Нийгэм мэдээУРЛАГ

Алдарт дуучин Бейонсе-гийн кино өнөөдөр "Гэгээнтэн" кино театрт нээлтээ хийнэ

Хэд хоногийн өмнө Америкийн поп дуучин Бейонсе Нөүлс өөрийн “Renaissance” тоглолт үргэлжилнэ утгатай рийлс бичлэг цахим орчинд нийтэлсэн билээ. Тус бичлэгт Монгол Улсын нэр дурдагдсан юм. Үүнээс үүдэн иргэдийн дунд алдарт дуучныг манай улсад ирэх эсэх талаар эргэлзээ үүссэн юм.

Тэгвэл алдарт дуучин өөрийн аялан тоглолтоо кино болгон гаргасан бөгөөд тус кино өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 22-нд "Гэгээнтэн" кино театрт нээлтээ хийх юм байна.

Сонирхуулахад, Бейонсе Нөүлс тус киноны зохиолыг өөрөө бичиж, найруулсан бөгөөд уг киноны нээлтийн орлого 21 сая ам.долларт хүрч байжээ. Одоогоор Индонез, Болгар, Унгар, Сингапур, Тайван, Бразил, Япон, Өмнөд Солонгос зэрэг улсуудад тус кино нээлтээ хийхээр төлөвлөж байгаа аж.

.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button