Канад: Нацист цэргийг сайшаасан Парламентын спикер огцорлоо

Канад улсын Парламентын доод танхимын спикер мягмар гарагт /2023.09.26/ ажлаа өөрийн хүслээр хүлээлгэн өгөхөө мэдэгджээ. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт /2023.09.22/ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський Канадын Парламентын өмнө үг хэлсэн юм.
Түүнийг үг хэлсний дараа доод танхимын спикер Энтони Рота 98 настай Ярослав Хункаг дуудаж “Канадын баатар, Украины баатар” гэж танилцуулсан байна. Гол асуудал нь Хунка Нацистуудын 14-р “Waffen” дивизийн “Waffen-SS Galicia”-д харьяалагддаг цэрэг байсан явдал аж. “Waffen-SS Galicia” нь сайн дурын цэргүүдээс бүрдсэн дивиз байжээ.

“The Friends of Simon Wiesenthal” нэртэй Холокост судлалын төв тус дивизийг “Төсөөлөлд багтамгүй харгислал үйлдэж, гэм зэмгүй энгийн иргэдийг олноор нь хөнөөсөн хэрэгт буруутгагдаж байсан” гэж мэдэгдсэн юм.
Хунка Нацист цэрэг байсан гэдэг нь илэрсний дараа Ротаг их хэмжээний шүүмжлэл ирсэн. Ийм учраас тэрбээр Парламентын спикерийн албан тушаалаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгчээ.
Ажлаа хүлээлгэн өгөхдөө Рота “Энэ хүнийг олон нийтийн өмнө сайшаасан нь олон хүмүүсийн дургүйцлийг хүргэсэн, тэр тусмаа Канад болон дэлхийн өнцөг булан бүрд байгаа еврейчүүдийн. Би хийсэн үйлдлийнхээ хариуцлагыг бүрэн хүлээнэ” гэж хэлсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Улс төрчид жаахан буурь суурьтай бай!!Түүхээ мэдэх хэрэгтэй.
Манай улс төрчид ингэж буруугаа хүлээн суудлаасаа огцрохгүй. Их ялгаатай байгаа биз. Жинхэнэ ардчил�##�тай оронд бол өөрсдөө сайн дураараа суудлаа тавьж өгдөг юм байна.
Удахгүй Гитлер бол баатар байсан гэж солиорохын байна л даа