УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Дата: Б.Пүрэвдагвын зарласан ₮100 тэрбумын тендер, гэрээлсэн компани

МАН-ын 30|38-ын хоёр талын алинд нь ч нүүр алдахгүй, дундын бүсийн тоглогч Б.Пүрэвдагва Хотын даргын ажлаа хүлээж аваад яг гурван сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд түүний ерөнхийлөн захирсан тендер, зарцуулсан мөнгөн дүн, гэрээлсэн компаниудын мэдээллийг нэгтгэн хүргэе.


Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын төсвийн ерөнхийлөн захирагч бол Хотын дарга байдаг. |2026.05.26|-ны өдөр Б.Пүрэвдагва ямар ч өрсөлдөгчгүйгээр Хотын даргаар томилогдсон. Өдгөө гурван сарын хугацаанд олон нийтээс "юу ч хийдэггүй Хотын дарга" цол хүртээд буй. Саяхан COP17 хурлын үеэр 400 сая долларын санхүүжилт авлаа хэмээн хөөрцөглөж, DJ-ийн авьяасаа үзүүлээд амжсан. Тэгвэл өнгөрсөн гурван сард түүний удирдан зарцуулсан тендерийг шүүж үзье.

Б.Пүрэвдагва томилогдсоноос хойш Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар нийт 16 тендер зарлажээ. Эдгээрээс зургаа нь дүүргүүдэд шахмал түлш тээвэрлэн нийлүүлэх тухай байна.

Зөвхөн шахмал түлш тээвэрлэх төсөлд ₮16.7 тэрбум төгрөгийн тендер зарлажээ

Нэг. Нийслэлийн 2026 оны төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх шахмал түлш тээвэрлэх төсөл, арга хэмжээ (Баянгол, Чингэлтэй дүүрэг Багц-17-21)

Нийт гурван багцтай, 4.3 тэрбумын төсөвтэй эл тендер өнгөрсөн зургаадугаар сарын 03-ны өдөр зарлагдсан. Улмаар гурван багцынх нь нэгд нь л гэрээ байгуулсан байна. Тухайлбал багц 18 буюу ₮876 сая төгрөгийн тендерт Тетра эвлоги ХХК 833,166,000 төгрөгийг тендерт санал болгон шалгарсан байна. Тус компани уг тендерийн хүрээнд 102.858 тонн шахмал нүүрсийг Баянгол, Чингэлтэйн 25 хороонд түгээх юм байна.

Хоёр. Нийслэлийн 2026 оны төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх шахмал түлш тээвэрлэх төсөл, арга хэмжээ (Баянзүрх, Налайх, Сүхбаатар дүүрэг Багц-28-33)

Нийт дөрвөн багцтай, 4.4 тэрбумын төсөвтэй эл тендер өнгөрсөн зургаадугаар сарын 04-ний өдөр зарлагдсан. Улмаар дөрвөн багцынх нь нэгд нь л гэрээ байгуулсан байна. Тухайлбал багц 30 буюу ₮741 сая төгрөгийн тендерт Энх дэлгэр зам констракшн ХХК 665,901,304 төгрөгийг тендерт санал болгон шалгарсан байна.

Харин багц 33-ынх нь тендер саяхан |2026.08.18|-нд зарлагдсан. Одоогоор тендерийн материал хүлээн авах хугацаа дуусаагүй байгаа юм. Нийт өртөг нь 741,525,903 төгрөг.

Гурав. Нийслэлийн 2026 оны төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх шахмал түлш тээвэрлэх төсөл, арга хэмжээ (Баянзүрх, Налайх, Сүхбаатар дүүрэг Багц-22-27)

Нийт дөрвөн багцтай, 1.4 тэрбумын төсөвтэй эл тендер өнгөрсөн зургаадугаар сарын 04-ний өдөр зарлагдсан. Улмаар дөрвөн багцынх нь нэгд нь л гэрээ байгуулсан байна. Тухайлбал багц 23 буюу ₮247 сая төгрөгийн тендерт Энх дэлгэр зам констракшн ХХК 235,561,200 төгрөгийг тендерт санал болгон шалгарсан байна.

Дөрөв. Нийслэлийн 2026 оны төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх шахмал түлш тээвэрлэх төсөл, арга хэмжээ (Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг Багц-1-6)

Хоёр багцтай, 1.8 тэрбумын төсөвтэй эл тендер өнгөрсөн зургаадугаар сарын 04-ний өдөр зарлагдсан. Улмаар дөрвөн багцынх нь нэгд нь л гэрээ байгуулсан байна. Тухайлбал багц 1 буюу ₮306 сая төгрөгийн тендерт Очихзам ХХК 287,360,000 төгрөгийг тендерт санал болгон шалгарсан байна.

