"Өвөл, хаврын цагт морин уралдаан зохиовол олон улсын шүүхэд хандана"

Хүүхдийн амь насанд аюултай, өвлийн морин уралдааныг эсэргүүцэж ТББ, иргэд мэдээлэл хийлээ.
Манай улс арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл аймаг, сум, багуудын морин уралдаан зохион байгуулахыг хориглодог. Гэтэлд энэхүү хууль дүрмийг зөрчиж, ирэх гуравдугаар сард "Топ Дүнжингарав" морин уралдаан зохион байгуулагдах гэж байна. Үүнийг бид эсэргүүцэж байна. Хэрвээ уг уралдааны үеэр хүүхдийн амь нас эрсэдвэл бидний зүгээс засгийн газрыг олон улсын шүүхэд өгнө.
- 1996-2022 онд ойролцоогоор 50 гаруй хүүхэд амиа алдсан
2016 онд НҮБ-ын индэр дээрээс Морин уралдааныг өвөл, хаврын цагт зохион байгуулахгүй гэж мэдэгдэж байсан хэдий ч одоог хүртэл нууцаар, хулгайгаар энэхүү уралдаануудыг зохиож байна. Энэ явдал хэрээс хэтэрвэл олон улсад мэдэгдэж, арга хэмжээ авхуулна гэдгээ мэдэгдье. Бид өв соёлоо хадгалдаг ч өв соёлоо түгээн дэлгэрүүлэх ирээдүй хойчийг хайрлаж, хамгаалах хэрэгтэй байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сум болгонд Засаг дарга түүний тамгын газар хүүхдийн мэгэжилтэн цагдаа гээд мануухайнууд байдаг ч хамар дор нь морь ур�##�дуулж байхад юу хийдэг байнаа? Өөрсдөө дандаа уяачид байгаа юм. Тэгээд хууль тогтоомж хэрэгжүүлэх сонирхолгүй хамаагүй байдаг бололтой тийм амьтдыг шууд огцруулах хэрэгтэй
Монгол хүний монгол хүүхэд л юм бол өвөл ч бай зун ч бай морь унаж л таараа. Өвөл морь унав�##� үхдэг зун унав�##� үхдэггүй гэж ямар чөтгөр нь энэ попуудын чихэнд шивнээд байнаа. Ер нь цаашид хурдан морийг хиймэл оюун ухаан бүхий 30 орчим кг жинтэй роботоор унуулах хэрэгтэй.
Энэ хэдэн юм өөрсдөө "уланд" төрж,"уланд"өссөн, одоо ч "уландаа" өтөлж яваа амьтад л бна доо,кх кх кх