Гадаад мэдээДЭЛХИЙ

Уэльсийн гүнж Кэтрин хэвлийн хөндийн мэс засалд оржээ

Уэльсийн гүнж Кэтрин хэвлийн хөндийн мэс засалд орсон тул хоёр долоо хоног хүртэлх хугацаанд эмнэлэгт хэвтэнэ гэж Кенсингтоны ордон мэдээлжээ. Тус ордон хааны гэр бүлийн гишүүдийн Лондон дахь оршин суух газар нь юм.

Кенсингтоны ордон мэс заслыг төлөвлөсөн товын дагуу хийж, амжилттай явагдсан хэмээжээ. Гэхдээ ямар эмгэгийн улмаас ажилбарт орсныг мэдээлээгүй байна. Гүнж Кэтрин хагалгаанд орсон гэх мэдэгдэл гарснаас төд удалгүй Букингемийн ордон хаан III Чарльз түрүү булчирхайн томролын эмчилгээ хийлгэнэ гэжээ.

Хааны түрүү булчирхайн томрол нь хоргүй бөгөөд ирэх долоо хоногт эмнэлэгт үзүүлэх юм. Гүнж Кэтрин эмнэлгээс гарсныхаа дараа хэдэн сарын турш гам барих тул үүрэгт ажлаа гүйцэтгэхгүй гэж Кенсингтоны ордон мэдээлсэн байна.

Мөн түүний нөхөр Уэльсийн хунтайж Уильям хэсэг хугацаанд албан ёсны үүрэг гүйцэтгэхгүй юм. Кэтрин ямар эмгэгийн улмаас мэс засалд орсон нь тодорхойгүй ч Кенсингтоны ордны гаргасан мэдээллийн өнгө аяс, мөн урт хугацааны турш гам барих шаардлагатайгаас харахад ноцтой эмгэг гэдэг нь харагдаж байна хэмээн “BBC” мэдээлжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button