НИЙГЭМНийгэм мэдээ

Тендер: Сайншанд сумын ЗДТГ камержуулалттай тэнцэхүйц мөнгөөр хөгжим, компьютер авчээ

Дорноговьд гарсан хэрэгтэй холбогдуулан хяналтын камерын систем муу байгаа дүр зураг ажиглагдсан. Улмаар орон нутгийн камержуулалтын асуудал хөндөгдөж эхлэв.

Тэгвэл "ниргэсэн хойно хашхирав" гэгчээр хэрэг гарсан Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын тамгын газар аравдугаар сарын 5-ны өдөр буюу уржигдар "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд шаардлагатай байршилд камер суурилуулах" тендерийг 100 сая төгрөгөөр зарлав. Нийт төсөвт өртгийг нь 135 сая төгрөг хэмээн тооцсон ч энэ онд 100 саяыг нь санхүүжүүлэхээр зэхжээ.

Тус суманд одоо ажиллаж байгаа нийт 36 байршлын 66 камер байдаг ажээ. Гэвч тухайн камеруудын хувьд шилэн кабелийн гэмтлийн улмаас түр ажиллагаагүй болсон байна. Камерын холбох хэрэгслийн хайрцгууд нь хаалгагүй, эвдэрч муудсан байдалтай, салбар шугамнуудын тэжээл болон шилэн кабелийн ил, далд гэмтэл ихтэй байгаа ажээ.

Тэгвэл тус тамгын газраас он гарснаас хойш уг камержуулалтын тендерийг оролцуулаад нийт 38 тендер зарласан байна. Өмнөх 37 тендерт ерөөс гэмт хэргээс ямар нэгэн байдлаар сэргийлэх камержуулалттай холбоотой тендер сөхөгдөөгүй. Камерны асуудал үүссэн байгааг мэдсээр ийн арав дахь сараа өнгөрүүлж байгаа хэрэг.

Сайншанд сумын Засаг даргын тамгын газар энэ онд зарласан нийт тендер дунд хоёрдугаар сарын 27-нд зарласан тендер нь хамгийн ихээр анхаарал татав.

Нэр нь Сайншанд сумын Засаг даргын тамгын газрын багаж хэрэгсэл билээ.

Тухайн тендерт нийт 78 сая төгрөгийн төсөвт өртөгтэй хэмээн тооцоолсон байв. Ингэхдээ хоёр багцаас бүрдэх бөгөөд үүнд нь хөгжим болон компьютер, тоног төхөөрөмж гэх багцуудыг дурджээ. Ингэхдээ төсвийг нь Сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөнөөс гаргана хэмээсэн байв.

Хөгжим нийлүүлэхэд 40, компьютер тоног төхөөрөмж нийлүүлэхэд нийт 37.9 сая төгрөгийг тус тус шаардлагатай хэмээн үзсэн байгаа юм.

Ийн харвал орон нутагт шаардлагатай гол зүйлд ерөөс мөнгө төсөвлөөгүйн хор уршиг ийн өнөөдөр үүсээд байна. Аймаг, орон нутгууд төсөв, зардал гаргахдаа ач холбогдлын эрэмбийг зайлшгүй хийж үзэх шаардлагатай билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочинdd
Зочинdd
2023-10-07 14:23

kamer buhniig shiidehgui shuu nuuree halhalhad tanigdahgui shuu!

Зочин
Зочин
2023-10-07 20:57

Бүх л төрийн байгууллага адилхан. Цавчаа хийж л байв�##� хэрэгтэй хэрэггүй нь хамаагүй. Ингэх гэж л дарга болдог бус уу

Зочин
Зочин
2023-10-08 00:41

Камер, дро, дулааны багаж хэрэгсэл хэрэгтэй баарны хөгжим м�##�чны хөгжил хэрэггүй.

Зочин
Зочин
2023-10-08 17:25

jil bolgon naadam temdegledeg mongooroo iimerhuu yumnuudaa hiij baildaa orkuudaa

Холбоотой мэдээ

Back to top button