Нийгэм мэдээСПОРТ

Тбилисийн их дуулгад Монголын 12 тамирчин барилдана

Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээн Тбилисийн их дуулга Гүрж улсад гуравдугаар сарын 22-д эхлэх бөгөөд дэлхийн 83 орны 557 тамирчин оролцоно.

Тэмцээнд Монголын шигшээ багийн 12 тамирчин зодоглохоор бүртгүүлсэн байна. Гүржийн нийслэлд дэлхийн чансааг тэргүүлэгч Канадын Кристиа Дегучи, Катерин Бушмин-Пинар, Жессика Климкайт Нидерландын Санн Ван Дике, Гүржийн Лаша Бекаури, Косовогийн Дистриа Красники, Лаура Фазлиу Хорватын Барбара Матич зэрэг шилдгүүд цуглажээ. Гурван өдөр үргэлжлэх тэмцээнд О.Цэцэнцэнгэл, Л.Энхрийлэн тэргүүтэй тамирчид барилдах бөгөөд 4 эрэгтэй, 8 эмэгтэй жүдоч оролцохоор бүртгүүлжээ.

Энэ сарын эхээр болсон Ташкентын их дуулгаас хүрэл медаль хүртсэн Л.Сосорбарам болон гуравдугаар сарын 10-нд болсон Австрийн Гран Прид оролцсон Г.Хэрлэн, Г.Одбаяр нар Гүржийг зориогүй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button