Сурвалжилга, Нийтлэл

Хөгжлийн банк 9.1 тэрбум төгрөгийн зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлжээ

-9.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛИЙГ ХУГАЦААНААС НЬ ӨМНӨ ЭРГЭН ТӨЛҮҮЛЛЭЭ-

Хөгжлийн банкны удирдлагууд өнгөрсөн оны ажлын тайлангаа сэтгүүлчдад зангиагүй тайлагнасан билээ. Түүнчлэн УИХ-ын эдийн засгийн байнгын хороон дээр энэхүү тайлан мэдээгээ танилцуулсан. Харин энэ удаад Хөгжлийн банкны оны онцлох ажлаас тоймлон хүргэж байна.

Зээлийн үлдэгдлийг салбараар нь ангилбал боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 1 их наяд 139 тэрбум төгрөг, барилгын салбарт 688 тэрбум төгрөг, дамжуулан зээл буюу арилжааны банкуудаар дамжуулан нийт 483 тэрбум төгрөг, уул уурхайн салбарт 232 тэрбум төгрөг, эрчим хүчний салбарт 138 тэрбум төгрөг, агаарын тээвэрт 42 тэрбум төгрөг, хөдөө аж ахуйд 41 тэрбум төгрөг, бусад салбарт 39 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгоод байна.

Зээл олголтын дараах хяналт, шалгалтыг хэрэгжүүлэх хүрээнд 10 дэд хөтөлбөрт 11 банкаар дамжуулан олгосон 1325 зээлдэгчийн үйл ажиллагаанд түүвэрлэсэн хяналт, шалгалтыг хийж, зориулалтын бусаар ашигласан 9.1 тэрбум төгрөгийн зээлийг хугацаанаас нь өмнө эргэн төлүүлжээ.

-ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГУУДААС 300 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ БОСГОНО-

Монгол Улсын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэгч банкны хувьд Засгийн Газраас баталсан “Ноолуур хөтөлбөр”, эрчим хүч, газар тариалан, газрын тос болон түрээсийн орон сууц хөтөлбөрүүдийг дэмжиж, санхүүжүүлж ажиллажээ. Тодруулбал, Ноолуур хөтөлбөрийн хүрээнд шууд болон арилжааны таван банкаар дамжуулан 20 аж ахуйн нэгжийг эргэлтийн хөрөнгийн 200  гаруй тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн байна.   

ТЭЦ 4–ийн шинэчлэл, хүчин чадлыг нэмэгдүүлэх  93 сая ам.долларын өртөг бүхий төслийн 25 сая ам долларыг  үе шаттайгаар шийдэж байна.  Газрын тос боловсруулах үйлдвэрлэлийн төслийн дэд бүтцийн ажил буюу үйлдвэрийн талбай, цахилгаан хангамж, авто зам, төмөр зам барихад зориулж 61.8 тэрбум төгрөгийг олгоод буй.

“Ди Би Эм лизинг” ХХК нь аж ахуй нэгжийн тоног төхөөрөмжийн шинэчлэлтээр ОХУ-ын компаниудаас 769 техник, тоног төхөөрөмжийг оруулж ирэн  250 гаруй аж ахуйн нэгжүүдэд олгоод байна.

Засгийн газрын тогтоолоор ТОСК ТӨҮГ-ын захиалгаар баригдаж буй Буянт-Ухаа 2 хорооллын 18 барилга болон Хөвсгөл, Орхон, Говь-Алтай, Дундговь аймаг дахь орон сууцны дуусаагүй барилгуудыг Хөгжлийн банкны санхүүжилтээр барьж, дуусгахаар шийдвэрлэсэн. ТОСК ТӨҮГ-ын өмчлөлийн дуусаагүй 29 барилгын 1562 айлын орон сууцыг МУХБ-ны өмчлөлд 35.4 тэрбум төгрөгөөр тооцон шилжүүлж, барилгын ажлыг үргэлжлүүлж байна.  Энэ сард 972 айлын орон сууц ашиглалтад орно. Тус барилгуудыг ашиглалтад ормогц 100% түрээсийн орон сууцны санд шилжүүлнэ.

Үүнээс гадна Засгийн Газрын баталгаагүй эх үүсвэр татан төвлөрүүлэх үйл ажиллагааны хүрээнд Тайвань, АНУ, Польш, ОХУ-ын санхүүгийн байгууллагуудаас 300 тэрбум төгрөгийн санхүүжилт босгох бэлтгэл ажил хангагдаад байна.  Бонд арилжаалж үүсвэр бүрдүүлэн улсын валютын нөөцийг нэмэгдүүлсэн, гадаад төлбөр тооцоог саадгүй хийх боломж бүрдүүлсэн, импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх, экспортын орлогыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн амжилттайгаар МУХБ 2019 оны үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.

Б.БАЯРТ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie

Order now on line isotretinoin medicine fedex shipping Buy Liquid Doxycycline Tadapox On Line [url=http://cialibuy.com]Cialis[/url] Compara

Холбоотой мэдээ

Back to top button