Тав. Нийслэлийн 2026 оны төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх шахмал түлш тээвэрлэх төсөл, арга хэмжээ (Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг Багц-12-16)

Хоёр багцтай, 4.5 тэрбумын төсөвтэй эл тендер өнгөрсөн зургаадугаар сарын 04-ний өдөр зарлагдсан. Улмаар дөрвөн багцынх нь нэгд нь л гэрээ байгуулсан байна. Тухайлбал багц 12 буюу ₮818 сая төгрөгийн тендерт Архай моричи транс ХХК
838,206,757 төгрөгийг тендерт санал болгон шалгарсан байна.

-COP17-ын хуралтай холбоотой, нарийвчлавал харуул хамгаалалт, нийтийн эзэмшил, ногоон, цэнхэр бүсийн дотоод цэвэрлэгээ, дотоодын болон гадаад улсын зочин, төлөөлөгч, оролцогчдын цэвэр усны хэрэглээг хангахаар 3.9 тэрбум төгрөгийн тендер зарлажээ-

Нэг. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР-17)-ыг зохион байгуулах хөх бүсийн байр байгууламжийн харуул хамгаалалтын үйлчилгээ

COP17 хурал |2026.08.16|-ны өдөр эхэлсэн. Өнөөдөр өндөрлөнө. Тус хурал Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд иргэдэд нээлттэй ногоон бүс, гаднын зочид төлөөлөгчдийн өндөр хэмжээний хурал өрнөх цэнхэр гэх хоёр бүсэд явагдаж байна. Улмаар цэнхэр бүсийн харуул хамгаалалтад Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас 905 сая төгрөгийн тендер зарласан байна.

Уг тендерт Шонхорсекьюрити ХХК 780 сая төгрөгийн үнийн санал хүргүүлж шалгарсан байна.

Хоёр. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР-17)-ыг зохион байгуулах хөх бүс болон ногоон бүсийн гадна зам талбай, нийтийн эзэмшлийн талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас хөх бүс болон ногоон бүсийн гадна зам талбай, нийтийн эзэмшлийн талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ ₮1 тэрбумыг төсөвлөн тендер зарласан байна. Үүнд Охь мандал ХХК 980 сая төгрөгийн үнийн санал хүргүүлэн шалгарсан байна.

Гурав. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР-17)-ыг зохион байгуулах цэнхэр бүсийн байр байгууламжийн доторх цэвэрлэгээ, үйлчилгээ

Уг тендер хоёр багцтайгаар зарлагдсан. Нийт төсөв нь 1.1 тэрбум бөгөөд нэг багцынх нь өртөг 500 гаруй сая. Нэгдүгээр багц тендерт нь
Алтан чадамж интернэйшнл
ХХК 529 сая төгрөгийн үнийн санал хүргүүлж шалгарсан байна.

Дөрөв. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР-17)-ыг зохион байгуулах хөх бүс болон ногоон бүс дэх байнгын болон түр зориулалттай ариун цэврийн байгууламжийн цэвэрлэгээ, үйлчилгээ

383 сая төгрөгийн төсөвтэй эл тендерт Амиса ХХК 368,489,000 төгрөгийн үнийн санал хүргүүлж шалгарсан байна.

-Хот 82 тэрбумаар автобус авна-

COP17, шахмал түлшнээс гадна Нийтийн тээврийн бодлогын газарт холбогдох хоёр тендер зарласан байна. Нэгийнх нь үр дүн гарч, үнийн санал ирүүлсэн компанитайгаа гэрээ байгуулсан бол нөгөө нь тендерийн материалаа хүлээн авсаар байна. Тухайлбал,

Нэг. Нийтийн тээврийн бодлогын газрын Техникийн хяналтын үзлэгийн төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх

₮550 сая төгрөгийн төсөвтэй тус тендер энэ сарын 14-ний өдөр зарлагдсан байна. Санхүүжилтийн эх үүсвэр нь орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт. Нийт хоёр компани үнийн санал илгээж, Эрчгранд ХХК 538,300,000 төгрөгийн үнийн саналтайгаар шалгарсан байна.

