Улс төрийн хэлмэгдүүлэлт шууд болон шууд бус хэлбэрээр өнөөг хүртэл үргэлжилж байна

Улс төрийн хэлмэгдэгсдийн холбооноос дараах судалгааг танилцуулж, түүнээс улбаалах эрсдэлийн талаар тайлбарласан юм. Ингэхдээ улс төрийн хэлмэгдүүлэлт шууд болон, шууд бус байдлаар өнөөг хүртэл үргэлжилж буй бөгөөд үүнээс сэргийлэх нь зүйтэй хэмээн үзэж байгаа аж.
Энэхүү судалгаа, тэмдэглэлд: “Өдгөө улс төрийн шинжлэх ухаанд төрийн яргалал /террор/-ыг хүн амын ямар хэсэг, бүлгийн эсрэг голлон чиглэж, хэнийг устгаж хороох зорилго агуулснаар нь,
- Төрлөөр устгах /геноцид/,
- Улс төрийн бүлгээр устгах /политицид/,
- Нийгмийг бүрдүүлж буй дотоодын анги давхаргаар устгах/полицид/,
- Угсаатны бүлгээр устгах /этноцид/,
- Хүн амын нийт бүлэг давхаргыг хамруулан устгах /демоцид/ гэх мэтээр ангилан нэрлэж байна.
Үүнтэй холбоотойгоор Ардчилсан намын дэргэдэх "Эрх чөлөө төв" болон "Хэлмэгсдийн холбоо" хамтран мэдэгдэл хийлээ.
"Эрх чөлөө төв"-ийн Э.Чинбат "Гурван сард болдог эх орончдын өдөр бол урвагчдын өдөр юм. МАН бол ЗХУ-д байгуулагдаж байсан. Тус намыг байгуулах гол шалтгаан нь манай улсыг тоглоомын гол болгох явдал байв. Энэхүү үйл нь түүхийнхээ хугацаанд илэрсээр байна. Одоо ч энэ нам ОХУ-д тагнуул хэвээр.
Бидний түүхийг аваад үзвэл анхны долоо гэх мэт үе үеийн эх орончдыг МАН-ыхан хороосон байдаг.Тиймээс энэ өдрийг эх орончдын өдөр гэж тэмдэглэж, баярлах хэрэггүй.
Манай улсад бүтэж байгаа гэрээг энэ намын хүмүүс хааж, боодог. 1990 онд ардчилал ялсан хэдий ч бид одоог хүртэл коммунист намын эрхшээлд байна. Эх орон, тусгаар тогтнол, газар нутгаа гэсэн зүрх сэтгэлтэй хүмүүсийг толгой дараалан хэлмэгдүүлж байсан гашуун түүхтэй өдрүүдийг бид эх орончдын өдөр гэж баярлах нь буруу. Энэ өдрүүд бол монголчуудын үнэт зүйлсийг устгасан өдөр. Одоог хүртэл энэ нам ОХУ-ын харъяанд байгаа, тагнуулын агент юм.
Би Цэдэнбал болон Чойбалсан нарыг хувь хүнийх нь хувьд өрөвдөж, сэтгэл эмтэрч явдаг. Хоёулаа ЗХУ-д амиа алдсан. Халтмаагийн Баттулга тэргүүтэй Орос улсын гар хөл, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй гэмт хэрэгтнүүдийн тавилан дуусах ёстой" гэлээ.
"Эрх чөлөө төв"-ийн н.Цогоо "Монголын улс төрийн хэлмэгсдийн холбоог төлөөлж байна. "Монгол улсын өв соёл, уламжлал, үнэт өвийг монголын төр хэлмэгдүүлсэн. Жинхэнэ эх орончдыг хэлмэгдүүлчихээд өөрсдийгөө бид эх орончид гэж зарлаж байгаа нь төр юм. Дөрөв дэхь засаглал буюу хэвлэлийн ажилчид өнөөдөр нийгэмд шинэ салхи оруулах хүмүүс билээ. Тиймээс аль нэг нам дагалгүйгээр өөрсдөө нийгэмдээ гэрэл асаах хэрэгтэй.
Эрт дээр үед хэлмэгдүүлээд хороодог байсан бол одоо галтай, цогтой залуусыг гавлаж, торны цаана хорьж байна. Өнөөдөр манай нийгэмд дарангуйлал зүсээ хувилсан. Хуулиар дарлаж, айлгаж байгаа нь өнөөгийн нийгмийн хэлмэгдүүлэлт юм.
"Хэлмэгсдийн холбоо"-ны тэргүүн Ж.Дүгэр "Хэлмэгсдийн талаар залуучууд юу ч мэдэхгүй байдаг. Үүнийг таниулж, мэдүүлж залуу үедээ ойлгуулмаар байдаг. Анх 2007 онд хэлмэгсдийн хөшөөний дэргэд залуучууд баяр хөөртэй зургаа даруулж байхыг хараад маш их харамссан. Түүнээс хойш хэлмэгсдийн холбоонд ажиллаж эхэлсэн. Ном, товхимол орчуулж, нийтэд хэлмэгдүүлэлтийн талаар залуу үедээ танилцуулж байна.
В.И Ленин бол А.Хитлерээс илүү дарангуйлагч байсан. Үзэл бодолтой хүмүүсийг хорооно, түүхийн өв соёлыг устгана. Өмч хөрөнгөгүй үгээгүй ядуу хүмүүсээр нийгмийг дүүргэж байсан.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сонгууль дөхөхөөр Ардчилсан намын хийж байгаа арчаагүй сури�##�чилгаа байна шүү дээ. Ингээд ял�##�т байгуулна гэж горьдож байгаа юм байх даа