Ярилцлага

Ц.Чинтөгс: Найман настай дүүгийнхээ “Youtube”-рүү үргэлж орж, шалгадаг

2019 оны арваннэгдүгээр сард нийтлэгдсэн ярилцлагыг сэргээн нийтэлж байна.

“Лантуун дохио” ТББ-аас хоёр дахь удаагаа зохион байгуулж буй “Ид шидийн орон” сайн үйлсийн чиглэл бүхий төсөлд долоо хоногийн турш Фэйсбүүк орчинд "Livestream” хийн, цахим тоглоом тоглож цуглуулсан мөнгөө хандивласан Ц.Чинтөгсийг ярилцлагын буландаа урилаа.


-ГАДНЫ "STREAMER”-ҮҮД ХАНДИВЫН АЯНД ӨРГӨНӨӨР ОРОЛЦДОГ ЖИШИГ БИЙ-

-Юуны өмнө уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Цэрэнгийн Чинтөгс гэдэг. 21 настай. Цахим тоглоом тоглонгоо "Livestream” хийдэг бөгөөд үүгээрээ дамжуулж өөрийн үзэл бодлыг олон нийтэд нээлттэй илэрхийлдэг гэж болно.

2015 онд ЕБС-иа төгсөөд нэг жил завсарлаж, гадны тэтгэлэгт шалгалтуудад бэлдсэн. Ингээд Польш, Турк, Япон улсуудын засгийн газрын тэтгэлэгт тэнцсэн. Үүнээс Польш улсыг сонгож, Вөдж хотод нэг жил хэлний бэлтгэлд суусны дараа Краков хотын Ягиллёнскийн их сургуульд Компьютерийн ухааны мэргэжлээр нэг курс суралцсан. Удалгүй хичээлийн ачаалал болон хувийн шалтгаануудын улмаас хоёрдугаар курст орох жилээ Монголд буцаж ирсэн юм. Одоогоор сургуульд харьяалалгүй, "Livestream” хийхдээ анхаарлаа төвлөрүүлсэн байдалтай байна.

-Цахим тоглоом тоглож цуглуулсан 600 гаран мянган төгрөгийг Ид шидийн орон төсөлд хандивласан тухай мэдээ нь сошиал орчинд түглээ шүү дээ. Уг төсөлд мөнгө хандивлах болсон сэдэл юунаас эхтэй вэ?

-Хүмүүс цахим тоглоом тоглодог гэхээр харанхуй буланд, бүгчим газарт өдөр шөнөгүй тоглодог PC-чин гэж л хардаг. Үүнээс "E-Sport” гэдэг нь ялгаатай шүү гэдгийг харуулах, нөгөө талаар үүгээр дамжуулан эерэг, зөвт үйлдэл хийж болдог юм гэдгийг ойлгуулах гэсэн анхны сэдэл бий. Ер нь "Livestream” хийхдээ хараалын үг сэлт ашигладаггүй, аль болох бага насны хүүхдүүдэд үзүүлэх үлгэр дууриаллаа ч мөн боддог.

Үүний өмнө С.Маргад-Эрдэнэ охинд, мөн сагсчин О.Дөлгөөнд туслах аянд ингэж хуримтлуулсан мөнгөөр хандив өргөж байсан. Томоохон байр суурийг эзэлсэн гадны "Streamer”-үүд хандивын аянд өргөнөөр оролцдог жишиг бий. “Ид шидийн орон” төслийн талаар хэдэн жилийн өмнөөс мэддэг байсан учир хандив өргөвөл хамгийн бодит үр дүнд хүрч чадах газар гэж үзсэн.

-ОДООГООР СПОНСОР БАЙГУУЛЛАГАГҮЙ УЧИР ХАНДИВЫН МӨНГӨ БОЛ МИНИЙ ГОЛ ОРЛОГО-

-21 насны төрсөн өдрөө тохиолдуулж энэ хандивыг долоо хоногийн турш цуглуулсан гэж сонссон. Яг яаж хандивын мөнгөө босгосон бэ гэдэг нь сонин?