Хоёр. ₮82 тэрбумаар автобус худалдан авах тендер

Тус тендерийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас энэ сарын 14-ний өдөр зарласан. Нийт өртөг нь 82 тэрбум, энэ онд санхүүжих өртөг дүн нь 53 тэрбум. Нийт төсвийг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаас гаргахаар тусгасан байна.

Худалдан авах автобусны тухайд,

  • ₮58 тэрбумаар Их багтаамжийн цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл, цэнэглэх төхөөрөмжийн хамт
  • ₮11 тэрбумаар Дунд багтаамжийн автобус
  • ₮12 тэрбумаар Сургуулийн автобус авахаар тусгасан байна.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

100 тэрбумын тендер гуравхан сарын дотор яригдаж байгаа нь өөрөө анхаарах асуудал шүү. Нийслэлийн мөнгө болохоос хэн нэгний хувийн мөнгө биш

Зочин
Зочин

Тендер зарласан нь асуудал биш, харин ямар компаниуд яаж шалгарч, ямар үндэслэлээр гэрээ байгуулсан нь хамгийн чухал. Бүгдийг нь ил тод болгох хэрэгтэй

Зочин
Зочин

Шахмал түлш тээвэрлэхэд хэдэн тэрбум, COP17-ын цэвэрлэгээ хамгаалалтад бас хэдэн тэрбум, дээрээс нь 82 тэрбумын автобус. Нийслэлийн төсөв үнэхээр том мөнгө эргэлдүүлж байна

Зочин
Зочин

Өрсөлдөөнтэй тендер болсон уу гэдэг л сонин байна. Зарим багц дээр нэг компани шалгарсан мэдээлэл харагдаж байгаа нь иргэдэд тайлбар хэрэгтэй санагдлаа

Зочин
Зочин

Хотын дарга ажлаа аваад 3 сар болж байгаа ч тендерийн мөнгөн дүнгээр бол бага хугацаа биш юм байна. Төсөв зарцуулалт дээр хяналт маш сайн хэрэгтэй

Зочин
Зочин

82 тэрбумын автобус авна гэдэг асар их мөнгө. Ялангуяа нийтийн тээврийн чанар үнэхээр сайжрах уу, эсвэл зүгээр л мөнгө зарцуулах ажил болох уу гэдгийг хармаар байна

Зочин
Зочин

82 тэрбумын автобус авна гэдэг асар их мөнгө. Ялангуяа нийтийн тээврийн чанар үнэхээр сайжрах уу, эсвэл зүгээр л мөнгө зарцуулах ажил болох уу гэдгийг хармаар байна

Зочин
Зочин

Turiin mungiig iim ih hemjeegeer zartsuulj baigaa bol irged ni yag yu avch baigaagaa medeh erhtei shuu. Tender bolgonii ur dun il tod baih heregtei

Зочин
Зочин

COP17 duusah gej baihad hamgaalalt tseverlegee us geed 3.9 terbum tugrug zaragdsan baina. Ene mungunii zartsuulaltiig tailagnah heregtei

Зочин
Зочин

Хотын даргын гол ажил бол тендер их зарлах биш, хотын асуудлыг бодитоор шийдэх шүү дээ. Мөнгө зарцуулсан хэмжээгээр ажлын үр дүнг хэмжиж болохгүй

Зочин
Зочин

Tenderiin medeelel il tod baigaa ni sain. Gehdee il tod baihaas gadna hen hen oroltsson, yagaad ene company yalj baigaag ni oilgomjtoi tailbarlah heregtei

Зочин
Зочин

Ene bol zugeer neg tenderiin asuudal bish ee. Olon tender ni niilj baigaad mash ih hemjeenii mungunii ursgal bolj baina. Hyanaltgui bol yamar ch ersdeltei

Зочин
Зочин

82 terbumaar autobus avah gej baigaa bol niisleliin tugjrel, avtobus huleelt, uilchilgeenii chanar deer yamar bodit oorchlolt garahaa bas davhar heleh heregtei

Зочин
Зочин

Тендерийн тоо, мөнгөн дүн их байх тусам хяналт улам чанга байх ёстой. Хамгийн гол нь гэрээ байгуулсны дараа ажлаа яг хийсэн эсэхийг шалгадаг тогтолцоо хэрэгтэй

Зочин
Зочин

Neg talaas ni harval hotod heregtei ajluud baina. Gehdee nuguu talaas ni avah baraa uilchilgee ni uneheer ene hemjeenii mungutei tentsene uu gedgiig l shudargaaraa shalgah yostoi

Холбоотой мэдээ

Back to top button