Сурвалжилга, Нийтлэл

ӨНӨӨДӨР: Хэнтийд нөхөн сонгууль явагдах эсэхийг ЦЭЦ ШИЙДНЭ

Хэнтий аймгийн 42-р тойрогт нөхөн сонгууль явуулах нь Үндсэн хууль зөрчих эсэхийг өнөөдөр цэц хэлэлцэнэ. Судлаач Д.Ганхуягийн гаргасан гомдлын дагуу уг асуудлыг өнөөдөр Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа авч хэлэлцэхээр товлосон.

Хэрвээ цэц Хэнтий аймагт нөхөн сонгууль явуулах нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзвэл дүгнэлтийг УИХ-аар хэлэлцэх, цаашлаад Их суудлын хуралдаанаар маргаан өрнүүлэх шаардлага үүсэх юм. Нөхцөл байдал ингэж өрнөвөл Хэнтий аймгийн нөхөн сонгууль ирэх сарын 30-нд зохион байгуулагдах боломжгүйд хүрэх эрсдэлтэй билээ.

Өмнө нь Үндсэн хуулийн цэцээс төрийн албан хаагч дэвших боломжийг хангаагүй байна гэх шалтгаанаар Хэнтий аймгийн нөхөн сонгуулийг хойшлуулсан удаатай. Тиймээс ч улс төрийн намууд  энэ удаа Үндсэн хуулийн цэцийг улс төржсөн шийдвэр гаргахыг байхыг сануулаад байгаа юм.

Улс төрийн намуудын хувьд Сонгуулийн тухай хуулийн дагуу дотооддоо нэр дэвшигчээ тодруулах процессыг өрнүүлж буй. Тодруулбал, МАХН-аас тус намын дарга Н.Энхбаяр нөхөн сонгуульд өрсөлдөнө гэдгээ өнгөрсөн долоо хоногт зарласан.

Улмаар Хэнтийн АН-аас Ж.Оюунбаатарыг нэр дэвшүүлэх саналаа  намынхаа ҮБХ-нд хүргүүлээд буй. Өнөөдөр Ан-ын ҮБХ хуралдах чигтэй байгаа юм.

Мөнхүү МАН маргааш Бага хурлааараа Хэнтийн нөхөн сонгуульд өрсөлдөгчөө тодруулахаар товоо зарлаад байгаа юм. Сонгуулийн ерөнхий хорооноос нийт 12 улс төрийн нам тус сонгуульд оролцох батламжаа гардан авсан билээ.

Ж.МЯДАГБАДАМ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button