-Миний хувьд Фэйсбүүк орчинд цахим тоглоом тоглож буй үйл явцаа өөрийн эмоци дуу, дүрсийн хамт "Livestream” хийж, үүгээр дамжуулан хандивын мөнгөө цуглуулсан. "Streamer” гэдэг нь барагтай мэргэжил болчхоод байгаа. Олон улсын хэмжээнд оны шилдэг "Streamer”-ийг шалгаруулдаг арга хэмжээ ч зохиогддог. Гадны улс орнуудын хувьд "Streamer”-үүд санхүүгийн эх үүсвэрээ энэ замаар босгодог, ахуй амьдралаа авч явж болдог байдал нэгэнт бий болсон.

Ямар платформ дээр "Livestream”-ээ хийж байна вэ гэдгээс хамаарна. Тусгай нэр бүхий платформууд дээр хэрэглэгчид "Livestream” үзэхдээ хандив болгож сар бүр 5 доллар /жишээ нь/ төлдөг. Тэгвэл тухайн платформ 2.5-ыг нь, "Streamer” үлдсэн 2.5-ыг нь авах маягаар мөнгө олдог арга хамгийг түгээмэл бий. Энэ бол тогтмол орлоготой болж буй хэрэг. Хоёрт, зар сурталчилгааны шугамаар байгууллагуудтай гэрээ хийх боломжтой. Миний "Livestream”-ийг 30 мянган хүн үздэг гэвэл 30 мянган хүнд нөлөөлөх боломж байна гэсэн үг. Иймээс томоохон компаниуд бараа бүтээгдэхүүн мэтээ сурталчлуулахын тулд хамтарч ажиллах нь бий. Гуравт гэвэл зүгээр л хандив. Олон улсад, “Чиний хийж буй "Stream”-үүдийг дэмждэг шүү. Өөр улсад суудаг учир туслах ганц боломж нь энэ байна” гэсэн утгаар шууд хэдэн мянган доллар данс руу нь шилжүүлдэг үзэгдэл багагүй бий.

Харин миний хувьд гэрээлж ажилладаг спонсор байгууллага байхгүй. Хэд хэдэн PC тоглоомын газруудаас бол санал ирж байсан. Гэхдээ "E-Sport” гэдэг зүйлийн утгыг алдагдуулж, бага насны хүүхдүүдийг харанхуй, агааржуулалтгүй орчинд хонуулж өнжүүлэн, хуушуур гоймон худалддаг тийм газарт би хувь хүнийхээ хувьд шүүмжлэлтэй ханддаг учир ийм саналыг хүлээн авч байгаагүй. Эхэнд дурдсан платформоор дамжуулж тогтмол орлого олох тухайд, би одоогийн байдлаар Фэйсбүүк орчинд "Livestream”-ээ цацдаг учир боломжгүй байна. Иймээс миний хийж буй ажлыг дэмжиж буй хүмүүсийн өгдөг сайн дурын хандивын мөнгө гол орлого маань гэсэн үг.

Төрсөн өдрөөрөө тохиолдуулж энэ хандивыг цуглуулсан учир нь, “Миний төрсөн өдөр шүү” гэсэн мессежийг өгвөл хүмүүс илүү сэдэлжих болов уу гэж бодсон юм. Нөгөө талаар үүнд цугларсан мөнгийг сайн үйлсийн аянд зориулъя, зориулна гэдгээ ил зарлая, ингэснээр мөн хүмүүсийн мөнгө хандивлах идэвх нь нэмэгдэх байх гэж харсан. Ийнхүү долоо хоногийн турш хандив цуглуулсны эцэст маш амжилттай 640 мянган төгрөгийг босгож, “Ид шидийн орон” төсөлд өгсөн.

-ДОЛОО ХОНОГИЙН ЗУРГААН ӨДӨР, 8-10 ЦАГААР "LIVESTREAM” ХИЙДЭГ-

-Хандив цуглуулах гэж байна гэдгээ олон нийтэд зарласныхаа дараа долоо хоногийн турш "Livestream” хийсэн байна гэж ойлголоо?

-Тийм. Өдөр бүрийн "Livestream”-ээ эхлүүлэхдээ “Хандив цуглуулж байна, нэгдээрэй” гэсэн утгатай богино шторкийг үзүүлж, мөн хэн гэдэг хүн хэдэн төгрөг хандивласныг энэ үеэр зарлаж, талархлаа илэрхийлж байсан. Ийм маягаар долоо хоногийн турш хандив цуглуулсан гэсэн үг.

