн далайн бүтээгдэхүүнд хориг тавьж, импортлохоо зогсоох шийдвэр гаргасан юм. Наймдугаар сард Японоос Хятад руу импортолсон далайн бүтээгдэхүүний хэмжээ гуравны хоёроор буурсан байна.

БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас даваа гарагт /2023.09.18/ нийтэлсэн статистик мэдээгээр бол Японоос импортолсон далайн бүтээгдэхүүний нийт үнийн дүн 149.02 сая юань (20.4 сая ам.доллар, 3.02 тэрбум иен) байсан нь өмнөх жилийн мөн үеэс 67.6 хувиар буурсан аж.

Энэ бууралт нь Фүкүшимагийн станцаас ус цутгаж эхэлсэнтэй холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. БНХАУ бол Японы хамгийн том далайн хүнс худалдан авагч байсаар ирсэн. Долоодугаар сард ус цутгаж эхлэхээс өмнө Хятадын импорт өмнөх жилээс 28.5 хувиар буурсан байсан. Гэвч 67.6 хувиар буурсан нь БНХАУ-ын тавьсан бүтэн хоригтой холбоотой юм.

Эх сурвалж: Asahi Shimbun

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button