Нийгэм мэдээ

Танилц: МҮОНРТ-ийн захиралд горилогч 10 хүн

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз (МҮОНРТ)-ийн гүйцэтгэх захирлыг өнөөдөр сонгон шалгаруулна. 

Сонгон шалгаруулах комисс нэр дэвшигчдэд

  • Монгол Улсын иргэн
  • Улс төрийн нам, байгууллагын гишүүн бус
  • Сүүлийн 2 жилд улс төрийн нам, түүний харьяа байгууллагад орон тооны ажил, албан тушаал эрхэлж байгаагүй
  • Бусад радио, телевизэд хөрөнгө оруулагч, эсхүл сүүлийн хоёр жилийн хугацаанд хөрөнгө оруулагч байгаагүй
  • Ял шийтгэлгүй гэсэн шаардлагыг тавьж буй юм.

МҮОНРТ-ийн гүйцэтгэх захиралд 

  • Ц.Ганхуяг
  • С.Адъяасүрэн
  • Р.Гандиймаа
  • Г.Чоглоонамжил
  • С.Баярмөнх
  • Г.Гэрэл
  • Э.Бат-Эрдэнэ
  • Т.Батзориг
  • Д.Наранцэцэг
  • О.Гомбожав гэсэн 10 хүн нэр дэвшээд байна.

УИХ-аас томилогдсон Үндэсний зөвлөлийн гишүүд дээрх нэр дэвшигчдийг сонгон шалгаруулах юм.

Түүх сануулахад МҮОНРТ нь 1967 оны есдүгээр сарын 27-нд албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж байв. 1981 онд анхны өнгөт нэвтрүүлгээ бэлтгэн эфирт гаргаж, 1988 оны арванхоёрдугаар сард телевизийн шинэ төв ашиглалтад орсноор өнгөт дүрсийн системээр нэвтрүүлгээ цацах боломж бүрэн хангагджээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 25, 2024 14:33

Аль ч т�##�аас нь харсан Гандиймаа л бна даа !

Зочи АРХАНГАЙНХАН
Зочи АРХАНГАЙНХАН
3 сар 25, 2024 14:51

Гандиймаа боломжийн хүүхэд харагддаг ...

Зочин
Зочин
3 сар 25, 2024 21:22

Сайн дурын сайханчид өөрийгөө голно гэж байхгүй нь сайхан юм даа!!

Энхээ
Энхээ
3 сар 26, 2024 08:00

Чоглоонамжил байндаа

Холбоотой мэдээ

Back to top button