ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Улсын нийт гадаад өр 2023 оны эцэст өмнөх оноос 3.7 хувиар өсжээ

Улсын нийт гадаад өр 2023 оны эцэст 34.6 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 1.2 (3.7 хувь) тэрбум ам.доллар, өмнөх улирлаас 579.2 (1.7 хувь) сая ам.доллароор тус тус өссөн байна. Улсын нийт гадаад өр 2023 онд өмнөх оноос өсөхөд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 1.6 (1 2.4 хувь) тэрбум ам.доллар, Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 203.4 (13.3 хувь) сая ам.доллароор өссөн нь нөлөөлсөн байна.

Харин Төв банкны гадаад өр 394.2 (18.1 хувь) сая ам.доллароор, бусад салбарынх 138.5 (1.6 хувь) сая ам. доллар, Засгийн газрын өр 87.2 (1.1 хувь) сая ам.доллароор тус тус буурчээ.

Нийт гадаад өрийн 14.8 (42.9 хувь) тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг, 7.9 (22.9 хувь) тэрбум ам.доллар нь Засгийн газрынх, 1.8 (5.2 хувь) тэрбум ам.доллар нь Төв банкных, 1.7 (5 хувь) тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх, 8.3 (24 хувь) тэрбум ам.доллар нь бусад салбарынх байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button