БЛУМБЕРГ: Улаанбаатар 99-т жагсаж, “жолоочид халтай” хотуудын сүүлийг мушгив

-УЛААНБААТАР ХОЁР ҮЗҮҮЛЭЛТ ДЭЭР ХАМГИЙН СҮҮЛД ЖАГСЧЭЭ-
Английн “Mister Auto” сайт холбогдох судалгаанд үндэслэн дэлхийн хотуудын автозамын хөдөлгөөнийг “жолоочид халтай” байдлаар нь үнэлж сонирхолтой жагсаалт бий болгосноо олон нийтэд танилцуулаад байна. Үүнд Улаанбаатар хот сүүлээсээ хоёрт буюу 99-р байранд жагсчээ. Харин дараа нь Энэтхэг улсын Мумбай хот Улаанбаатараас 19 оноогоор муу үнэлэгдэж, хамгийн сүүлд бичигдсэн байна.
Энэхүү үнэлгээг 15 үзүүлэлтээр хийж, нийлбэр дүнг 100 хүртэлх оноогоор тооцсон юм. Нийт 100 оноо авч нэгдүгээр байранд жагссан Канад улсын Калгари хотыг Улаанбаатар хоттой харьцуулж, үзүүлэлт тус бүр дээрх онооны нарийвчилсан задаргааг танилцуулбал ( Калгари / Улаанбаатар гэсэн байдлаар):
- Замын хөдөлгөөнд оролцдог автомашины тоо – 0.63 / 0.2
- Нэг өдөрт түгжрэлд зогсдог дундаж хугацаа 98.78 / 62.95
- Автозамын чанар – 90.69 / 60.69
- Нийтийн тээврийн хүртээмжит байдал – 75.6 / 70.0
- Замын хөдөлгөөнд оролцогсдын дундаж хурд – 100 / 38.24
- Автомашинуудын эдэлгээний дундаж наслалт – 9.00 / 11.1
- Агаарын бохирдолд үзүүлж буй сөрөг нөлөө – 93.82 / 29.44
- Замын хөдөлгөөнд оролцогсдын уур бухимдал – 29.16 / 99.12
- 100 мянган хүн тутам дахь осол, аваарын хэмжээ – 2.6 / 16.5
- Автомашины зогсоолын дундаж төлбөр /2 цагийн/ - 3.59 / 3.86
- Автомашины зогсоолын хүртээмжит байдал – 97.17 / 1.0
- Шатахууны дундаж үнэ – 1.02 / 1.41
- Шатахууны хүртээмжит байдал – 98.11 / 1.0
- Зөрчилд тооцох торгуулийн хэмжээ – 64.95 / 14.34
- Зөрчил гаргаж торгуулдаг жолооч нарын тоо – 97.22 / 80.1

Сонирхууштай нь, дээрхээс автомашины зогсоолын хүртээмжит байдал ба шатахууны дундаж үнэ гэсэн хоёр үзүүлэлт дээр Улаанбаатар хот хамгийн сүүлд бичигдэж байгаа юм.
-БЛУМБЕРГ АГЕНТЛАГ НИЙТЛЭЛЭЭ УЛААНБААТАРААР ГАРЧИГЛАВ-
Харин тус жагсаалтын дүн мэдээг олон улсын томоохон хэвлэлийн агентлаг болох Bloomberg онцолж, тэр дундаа Улаанбаатар хотоор жишээ татан гарчигласан байна. Тодруулбал, холбогдох нийтлэлийн гарчгийг: “Та хотынхоо замын хөдөлгөөнийг стресстэй гэж боддог уу? Тэгвэл Улаанбаатарт жолоо бариад үз” гэж өгчээ. Цаашлаад, “Хэрэв та Улаанбаатар хотод замын хөдөлгөөнд оролцохоор болбол айхавтар ууртай мотоциклчдоос болгоомжлоорой” гэж нийтлэлээ эхлүүлсэн байна.
Харин үлдсэн хэсэгтээ бусад хотуудын үзүүлэлтийг дүгнэн тайлбарлаж, хэд хэдэн инфографикийг жишээ болгон харуулжээ. Үүнд, Японы Осака хотын иргэдийг автозамын хөдөлгөөнд хамгийн тайван оролцдог гэсэн бол Орос улсыг хамгийн их замын түгжрэлтэй газар гэж онцолсон зэрэг нь багтах юм.
М.ТЭНГИС












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Kamagra Oral Jelly Primena [url=http://cialibuy.com]Cialis[/url] Doxycycline Monohydrate 100mg Buy Now Acheter Cialis Fiable Commander Viag
Tooth Abscess Antibiotics Amoxicillin http://abuycialisb.com - cialis 5mg Viagra Yahoo Answer order cialis online How To Buy Fedex Provera By Money Order