СПОРТ

Нэг багшийн гурван шавь шатар сонирхогчдын ДАШТ-д түрүүллээ

Шатар сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Оман улсын Мускат хотноо энэ сарын 2-10-ны өдрүүдэд боллоо. Тэмцээнд манай улсаас 19 шатарчин 2300, 2000, 1700 хүртэлх гурван чансааны ангилалд өрсөлдөв.

Тэгвэл тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож түрүүлсэн тамирчдаас нэг багшийн гурван шавь дэлхийн аварга болсон бахархам амжилтыг үзүүллээ.
Тодруулбал, Р.Амгаланбаатар багшийн шавь нар болох Д.Амарсайхан, Г.Данзанжунай, Б.Анужиг нар open 2000, open 1700, women 1700 ангилалуудад тус тус түрүүлж, шатар сонирхогчдын дэлхийн аварга болов.

Шатар сонирхогчдын ДАШТ-д түрүүлсэн Монголын тамирчдаас дурдвал, 2011 онд GM С.Билгүүн, 2011 онд WFM Б.Ану, 2013 онд WFM Б.Янжинлхам, 2014 онд FM Г.Мөнхбаяр, 2016 онд FM Э.Хулан /2 төрөлд аварга/, 2017 онд WIM Б.Баярмаа, 2018 онд WIM Б.Баярмаа, 2019 онд WFM Б.Халиун, 2019 онд FM Д.Амарсайхан нар түрүүлж байсан түүхтэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Бямбадэлгэр
Бямбадэлгэр
2023-11-11 12:10

Сайн байна уу. Амг�##�анбаатар багш хаана ямар сург�##�тын төвд багшилдаг болоо. Хүүхэд өгч сургах хүсэлтэй байна

Зочин
Зочин
2023-11-12 11:42

Монгени сургууль

Зоч
Зоч
2023-11-11 18:24

bid gaixamshigtai uxaantai ard tumen . iim uxaalag undesten delxiid xovor shvv. Mongol delxiig udaxgui daguulax bolno. Бид чинь өндөр хааны үр сад монгол түмнээрээ дэмжээрэй

Зоч
Зоч
2023-11-11 18:30

Үр сад минь сайн сайхан явбаас хэний хүүгээс үл хамаарч бидний заяа л дээшээ явна. дэлхийд данслагдах гэдэг бидний заяа л шүү дээ. энэ бол гайхамшиг

Холбоотой мэдээ

Back to top button