Гадаад мэдээДЭЛХИЙНИЙГЭМ

Дуучин IU 300 сая вон эмзэг бүлгийн хүмүүст хандивлажээ

Өмнөд Солонгосын алдарт дуучин, жүжигчин IU урлагийн ертөнцөд хөл тавьсан 15 жилийн ой даваа гарагт /2023.09.18/ болсон. Тэрбээр энэ ойн өдрийг тохиолдуулан 300 сая воныг (226,159 ам.доллар) эмнэлэг, халамжийн үйлчилгээ авч чаддаггүй хүмүүст зориулан хандивлажээ.

Түүнийг хариуцдаг “Edam Entertainment” мэдээлснээр IU Асан эрүүл мэндийн төв, Солонгосын хүүхдийн халамжийн үндэсний нийгэмлэг, Сөүл хотын хүүхдийн эмнэлэгт тус бүр 100 сая вон хандивласан байна.

Тэрбээр хандиваа “IUaena” нэр дор хийжээ. IU нь түүний тайзын нэр, харин “Uaena” нь түүний фэнүүдийг нэрлэдэг хэллэг юм. “Edam Entertainment” мэдэгдэл хийснээр хандивын мөнгө санхүүгийн хүндрэлтэй байгаа хүүхэд, өсвөр насныхан, хорт хавдартай эмэгтэйчүүдийг эмчлэх, хүүхдийн асрамжийн газарт эмчлүүлж буй хүмүүсийн зардалд тусална гэжээ.

Мөн IU өөрийн энтертайнментаараа дамжуулж “Би шүтэн бишрэгчдээсээ хүлээн авсан хайраа эргэн тойрныхоо хүмүүстэй хуваалцахыг хүссэн. Энэ нь хэн нэгний хувьд жижиг өөрчлөлтийн эхлэл болно гэдэгт би итгэлтэй байна” хэмээсэн юм.

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button