Нийгэм мэдээ

84-р сургуулийн 4 давхраас 14 настай охин унаж, эмнэлэгт хүргэгдлээ

Нийслэлийн ерөнхий боловсролын 84-р сургуулийн 4 давхрын цонхноос дунд ангийн охин унажээ.

Энэ талаар тус сургуулийн холбогдох хүнээс тодруулахад, Хүүхэд дөрвөн давхрын цонхноос унасан нь үнэн. Одоогоор хүүхдийн биеийн байдал ямар байгааг мэдэхгүй байна. Эмнэлэгт хүргэгдсэн байгаа. Мөн цагдаа нар сургууль дээр ирчихсэн, шалгаж байна" гэлээ.

Тус сургуулийн сурагчид, "Хүүхдүүд хоорондоо маргалдсаны улмаас унасан байж магадгүй" гэж ярьсан тухай мэдээлэл байгаа юм.

Харин цагдаагийн байгууллагаас тодруулахад "04 дүгээр сарын 23-ны өдрийн 11 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны 4 давхраас хүүхэд унасан" гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага мэдээллийн дагуу шалгахад 14 настай, эмэгтэй сурагч толгой нь эргэж, дотор муухайрсны улмаас цонхоор агаар амьсгалах үедээ толгой нь эргэж унасан гэх нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.
Хохирогч эмнэлгийн тусламж авсан. Үргэлжлүүлэн шалгалтын ажиллагаа хийгдэж байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

zerleg mongolchuud buh l nasandaa tuvshindee bie bioee deerelhej alj baidag zerleguud fuck

Tuyana
Tuyana

En deerlhegushu tolgoi ni ergej unsan medhgui zuilee devreej yritsgaaha bolioroi

Зочин
Зочин

Medeeleliinhee uchriig ehleed olchood zov sevj sur.

zooz
zooz

Зл2 Алдарт эхийн төлөгнүүд нэг нэгнээ дээрэлхэж бхгүй юу

Холбоотой мэдээ

Back to top button