СПОРТ

Боксчид олимпын эрх авах сүүлийн боломжоо ашиглахаар Тайландыг зорилоо

Монголчууд 1964 оноос хойшхи зуны олимпын бүх наадамд оролцсон. Энэ түүхт 60 жилийн хугацаанд нийт хоёр алт, 11 мөнгө, 17 хүрэл буюу нийт 30 медалийг эх орондоо авчирчээ. Үүнээс жүдочид 11, чөлөөтийнхөн 10, буудлагаар хоёр, боксоор долоон медаль хүртсэн байна. Ингээд харвал монголчууд олимпод дээрх дөрвөн төрлөөр голлох амжилтыг тогтмол үзүүлж буй гэж харж болно.

Тэгвэл 2028 оноос эхэлж боксыг олимпын төрлөөс хасна гэгдэж буй. Хэрэв энэ шийдвэр эцэслэгдэн батлагдвал энэ зуны Парисын олимпоос өөр боломж босксынхонд үлдээгүй гэсэн үг. Тиймээс энэ зуны олимп манай тамирчдад чухал.

Харамсалтай нь манай боксчид олимпын эрх олгох хоёр тэмцээнд оролцох байсан ч эхний тэмцээндээ оролцож чадаагүй. Учир нь боксын холбооны генсек Ц.Батнасан үндэсний шигшээ багийн оролцох байсан олимпын эрх олгох анхны тэмцээний мэдүүлгийг нэгдүгээр сарын 19-нд багтааж зохион байгуулагчдад хүргэх байсан ч хариуцлага алдаж хүргүүлээгүй. Товчхондоо энэ шалтгаанаар манай боксчид тус тэмцээнд оролцоогүй юм.

Харин одоо манай боксчдын сүүлийн ганц найдлага Тайландад болох олимпын эрх олгох сүүлийн тэмцээн болоод байгаа. Тэгвэл уг тэмцээнд оролцох манай баг тамирчид тус улсыг зорилоо. Тэд Тайландад олон улсын хамтарсан бэлтгэлд хамрагдах бөгөөд үргэлжлүүлэн тус улсад болох олимпын эрх олгох сүүлийн тэмцээнээ оролцох юм.

Олимпын эрхийн тэмцээнд дараах тамирчид эх орноо төлөөлнө.

Эрэгтэй

  • +92 кг - Х.Бекнур
  • 92 кг - Н.Отгонболд
  • 80 кг - Г.Далай
  • 71 кг - О.Бямба-Эрдэнэ
  • 63.5 кг - Э.Цэндбаатар
  • 57 кг - Х.Энх-амар
  • 51 кг - Г.Ган-эрдэнэ

Эмэгтэй

  • 75 кг - Э.Эрдэнэтуяа
  • 66 кг - Г.Бадмаараг
  • 60 кг - М.Намуун
  • 57 кг - Т.Болортуул
  • 54 кг - М.Энхжаргал
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Спорт
Спорт
5 сар 9, 2024 07:40

Харамс�##�тай олимпын эрх авчрах хоншоортой тамирчин гарахгүй л боловуу???? МБХ Нямбаатараас болоод 100% дампуурчээ Хайран сайхан спорт минь

Холбоотой мэдээ

Back to top button