-Энэ тухай мэдээ сошиал орчинд тавигдмагц, “Долоо хоногийн турш өдөр шөнөгүй компьютер тоглосон юм байх даа” гэж цөөнгүй хүмүүс ойлгож байгаа харагдсан. Ер нь өдөрт дунджаар хэдэн цаг тоглодог вэ, цагийн хуваарь баримталдаг уу?

-"Streamer”-үүдэд цагийн хуваарь байх албагүй л дээ. Гэхдээ миний хувьд хэрэгтэй гэж үздэг учир цагийн хуваарийн дагуу ажилладаг. "Livestream” маань өдөр бүрийн 12.30 цагт эхэлдэг. Ингээд 2 цаг үргэлжлүүлээд босож дасгал хөдөлгөөн хийж, ус уун 30 минут завсарлаад дахиад тоглоно. Ийм маягаар өдөрт 8-10 цагийг "Livestream” хийж өнгөрүүлдэг.

-Фэйсбүүк хуудсаар дамжуулан үүнийгээ хийж эхэлснээс хойш ямар хугацаа өнгөрсөн байна вэ?

-Фэйсбүүк хуудсыг бол өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нээж байсан. Гэхдээ тогтмол "Livestream” хийдэггүй, хааяа хааяа хийж байршуулдаг байв. Ингэж явсаар 2019 оны тавдугаар сараас эхлэн яг "Streamer” болохоор шийдэж, долоо хоногийн зургаан өдөр, 8-10 цагаар хийдэг болсон.

-Үүнд нь гэр бүлийн зүгээс ямар байдлаар ханддаг вэ?

-Би компьютер тоглоомыг бараг найман настай байхаасаа л тоглож эхэлсэн. Хичээлдээ сайн учраас ээж нэг их тоодоггүй, гэхдээ ер нь бол дургүй хандлагатай байсан. Одоо ээжийн бодол арай өөрчлөгдөж байгаа гэж хардаг. Анх би ганц ширээ, нэг Laptop-той л байсан. Үүнээс хойш энэ сууж буй ширээ, хоёр хулгана, хоёр кэйбоард, хоёр гэрэл, хоёр камер зэргийг авсан. Энэ процессорыг авахад би ээжээсээ 1 сая 700 мянган төгрөг зээлсэн, үүнийгээ зургаан сарын дотор буцааж өгсөн. Иймээс өөрийн хөдөлмөрөөр энэ бүх зүйлсийг худалдан авч, тогтмол үзэгчидтэй, бас орлоготой болж байгааг маань харж байгаа байх гэж боддог.

-НАЙМАН НАСТАЙ ДҮҮГИЙНХЭЭ YOUTUBE РҮҮ ДОЛОО ХОНОГ БҮР ОРЖ, ШАЛГАДАГ-

-Цаашид сургууль төгсөх, ажил хийх бодол бий юу? Олон улсын түвшинд л гарахгүй бол "Stream” гэдэг зүйлээр амьдрах гэдэг бүрхэг юм биш үү?

-Одоо спонсор байгууллагатай болох, илүү олон үзэгч татах тал дээр анхаарч байна. Энэ маягаар нэг жил орчим үзээд, болохгүй бол сонирхлынхоо дагуу их сургуульд орох байх гэж бодож байна. Өнөөдрийн байдлаар надаас ямар ч зарлага гарахгүйгээр, цэвэр ээжийн олсон мөнгөөр амьдарч байна шүү дээ. Ирээдүйд тусдаа гараад, гэр бүл зохиовол би тодорхой хэмжээний хариуцлага үүрэх хэрэгтэй болно. Иймээс ирээдүйгүй гэдэг нь харагдвал больж, цөөн цагаар хийдэг болно. Бүр орхихгүй.

