УЛС ТӨР
О.Баасанхүү гишүүн АН-д элсэхгүй ч бүлэг байгуулахад нь ТУСАЛНА

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр УИХ дахь АН-ын зөвлөлд нэгдэж, хамтран ажиллах хүсэлт хүргүүлэхээр болжээ. Энэ нь Ардчилсан намд элсэнэ гэсэн үг биш бөгөөд зөвлөлтэй нь хамтран ажиллах утга агуулна гэдгийг тайлбарлаж байгаа юм.
Тэрбээр, “УИХ-ын тухай хуульд УИХ-ын гишүүн нам эвслийн бүлэгт элсэж болно гэж заасан. Хуулийн дагуу АН-ын эвсэлд элсэх хүсэлтээ өнөөдөр хүргүүлнэ. Гэхдээ АН-д элсэхгүй. Ингээд бид бүлэг байгуулах хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлнэ. Хэрхэн шийдэх нь УИХ-ын даргын бүрэн эрхийн асуудал. Ингэж бүлэг байгуулахгүй бол сөрөг хүчингүй эрх баригч нам Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гээд байна. Барьцаалагдсан хүмүүсээр сөрөг хүчин хийчихээд дуртай зүйлээ хийлгэж байна” гэсэн юм.
Г.ИТГЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.