У.Хүрэлсүх Дубайн гэрээг цуцлуулах уу, Ч.Сайханбилэгийг “өмөөрч” давж заалдах уу
-ШҮҮХ ДЭЭР ДУБАЙН ГЭРЭЭГ УНАГАЖ, БҮЛЭГ ДЭЭР ЗОДООН ҮҮСЭХ ХЭМЖЭЭНД МАРГАЖЭЭ-
Захиргааны хэргийн анхан шатны шүүх хурлаас /2019.11.18/ Дубайн гэрээтэй холбоотой Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн ГУРВАН удаагийн захирамжийг ХУУЛЬ ЗӨРЧСӨН гэж үзэв. Утгачилвал, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал нэмэгдсэн, үүнийг хүлээн зөвшөөрч, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд нар гэрээнд гарын үсэг зурсан асуудлыг ТҮДГЭЛЗҮҮЛЭХ шийдвэр юм.
Нэг ёсондоо шүүхээс Дубайн гэрээг бүхэлд нь хууль зөрчсөн гэсэн үг. Үүнтэй зэрэгцээд УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Дубайн гэрээг цуцлах эсэх асуудлыг хөндөн ярилцсан. Салбарынх нь чухал асуудлыг ярьж байхад Д.Сумъяабазар сайд эзгүй. Гишүүд нэгнийгээ “Чи Оюутолгойгоос мөнгө авч лоббинд орсон”, “Чи шантааж хийж, мөнгө авахыг оролддог” гэх утга бүхий зүйлсээр маргалджээ.
Ерөнхийдөө Засгийн газрын гишүүд болон өмнө нь парламентад сууж байсан УИХ-ын гишүүд “Дубайн гэрээг цуцалвал эдийн засаг зогсоно” гэж дуугарч, “мөнгө авсан” ангилалд шилжсэн байна. Улмаар УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг Ц.Нямдорж сайд “Чи олон жил шантааж хийсэн. Дубайн гэрээг цуцалвал эдийн засагт хортой” гэснээс үүдэж, тэд барьцалдаж авчээ. Х.Болорчулуун гишүүн Ц.Нямдорж сайдын хоолойг боож түлхсэнд А.Сүхбат, Ч.Хүрэлбаатар нар тэднийг салгасан аж. Уг маргааны дараа Х.Болорчулуун “Монголын төрд идээ буглаа болтлоо бугшсан хувалз” хэмээн цоллосон юм.
АМНАТ-ийн асуудал ҮХЦ дээр унаж, цэцийн дарга нь хэрэг тарьсан эгзэгтэй үеэр өмнө нь 20 гауй хойшлоод байсан шүүх хурал гэнэт болж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн гурван удаагийн үйлдлийг эрх үүдгээ давуулан ашигласан гэж үзлээ. Цаашид хэрхэх вэ гэдэг асуудал У.Хүрэлсүхийн Засгийн газрын толгойны өвчин болов.
У.ХҮРЭЛСҮХ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ БИЕЛҮҮЛВЭЛ ЭДИЙН ЗАСАГ ЗОГСОНО, ДАВЖ ЗААЛДВАЛ Ч.САЙХАНБИЛЭГИЙГ ӨМӨӨРСӨН БОЛНО
МАН-ын бүлэг дэрээ “Ерөөсөө энэ асуудлаа ҮАБЗ дээр хэлэлцүүл” гэж яригдаж. Үнэхээр ч өчигдөр /2019.11.19/ ҮАБЗ өргөтгөсөн хуралдаан хийж, Дубайн гэрээг цуцлах эсэх асуудлыг хэлэлцсэн юм. ҮАБЗ-ийн хуралдаан 5 цаг орчим үргэлжилж, Засгийн газар Үндсэндээ буланд шахагджээ. Тэд Оюутолгой төслийг хэвийн үргэлжлүүлэхийн тулд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийг давж заалдах шаардлага үүсч буй. Энэ тохиолдолд “Ард түмнийхээ нийтлэг эрх ашгийг хамгаалсангүй. Ч.Сайханбилэгийг өмөөрлөө” гэх эрүү шүүлтэд орно.