Гэхдээ 10 жилийн турш үзэж буй нэг "Streamer” маань одоо хүртэл үүнийгээ хийсээр л байна. Нэг компанитай гэрээ хийснээр сард 1000 долларын ашиг орлого олдог болсон нь ч бий. Хэрэв би тийм түвшинд очиж чадвал, ямар ч сургууль төгсөөд ажил хийсэн сард 1000 долларын цалин авч чадахгүй л байхгүй юу.

Монголд хамгийн их үзэгчтэй "Streamer”-ийг Gremix гэж хардаг. Түүнийг сард ямар орлого олдгийг би мэдэхгүй. Гэхдээ тэр хоёр ч кинонд тоглочихлоо, Юнител корпораци, Голомт банк зэрэгтэй гэрээтэй ажиллаж байна. Ийм ирээдүй байхгүй биш байгаа гэж хардаг.

-Нөгөө талаас, ийм төрлийн "Livestream” бага насны хүүхдэд компьютер тоглоом тоглох сэдэл төрүүлэх контент болдог. Жишээ нь Gremix-ийн /Youtube орчинд адил чиглэлээр контент бүтээгч/ бичлэгийг 1-р ангийн хүүхэд үзээд, тухайн тоглоомыг тоглож үзэхийг хүснэ. Иймээс бусдыг компьютер тоглоомд уруу татаж байгаа хэрэг биш үү гэх хандлага байдаг?

-Энэ бол харьцангуй буруу ойлголт. Би хэдий насны хүмүүст зориулж "Livestream” хийж байна вэ гэдэг чухал. Миний хувьд одоогоор Фэйсбүүк орчинд үүнийг хийдэг гэж дээр дурьдсан, харин Фэйсбүүк хэрэглэх насны хязгаар 13 байх жишээтэй. Хэрэв найман настай хүүхэд Фэйсбүүк ашиглаж, миний "Livestream”-ийг үзэж байвал энэ гэр бүлийн хараа хяналттай хамаатай асуудал. 

Би өөрөө найман настай дүүтэй. Долоо хоногт нэг удаа Youtube рүү нь орж, юу үзэж буйг нь шалгадаг. Цус, нөжтэй зүйл үзэж байвал устгах, дахин гарч ирэхгүй болгох арга хэмжээг авдаг. Тэгэхээр ийм төрлийн хариуцлагыг бид бүгд үүрэх учиртай. Энэ бол, “KFC хүмүүсийг таргалуулж байна. Ийм учраас хаая” гэж байгаатай л адил. Уг нь KFC зүгээр л хоолоо хийж буй, хүмүүс өөрсдийн буруугаас болж л үүнийг хэтрүүлэн идэж, таргалж байгаа шүү дээ.

-Ярилцлагын төгсгөлд, эргээд “Ид шидийн орон” төсөлтэй холбоотой асуулт асуумаар байна. Долоо хоногийн турш "Livestream” хийж цуглуулсан мөнгөө сайн үйлсийн аянд хандивласан тухай нь мэдээд гэр бүл, найз нөхөд тэргүүтэй хүрээлэл нь хэрхэн хүлээж авсан бэ?

-Хамгийн нэгдүгээрт үзэгчид маань маш их дэмжиж, сайшаасан. Ээж минь ч гэсэн зөв зүйл хийлээ гэсэн өнцгөөс хандаж байгаа. Найзуудын хувьд миний зургийг шэйрлээд л, маш их урам өгч байна. Мөн цахим спортоор хичээллэдэг, хамт тэмцээнд орж байсан ах нар маань их холбогдож байна. “Өмнө нь хэний ч санаагүй байсан зүйлийг хийлээ, бахархаж байна” гэж нэг хүн хэлсэн. Энэ үг их сайхан санагдсан. Ер буруу, муу зүйл хийлээ гэж нэг ч хүн хараагүй байх гэж бодож байна. Ойрын таван жил төрсөн өдрөө тэмдэглээгүй. Энэ жил үр өгөөжтэй, бусдад тустай зүйл хийж төрсөн өдрөө тэмдэглэлээ гэж бодож байна.

-Ярилцсанд баярлалаа.

М.ТЭНГИС

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2019-11-29 11:30

Сурт�##�чилах юмгүй аятай больж үз үхэрүүд ээ.

