Нийгэм мэдээ

Ч.Бямбажаргал: X Богдын хөргийг хувь хүмүүс залах эсэх нь тэдний сүсэг бишрэлийн асуудал

МБШ Төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж бээр Монголын бурханы шашинтны төвийн тэргүүн лам нарын зөвлөлийн гишүүн хийдүүд болон бусад дацан хийдүүдэд X Богд Жэвзүндамба хутагтын шүтээн дүрийг залж, "Богд Гэгээний өлмий бататгахын залбирал"-ыг өдөр тутам унших уриалга, айлтгал бичиг илгээв.

Энэ талаар МБШ төвийн олон нийттэй харилцах албаны дарга Ч.Бямбажаргалаас тодрууллаа.

-X Богдын хөргийг залах ажил хэдийнээс эхэлсэн бэ, хөрөг залах нь ямар утга учиртай вэ?

-Монголчууд эрт үеэсээ богд хутагтаа дээдэлж, шашин номын тэргүүн хэмээн үздэг. Тиймээс X Богдын хөргийг залж, олон түмэн шүтэн залбирах юи. Монголд эртнээс Богдын хөргийг залж, бурхан шашны тэргүүн хэмээн үздэг байсан. Анхны богдоос эхлээд олон түмэнд зарлаж, хөрөг юуг нь залж дотоод сэтгэлээсээ шүтэн залбирдаг байсан.

-Хувь хүмүүс ч мөн адил X Богдын хөрөг зургийг залж байгаа, энэ талаар?

-Хүмүүсийн сүсэг бишрэлийн асуудал учраас хориг тавих боломжгүй. Тэд ч мөн Богдын хөргийг залж, ариун дээд мааниа уншиж, шүтэх эсэх нь тэдний сонголт юм.

-Дацан хийдүүдэд X Богдын хөргийг нэгдсэн журмаар залах уу?

-Дацан хийдүүдэд хөрөг залах ажил шат дараатай хийгдэж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэд
Иргэд
2 сар 15, 2024 09:54

Гарамжав Д�##�ай ламд хэдэн х�##�тар төгрөг өгч нялх амьны хэлийг хөхүүлсний төлбөрөө авч эхэлжээ. Ай хөөрхий гэж.

зөв шүү
зөв шүү
2 сар 15, 2024 10:29

ИЙМ БАЛИАР ҮШИРСЭН МУНХАГЛАЛААС МОНГОЛЧУУД САЛАХ ЦАГ БОЛСОН ШҮҮ. ХЭН НЭГ АЙЛЫН ХҮҮХЭД БААСТАЙ БУРХАН БОЛОО ЮУ. ХҮН БҮГД АДИЛ ОЮУН УХААНТАЙ ТУЛ НЭГ НЬ НӨГӨӨГӨӨСӨӨ ИЛҮҮ ГЭЖ ШҮТҮҮЛЭХ, МУНХАГЛАЛ, ТЭНЭГЛЭЛ, МУХАР СҮШГЭЭС САЛЦГААЖ ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ ЖОЛООДОЖ АМЬДРАХ ЁСТОЙ ШҮҮ

James
James
2 сар 15, 2024 23:10

Хммм чёрт, �######�өө арчиж чадахгүй хүүхдийн зураг тавиад шүтээд мөргөөд суу гээд байгаам уу завхарсан юм

Холбоотой мэдээ

Back to top button