Нийгмийн

Асуулга: Согтуугаар жолоо барихад 1-5 жил хорихыг та дэмжиж байна уу

Манай хотынхон

Замын хөдөлгөөнд оролцогч аливаа иргэдийн хариуцлагыг дээшлүүлэх, нийгмийн харилцаанд зохистой, ухамсарт хүнээрээ оролцох соёлыг өндөрсгөх шаардлага бол бий.

Наад зах нь л жаахан хүлээх зүйл дээр дуут дохио ихээр хэрэглэдэг. Замын дунд машинаасаа бууж ирээд, барьцалдаад авдаг. Цонхоо онгойлгож байгаад, нэгнийгээ элдэвчлэн хэлдэг. Эгнээ байраа буруу эзэлж, зам дээр ганцаараа яваа аятай загнан, нийт урсгалд төвөг уддаг.

...Гэх мэт монголчуудын зан моралийн хувьд төлөвшөөгүй байдал тэр чигтээ авто замын хөдөлгөөнд ил гардаг.

Манайхны нэг хэсэг нь барууны, тэр дундаа хөгшин Европын хотуудтай замын хөдөлгөөнд оролцогчдоо харьцуулаад баахан муучлах нь ч бий. Угаас Төв Азийн нүүдэлчин угшилтай монголчууд ерөөс нийтийн эзэмшлийн талбайд яг хэрхэн "аж төрөх" ойлголт нь барууны хотожсон хэдэн зуун жилийн түүх бүхий нийгмээс арай өөр, анги урсгал юм.

Гэвч энэ байдал засагдаж, нийтийн урсгалаас тэс өөр залуу эрин үе төлөвшиж байгааг бас хэлүүштэй.

Нөгөө талаар жолооч нараа үүрэгжүүлж байна гээд ялын бодлогоо чангалан, шууд хатуу хариуцлага хүлээлгэснээрээ гэнэт соёлжоод, шууд төлөвшиж, замын хөдөлгөөндөө хачин сайхан ааштай оролцдог болчихно гэвэл ихээхэн өрөөсгөл ойлголт юм. Гэнэтийн осол аваар буурах үзүүлэлт дээр бол эерэг дохио өгөхүйц.

Цаг үе

Нийгмийн сэтгэл зүй эмзэг, цочмог байгаа энэ үед албан байдлаар такси үйлчилгээг бүртгэлжүүлэх, жолооч нарын хариуцлагыг чангатгах замаар болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхэд анхаарна гэдгээ эрх баригчид зарлаад буй.

Улмаар эрх баригч намын бүлгээр согтуугаар жолоо барьвал 1-5 жил хорих зохицуулалтыг Эрүүгийн хуулинд оруулах агуулга хэлэлцэгдэж, дэмжигдээд байна.

Өнгөрөгч долоо хоногийн байдлаар 972 иргэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тоон мэдээлэл гарчээ. Өдөрт дунджаар 100-150 иргэн согтуурлын зэрэгтэйгээр замын хөдөлгөөнд оролцож байгаад, Цагдаа нарт илчлэгддэг байна.

Аливаа улс орны яллах бодлого нь эрх зүйн байдлаараа ялын хэмжээгээ бууруулах, хувь иргэний эрхийг илүү хангаж өгөхөд чиглэдэг байхад механик арга хэмжээгээр хотод шуудхан тулгалт хийх нь хэр зөв бэ гэх асуулт үүсч байна. Нөгөө талд заавал нэг айлган сүрдүүлж, ялын бодлогоо чангатгаж байж, "захирагдах" учиртай хүмүүс зам дээрээ бэлчээд байгаа юу.

Үүн дээр эрх баригчид нийгмийг цочроосон хэрэг гарахтай зэрэгцүүлэн, шуудхан хуулиа чангалчхаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бүхэн нь "аавын хаалга" татаж, шорон нь ачааллаа дийлэхгүй сандрах уу. Ийм агуулгаарх урвуу асуултууд үүссээр байна. Уг нь заавал чиг шоронд орох албагүй. Үүний тулд согтуугаар жолоо барихгүй байхад л болно гэх тайлбарыг бас сөргүүлээд тавьчхаж болно оо.

Тэгэхээр энэ асуултыг хотжиж, соёлжиж, замын хөдөлгөөнд оролцож яваа нийслэлчүүдээсээ асууя. Согтуугаар жолоо барихад 1-5 жил хорихыг та дэмжиж бна уу. Пэйжийн санал асуулгад ЭНД ДАРЖ оролцоно уу.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
32 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Шоронжсон орон болох байлгүйдээ. Оногдуулах торгуулы нь ихэсгээ.

Дэмжиж байна.
Дэмжиж байна.
Reply to  Иргэн

Согтуу �##�уурчдыг зогсоох хэрэгтэй. Даанч хэрэгтэй хууль, үнэртүүлээд тэвчиж чаддаггүй бол шорондоо ороод тэндээ өөртөө л гай л болоод цуслаад хэвтэг, энэ эсэргүүцэгчид.

