Нийгэм мэдээ

Хаврын Башёд 73 дахь аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ анхны даваагаа давлаа

Японы мэргэжлийн сүмо бөхийн Хаврын тэргүүн башё өчигдөр /2024.03.11/ эхэлсэн юм. Эхний өдөр башёг манлайлж буй Монголын гурван бөх өвдөг шороодож, өчигдөр гурван озэки цолтон дараалан уналаа.

Тодруулбал, зүүн манлай озэки Киришима Б.Лхагвасүрэн, озэки Такакейшо, Котоновака нар өвдөг шороодлоо. Харин 73 дахь аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, озэки Хоошёорюү С.Бямбасүрэн нар анхны даваагаа авав.

Монголын бөхчүүдээс маэгаширагийн долдугаарт эрэмбэтэй Тамаваши Б.Мөнх-Оргил унаж, Рога А.Амарсанаа давсан байна.

Жюүрёод барилдаж буй манай бөхчүүдээс Тамашёохо Э.Энхманлай, Дайшёохо Ч.Шижирбаяр, Чиёошома Г.Мөнхсайхан нар өвдөг шороодож, Миторюү Б.Төрболд, Оошёома П.Дэлгэрбаяр нар ээлжит даваагаа авч тэргүүлэгчдийн эгнээнд хэвээр үлдэв.

Т.НАНДИН-ЭРДЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Монгол муугаа мэдэв үү ?
Монгол муугаа мэдэв үү ?
3 сар 12, 2024 11:31

Монголчууд Японы сумод дарангуйлах байр суурьтай нилээн жил боллоо, үүнд дургүйцсэн нарангууд олон жил дуугүй явснаа одоо санаа бодлоо хэрэгжүүлж, моя а нарыг хөөж тууж эхэллээ.Мияагино дэвжээг хааснаа р монголчуудын Сумод орох хаа лга цонхыг түгжлээ. Энэ байдлыг гэнэт ойлгосон монгол сумочид айхтар цочирдож, энэ башегийн эхний өдөр цөмөөрөө ялагда в ! Сэтгэл зүйн бэлтгэл буюу сэтгэлийн тэнхээ байхгүй арчаагүй ч амьтад юмдаа, бид чинь !

Холбоотой мэдээ

Back to top button