УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Х.Нямбаатарын ярьж байсан мөрийтэй тоглоомын хуулийг Д.Цогтбаатар, Б.Энхбаяр нар хөдөлгөнө

Өнөөдөр /2023.11.27/ есөн байнгын хороо хуралдах бөгөөд Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгүүд

  • 11.00 цагт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан
  • 13.00 цагт Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан
  • 14.00 цагт Бооцоот морин уралдааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан тус тус болох аж.

Эдгээрээс анхаарал татаж байгаа нь цахим мөрийтэй тоглоомд хязгаарлалт, зохицуулалт хийх хуулийн төслүүд. Мөрийтэй тоглоомыг зохицуулах хуулийн төслүүдийг жилийн өмнө Х.Нямбаатар ХЗДХ-ийн сайд байхдаа ярьж, өргөн мэдүүлсэн. Үүнийг ХБХ-ны дарга Д.Цогтбаатар, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр нар хөдөлгөөнд оруулах хүлээлт байна.

2020 оноос хойш нийтдээ цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах 328 этгээдэд холбогдох 277 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлжээ. Одоо 204 хэрэг бүртгэлийн хэрэг нээн, шалгаж байгаа аж.

2023 оны арав, арваннэгдүгээр сард мөрийтэй тоглоом зохион байгуулсан долоон бүлгийн 29 этгээдийг дайчлан баривчилжээ. 11 сарын байдлаар цахим орчинд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан 49 сайтын3508 домэйн хаягийн Монгол улсаас хандах эрхийг ХХЗХ-той хамтран хязгаарлажээ. 102 фэйсбүүк пэйжийг хаалгахаар ЦХХХЯ-нд ханджээ. Цахим мөрийтэй тоглоомтой холбоотой 2715 дансанд төвлөрсөн 4.6 тэрбум төгрөгийг царцаасан.

Харин 49 сайтын 3508 домэйн хаяг, баривчлагдсан долоон бүлэг 29 этгээдийн ХОХИРОГЧ хэд вэ, алдсан МӨНГӨНИЙ ТОО ямар вэ гэдэг нь асар бүрхэг.

Цахим мөрийтэй тоглоом буюу агентуудын ашигладаг иргэдийн дансаар албан бус тооцооллоор 50-60, албаныхны хийсэн судалгаагаар 20 тэрбум төгрөг гадагш гарч байгаа гэх мэдээлэл байдаг.

Энэ бүхнийг одоо батлагдах Казиногийн тухай хуулийн төсөл, Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөл, Бооцоот морин уралдааны тухай хуулийн төсөл зохицуулж хязгаарлах учиртай юм.

Энэ тухай манай Eguur.mn мэдээллийн агентлаг өнгөрсөн долоо хоногт хоёр цувралаар хөндөж хүргэснийг доорх линкүүдээр уншаарай.

Хөндөх сэдэв #1: Машин, байр, амины үнэтэй мөрийтэй тоглоомын хуулийн цоорхой нийтлэлийг ЭНД дарж уншина уу.


Хөндөх сэдэв #2: 1xBet-ийн спорт бооцоогоор жилд ₮200 тэрбум агентаар дамжиж татвар, шалгалтгүйгээр гадагш урсаж байна нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button