Зочин
Зочин

Маш зөв зөв дэмжиж байна

Зочин
Зочин

зөв зөв. ял хөнгөдөөд гэмт хэрэг дийлдэхээ байлаа. Хуулийг санол асууж зохиодоггүй юм

Maш
Maш

Маш зөв архи уусан үедээ машин барихгүй бай л гэж бна шууд батлах хэрэгтэй сан�##� асуух ямарч шаардлаггүй

Zochin
Zochin

Onogduulax xariutslagiig nemegduulexiig demjine .... gexdee sogtuugaar zam teevriin osol gargaval XORIX yal ....sogtuu joloo barival SANXUUTEI ni yarix xeregtei ...exnii udaad 10 saya, davtan bol 20 saya8 daxival 30 saya gex met .... tgd zaaval tuluuldeg baix xeregtei ...tuluxgui bol 1-5 jil xorino gedeg bdlaar UURCHILBEL ZUGEER BX gej bodoj bna.

Зочин
Зочин

Demjine

Зочин
Зочин

Бүх насаар нь жолоодох эрхийг нь хасаад хаячих дараа нь унав�##� хорих ял өгөх хэрэгтэй

Эмээ
Эмээ

Согтуу монголчууд шорондоо багтахгү ээ

Дэмжиж байна.
Дэмжиж байна.
Reply to  Эмээ

Согтуу �##�уурчдыг зогсоох хэрэгтэй. Даанч хэрэгтэй хууль, үнэртүүлээд тэвчиж чаддаггүй бол шорондоо ороод тэндээ өөртөө л гай л болоод цуслаад хэвтэг, энэ эсэргүүцэгчид.

Баяраа
Баяраа

Урьдчилан сэргийлэх ухуулан таниулах ажлаа ханг�##�ттай сайн хийж чадаж байж яллах бодлогоо чанг�##�ж болох байх. Сэтгэлийн хөөрлөөр зөвхөн яллах т�##�аа бодоод хэрэгжүүлэх хян�##�т тавих асуудлаа орхигдуулб�##� Сахил хүртээд ш�##� дордов гээч болох вий. Олон т�##�аас нь нягт�##�ж үзэх л шаардлага бий.

Зочин
Зочин

АВИЛГАЛ НЭМЭГДЭНЭ.

Зочин
Зочин

Дэмжиж байна согтуугаар тээвэрийн хэрэгсэл жолоодох нь осол гарах үндсэн ш�##�тгаан болдог хуулиа чангатга

Zochin
Zochin

yvah chadvartai bol orhi hetersen bol zogsoo

Монгол
Монгол

Архи согтууруулах ундаа уусан үедээ жолооны ард сууж болохгүй . Энэ бол маш том эрсдэл. Хүний амь ч хөнөөж мэднэ. Тийм учир нэг ёсондоо мэдсээр байж �##�баар гэмт хэрэг хийж байнаа л гэсэн үг. Чанга л байх хэрэгтэй.

Зочин
Зочин

үнэрлүүлсэн бол санаатай үйлдэл гэж үзээд торгуулын хэмжээг маш өндөр болгоод, машин барих эрхийг бүх насаар нь хас.

Зочин
Зочин

Хориод ч тэр олныг багтаах байр сав, төсөв мөнгө хэцүү л байх. Харин машиныг хурааж улсын орлого болгоод жолооны эрхийг нь шууд 10 жилээр хасах мэт ял өгвөл

Зочин
Зочин

Tugjrel gaigui bolno biz

ИРГЭН
ИРГЭН

100хувь Дэижиж байна,,,,хэдий болтол Бид буруу зүйлтэй эвлэрч явж Согтуу жолоочийн дугуйны нөхөөс болж Эрүүл мэнд,,,Амь насаараа хохирогч болж явах гэж ,,,

Зочин
Зочин

Estoi zuv suld ni bailgaj uhamsartai bailgah gj uzlee shd ee bolohgui gdg ni batlagdlaa odoo estoi yasiig ni tsaital changalaad ug

Дэмжиж байна.
Дэмжиж байна.

100 хувь дэмжиж байна.

Зочин
Зочин

Тусад нь задгай шорон бариад нийтийн ажил гудманд хийлгэ

Зочин
Зочин

Зөв зөв, ухамсартай л байх хэрэгтэй,

ял өгөх нь зөв
ял өгөх нь зөв

Согтуугаар жолоо барьв�##� 1-5 жилийн ял өгөх нь зөв.

Зочин
Зочин

торгууль нь төсөвт нэмэр болохгүй, эсрэгээр төсвөөс иддэг хоригдлуудын тоо л ихсэх байх даа

Зочин
Зочин

100% дэмжиж байна

Дээвэргүй шорон
Дээвэргүй шорон

Шоронжсон орон болох нь дээ.

Зочин
Зочин

Дэмжиж бна . 1 ээс 5 жил гэж бөөрөнхийлж байхаар шууд 3 эсвэл 5 жил байх хэрэгтэй . Нөгөө т�##�даа уухгүй байх сонголт бас бий шүү дээ

Зочин
Зочин

DEMJIJ BAINA!

Зочин
Зочин

Хэлмэгдэлт гарна үнэрсэн л бол гүйцээ замын цагдаа хахууль идэгдэнэ үхэр бид ямар билээдээ

Зочин
Зочин
Reply to  Зочин

үнэргүй л яваач дээ

Zochin
Zochin

harih chadvartai asauudal gargahaargui bol yvuul harin tsaashid yvah chadvargui bol taslan sergiileh arga hemje aw

Холбоотой мэдээ

Back to top button