ЭРҮҮЛ МЭНД

Хүүхдийн нугасны мэдрэлийн ёзоор таслах мэс заслыг Монголд анх удаа хийнэ

Монгол улсад эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалтад багтах Тархины саатай хүүхдийн хөдөлгөөний алдагдлыг засах булчин чангарлын үеийн нугасны мэдрэлийн арын ёзоорыг сонгомлоор таслах мэс заслыг Монголд  шинээр нутагшуулна.

Тодруулбал, Япон улсын Токио хотын Хүүхдийн Эрүүл Мэндийн Төв, мэдрэлийн мэс заслын төвийн дарга, АУ-ы доктор Ихара Сатоши болон Япон улсын Китасато их сургуулийн эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасаг, хүүхдийн мэдрэлийн мэс заслын салбарт зөвлөх эмч, АУ-ы доктор, профессор Морота Нобухито нар энэ сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод хүрэлцэн ирээд байна.

Тус мэс засал нь манай оронд өмнө нь хийгдэж байгаагүй бөгөөд зөвхөн гадаад орнуудад хийгддэг өртөг өндөртэй мэс ажилбарт тооцогддог байсан бол ийнхүү УГТЭ-ийн эмч мэргэжилтнүүд Япон профессоруудтай хамтран Монголдоо нутагшуулснаар тархины саа саажилтай байнгын асаргаатай олон хүүхдүүдэд өсөж хөгжих боломж нөхцөлийг бий болгож байна.

Хагалгааг Япон улсын профессорын баг УГТЭ-ийн эмч нартай хамтран 4-15 насны зургаан хүүхдэд үнэ төлбөргүй хийхээр боллоо.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button