ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Орон сууцны үнэ Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.2 сая байна

2024 оны хоёрдугаар сарын байдлаар, Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11 хувиар өсжээ. Энэ нь өмнөх сартай харьцуулахад 1.8 хувиар өссөн үзүүлэлт болж байгаа талаар Үндэсний статистикийн газраас мэдээллээ.

Тодруулбал, 2024 оны хоёрдугаар сард шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.99 сая төгрөг болсон байна. Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.28 сая төгрөгийн үнэтэй байгаа аж.

Харин 2024 оны хоёрдугаар сард хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.78 сая төгрөг болж, мөн л Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.28 сая төгрөгийн үнэтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button