Нөгөө талаас Оюутолгой төсөл зогсвол эдийн засагт шууд цохилт өгөх учраас У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар сонгуулийн өмнө асар хүнд байдалд орох юм. Нэг ёсондоо Ч.Сайханбилэгийн гарын үсэг бүхий гурван захирамжаар У.Хүрэлсүхийн Засгийн газар “шийтгүүлэх” бодит нөхцөл байдал үүслээ. Уг асуудлаар өмнө нь Засгийн газар нууц хэлбэрээр хуралдаад нэгдсэн шийдвэрт хүрч чадаагүй.
Одоо ч хэрхэх эсэх дээр тэд таг гацав. УИХ, Засгийн газар хоёр ажлын хэсгүүдээ нэгтгэж, Дубайн гэрээг цуцлах саналаа чуулганаар хэлэлцүүлэх, шүүхийн шийдвэр биелүүлэх нөхцөл байдлын өмнө тэд юу хийх вэ. Асуудал хүндэрсэн тохиолдолд далд уурхайн бүтээн байгуулалтад Оюутолгойн ордыг барьцаалан зээл өгсөн гадны 14 банк менежментээ хэрэгжүүлэх нөхцөл байдал үүснэ.
Цаашлаад зээлийн багцаа тэд зарна гэвэл хэн хамгийн түрүүнд гаднаас орж ирэх үү. Энэ хооронд манай дотоодын улс төр хаашаа эргэх үү гэхчлэн маш олон асуултууд бүрхэг, хариултгүй, эрсдэлтэй нөхцөл рүү шилжив.
Ж.МЯДАГБАДАМ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НЭГ ХҮНИИ БАЛАГ УЛС ЭХ ОРОНД ИНГЭЖ Л ГАИ ЧИРЖ БАИГАА ЮМДАА
Дубайн гэрээг цуцлах хэрэгтэй. Цуцлаад зогсонги байдалд орохгүй ээ. Цаадуул чинь асар их мөнгө олж байгаа учраас гуйгаад л ирнэ. Юм аа мэддэг хүн шигтом байл даа. Эзэн хүн шиг байгаач. Гуйгаад ирнээ. Гуйхгүй бол сонирхож байгаа шаардлага биелүүлэх хөрөнгө оруулагчдад өгөх хэрэгтэй
Эдийн засаг ,улс төр мэддэг хүнд бол энэ хүнд асуудал ,наад захын тэнэгийн бодлоор ч Оюу толгойг зогсоох манайд ашиггүй ,одоо орж ирж байгаа татвар ,15 мянган хүний ажлын байр ,цаашид орж ирж ирэх хөрөнгө оруулалт бол таг зогсох ,цааш олон хортой зүйл дагалдана даа
Эдийн засаг ,улс төр мэддэг хүнд бол энэ хүнд асуудал ,наад захын тэнэгийн бодлоор ч Оюу толгойг зогсоох манайд ашиггүй ,одоо орж ирж байгаа татвар ,15 хүний ажлын байр ,цаашид орж ирж ирэх хөрөнгө оруулалт бол таг зогсох ,цааш олон хортой зүйл дагалдана даа
Татвараар100сая $ аваад ирээдүйд хэдэн арван тэрбум $- н өрөнд орох нь зүгээр үү тээ. Өнөөдөр л хоолтой байвал маргааш чиний хүүхэд гуйлагчин болох.эх орон чинь цөл болох нь хамаагүй юу. 10000 хүн цалинтай төдий байлгахын тулд маргааш 3 сая хүнээ өрний хүүдий болгох нь шудрага уу
ЧИНЗО МАШ ЗӨВ ЯРЬЖ БНА...МОНГОЛЫН АРД ТҮМЭН 3 САЯУУЛАА ДЭМЖИНЭ...15 МЯНГАН ХҮНИЙ АЖЛЫН БАЙР, Э/ З ӨСӨЛТ ГЭСЭН ЦААСАН ДЭЭРХИ ТООГООР УЛС ОРНЫ ХУВЬ ЗАЯА,ИРЭЭДҮЙГ СОХОЛЖ БОЛОХГҮЙ....
