Нийгэм мэдээ

Солонгосын алдарт хөтлөгч Ким На-Ён Монголд ирлээ

БНСУ-ын алдарт хөтлөгч, загвар сонирхогч Ким На-Ён \Kim Na-Young\ Монголд ирсэн байна. Тэрбээр өөрийн инстаграм хуудсандаа " На-Ён байна, үхэн үхтлээ мартахгүй Монгол мандтугай" гэж нийтэлжээ. Одоо тэрээр Монголын говиор аялж байгаа аж.

Сонирхуулахад, Ким На Ён нь хамгийн анх “MBC” телевизийн 2008-2017 онд гаргасан “We Got Married” нэртэй шоунд оролцсон. Харин сүүлд 2022 онд “Dads from across the water” нэртэй нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллажээ. Тэрбээр Youtube дээр “김나영의 nofilterTV” нэртэй суваг хөтөлдөг бөгөөд 2022 онд Youtube сувгаасаа олсон 100 сая воны орлогоо “Beautiful Foundation”-ээр дамжуулан өрх толгойлсон эмэгтэйчүүдэд хандивласан байна.

Ирэх сараас манай улсад "Нэг жуулчин-нэг хонь" төсөл хэрэгжиж эхэлж байгаатай холбогдуулан БНСУ-ын урлаг соёлын алдартнууд болон инфлюсерүүдийг урьж авчрахаар ажиллаж байгаа билээ.

Т.НАНДИН-ЭРДЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-11-27 13:25

즐거운 여행 되시고 몽골의 아름다운 곳도 구경하세요

Холбоотой мэдээ

Back to top button