УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Д.Сумъяабазарын эхлүүлсэн "Акуа Гарден"-г нураах ажлыг Х.Нямбаатар үргэлжлүүлж чадах уу

Өнөөдөр /2023.10.16/ бол шинэхэн Хотын даргын ажлаа албан ёсоор эхлүүлэх анхны даваа гараг билээ. Түүний өмнө Улаанбаатар хотын захирагчийн хувьд хийх олон ажлын дараалал бий. Нэг ёсондоо энэ нь хуучин Хотын дарга Д.Сумъяабазарын эхлүүлсэн ажлууд хийгээд үе үеийн Улаанбаатарын захирагчдын толгойн өвчин, шүдний гэмтэл болсон зүйлс юм.

ХЗДХ-ийн сайд байсан түүнээс олон нийт их хүлээлттэй байгаа. Учир нь сайдын албан тушаалд байхдаа олон ажлын хэсгийг ахалж байсан нь өдгөө үр дүнгээ эхнээсээ өгсөн. Тиймээс ч олон нийт энэ удаагийн албан тушаалд ч ямар нэгэн ахиц гаргана гэх хүлээлттэй байгаа.

Гол асуудал нь тэрбээр өмнөх Хотын даргын эхлүүлсэн ажлуудыг үргэлжлүүлэх үү. Энэ асуултад НИТХ-ын хуралдаанаар Х.Нямбаатар "Мэргэжилтнүүдтэй уулзаж, энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсны дараа ажлаа эхэлнэ. Өмнөх эхлүүлсэн ажлуудыг дэмжиж, үргэлжлүүлэх болно. Удирдлага солигдсон ч ажлыг нь үргэлжлүүлдэг байх ёстой" гэх агуулгыг ярьсан.

Тэгвэл Туул голын сав газарт барьж, хууль зөрчсөн гэгддэг Акуа Гарден хотхоныг нураана гэдгээ мэдэгдсэн өмнөх Хотын даргын амлалт хэдийн хоёр сарыг өнгөрөөж байна. Олон нийтийн дунд ч "Авлига хороолол" хэмээх нэршлээрээ түгсэн эл барилгын дөрвөн блокын хоёрыг нь нураах Хотын даргын захирамж гарч, олон нийт ч эсэргүүцэж, мөн дэмжиж байв.

Гэсэн хэдий ч хуулийн дагуу эл ажил гацсан. 16-аас дээш давхар барилгыг нураахын тулд БХБЯ-наас зөвшөөрөл гаргах хэрэгтэй. Нөгөө талаасаа нийслэлээс ажлын хэсэг гарч, уг ажлыг эрчимжүүлэхийн тулд шалгаж байгаа гэгдэж байв. Харин дарга нарын томилгооны үеэр энэ асуудлыг мартаж болохгүй. Хэрэв тус хоёр блокыг буулгаж чадахгүй бол боломжгүй гэдгээ мэдэгдэж, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Харин буулгахаар бол хууль ёсоор нь барилгыг нураах хэрэгтэй юм.

Тэгэхээр ХЗДХ-ийн сайд байсан нэгэн Хотын даргад суусных хуулийн ямар шатандаа гацсан байгааг тодорхойлж, дээрх хоёр хувилбарын аль нэгийг нь зайлшгүй сонгох хэрэгтэй.

Хотын дарга Д.Сумъяабазар албан тушаалаасаа буухдаа "Энэ барилгыг нураана. Нураана л гэсэн бол нураана" хэмээн хатуухан хэлсэн. Тэгэхээр түүний залгамж халаа болсон шинэхэн дарга Х.Нямбаатар ямар шийдвэр гаргах бол.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-10-15 12:07

Харин ч нураах л байсан шүү

Зочин
Зочин
2023-10-16 08:47

тэнэг бөхийн муйхар аргыг хэрэгжүүлэх �##�багүй шүү, өчнөөн арга байна, хураана, буулгана, нураана, гэж иргэдээ дарамтлах хирээс хэтэрлээ

Зочин
Зочин
2023-10-16 10:14

За Нямбаатар минь ганц муу байшинг нурааж хаяхын төлөө нийслэлийн засаг ноён болсон бол буруу шүү. Энэ бол нийслэлийн засаг даргын зорилго бишээ. Төрийн байгуууллагын тамга атгачихаад хувийн хэвшлийнхээ хууль ёсны бүтээн байгуул�##�тыг ямарч шүүхийн шийдвэргүйгээр нурааж хаях юм бол энэ бол дарангуйл�##� болноо. Бүр цаашлах юм бол олон улсын шүүхэд хандах маргаан болноо. Мөн үндсэн хуульд заасан төрийн болон хувийн өмч адил тэгш байна гэсэн зарчим зөрчиглөнө. Үүнээс болоод маш олон асууд�##� үүснэ шүү.

Зочин
Зочин
2023-10-16 10:21

Энэ акуа хотхоныг барьж байгаа компанийн эзэн нь өөрийн хөрөнгөөр натурын гүүрнээс эхлээд үерийн д�##�анг олон улсын стандартын дагуу бариад өгье гээд байхад үгүй чи байшингаа буулгаа гээд байгаа нь үнэхээр хачирх�##�тай. Тухайн засаг даргад цавчааны мөнгө унахгүй учраас л өөрийн хөрөнгөөр нь д�##�ан барихыг зөвшөөрөхгүй байна гэж ойлгохоос өөр аргагүй. Манай төрийн дарга нар ийм л хогийн үл бүтэх сэтгэлтэй болчихсон.

Зочин
Зочин
2023-10-16 10:27

Нямбаатар үнэхээр л хуульч хүн юм бол өөрөө засаг даргаар томилогдсон өдрөөсөө л хууль зөрчсөн нэгч шийдвэр гаргах ёсгүй. Хууль зөрчсөн нэгч үйлдэл хийх ёсгүй. Өмнөх зүйл рүү ухарч ажилласанд орвол урагшаа харж давшиж ажиллах сстой. Тухайлб�##� ард кино театрын суурин дээр баригдах гэж байгаа 24 давхар барилгыг бариулахгүй байхаас л ажлаа эхлэх хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button