Чам шиг тэнэг юмнууд эдийн засгаа, эх орноо хорлодог.
Энэ гэрээг хүчингүй болгож, нөхцөлөө сайжруулж дахин гэрээ хий
Энэ гэрээг хүчингүй болгож, нөхцөлөө сайжруулж дахин гэрээ хий
Энэ гэрээг хүчингүй болгож, нөхцөлөө сайжруулж дахин гэрээ хий
Энэ гэрээг хүчингүй болгож, нөхцөлөө сайжруулж дахин гэрээ хий
дахин гэрээ хий
Хууль хэрэгждэг бол цуцлах л болж байна үнэндэээ ютэр үед сайханбалаг би толгойгоороо хариуцна гээд л хэл сураггүй алга болсон биздээ энэ бол эх орноосоо урвасан хэрэг хүрэлсүх цэргийн хүн байна зогсоож байгаад шийдэх биздээ хууль зөрчиж гэрээ хийсэн юм чинь засаж залруулаад гэрээг захад юу нь болохгүй байх вэ дээ
Газар доорх баялагаа үнэлмээр байна хойж
Зогсоовол зогсооно л биз үр хүүхдээ ор үлээж байхаар оорсдоо бүсээ чангалсан дээр
Юу ч үзээгүйн шинж монголчууд. Дэлхийд байхгүй орд гээд л хуцаад байхын. Наад улсууд чинь ордтой ордгүй хангалттай өөрсдийгөө аваад явчихна. Далд уурхай зогслоо долар 5000 болно. Олон улсын банк санхүү харилцаагаа зогсооно. Олон улстай ухаалаг харилцаж хөгжих болохоос түвд шиг олон улсын харилцаагаа зогсоогоод хөгжинө гэж байхгүй. Хэдэн малаа хариулаад болчихно гэж боодоод байхын. Болорчулуунаа гурилын үйлдвэр будааны гэрээ хийх ,оюу толгойн гэрээ 2 шал өөр шүү.
Эдийн засаг ,улс төр мэддэг хүнд бол энэ хүнд асуудал ,наад захын тэнэгийн бодлоор ч Оюу толгойг зогсоох манайд ашиггүй ,одоо орж ирж байгаа татвар ,15 мянган хүний ажлын байр ,цаашид орж ирж ирэх хөрөнгө оруулалт бол таг зогсох ,цааш олон хортой зүйл дагалдана даа
Зогсоо нэгхэн хэсэгдээ хүнд байна биз дараагын өгөөжтэй улсад нь өгөе насаараа төлөх өрөнд байсанаас дээр тэгэхгүй өрнөөс гарлаа нөөц дууслаа хоосон нүх үлдлээ
Uurhain nootsiig hench onood togtooj chaddaggui taaj togtoodog yum
уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй таамаглаж тогтоодог юм эдийн засгын нөөцийг ч мөн адил ингэдэг
zogsoogood uursduu uhii. manaid chadah bolovson huchin bgaa. hubiin hevshliihenteigee niileed zutguul bolohgui yum bhgui.
Сайханбалгийг 100 удаа алсан ч багадна. Энэ чөтгөрийг ямар шулам эм төрүүлж өсгөв өө. Багадаа үхчихсэн бол Монголын ард түмэнд тус болох байж. Хэлэх үг олдохгүй бна. Шунал нь үр хүүхдээр нь гарах болтугай.
Саиханбилэгт Чингис ханы одон эгэх хэрэгтэи ! Эрт орио авхал баих даа! ОТ-зогслоо Монгол улс эдиин засгиин хувьд шууд 00» зогсолт . Оирын 10-20-н жилд Гадны ямарч хэрэнгэ оруулалт баихгуи! Дотоодоо бараг барилцаж авсаар баигаад попорчидын унэн тэрхииг маш эндэр унээр мэдэх баих даа !