Зочин
Зочин
2019-11-29 15:38
Reply to  зочин

huts al mn

Zochin
Zochin
2019-11-30 03:27
Reply to  Зочин

Archaagu jalagni zanga ter jalgandaa l gargatsgaa ooroo iluug hiiched orool ruu ongir jalagni bandi mine

Зочин
Зочин
2019-11-30 03:27
Reply to  Зочин

Archaagu jalagni zanga ter jalgandaa l gargatsgaa ooroo iluug hiiched orool ruu ongir jalagni bandi mine

teneg
teneg
2019-11-29 13:22
Reply to  зочин

chi ene huuhed shig handiviin aynd 600k hiigeegui l bol tsytsaga tsarailaad duugui l bgaachdee. ataarhuu p###a ve chi

Zochin
Zochin
2019-11-30 03:14

MGE-cts- gedeg facebook huudas deer live hiideg shuu.
https://www.facebook.com/MGE.cts/

Зочин
Зочин
2019-11-30 17:10

Үүнийг нөгөө төлөвшөөгүй насныхан нь ойлгохгүй тоглоомоор их мөнгө ингэж олж болох нь гээд эргүүтэж донтоцгоох юм бна л даа. Тоглоомонд донтсоныгоо и-спорт ч гэх шиг. Тоглосоор бгаад сургуульд орж чадкү 1 жил завсардаад улмаар гадаад явсан чинь тоглоомын донтон болохоороо сурч чадкү хаяад ирж. Нэгэнт донтсон бол юун сургуульд сурч ажил хийх. Одоо ээжээрээ тэжээлэгдэг. Иймэрхүү ацнуудыг ажил амьдр�##�д сургах юмсан. Маш их бнаа и-спорт гэсэн ажилгүй пс хэссэн юмнууд. Яана даа.

xsgsf
xsgsf
2020-03-20 23:36
Reply to  Зочин

chini huuhed chine esport gej chamd heleed dontood yvaad bvl ter huuhed shig ymaa pc togluulahaa boliulaachdee uuriguu hynaj chaddag neg l toglono biz unuu tsagt huuhduud hymhan tsagiig zugaatai unguruuh gazr haana bgn yanadaa chi !!!!!!!!!

Зочин
Зочин
2019-12-02 20:31
Reply to  Зочин

xxa zow2 esport geh shig zuger oorsdiigoo bulzairuulhiimda

Зочин
Зочин
2019-11-30 19:49
Reply to  Зочин

Bitgii solior. Bodwol ene neg ym 70 80aad onii muu hogshin g###gnuud bgada. Ene bol e-sport, delhii dahind uuniig huleen zowshoorod baihad gantshan mongol ulsad l haan boogduulj bna yg ta nariin uyiin heden hogshin togtsognuud. Sar bolgon ene togloomoor chin say say dollariin shagnaltai temtseen zohiogdoj bna. Buh zuiliig sorgoor awtsgaah ym. Delhiiteege hol niiluulen alhatsgaa hogshin togtsognuudee. Bas zaluu uyiihendee zai tawij ogotsgoo. Ta naraar 30 jil udirduullaa. Oodolson ym alga. Buur ch dordloo, aliwaa zuiliig demjihgui ymaa gehed dugai ongorj sur 70, 80-aad onii ork hogshchuulee!!!

millenial
millenial
2019-12-01 07:46

Er ni yaj ch eyreg haragduulah gj hicheesen niigemd gameruudiig gaj donton l gj avch uzne uuntei evlereh l heregtei bh.

XDGL
XDGL
2020-03-20 23:31
Reply to  millenial

chmad gej helhed yandaa chi

Dornod
Dornod
2019-12-01 16:20

Etseg chini So-goos irsen umuu

Эгч
Эгч
2019-12-02 14:45

Уг нь юм сурв�##� сурчихаар л өгөгдөлтэй толгойтой хүүхэл бх шиг бна. Даанч ирээдүй болсон з�##�уучууд нэг хоёр тохиолдлын мөнгөтэй болсон хүмүүсээр ш�##�таглаад дэмий цагаа үрээд бх шиг! Тэгснээс сурах насан дээрээ сураад мэдлэг чадвартай болох хэрэгтэй шүү дээ. Цаг хугацаа чамайг хүлээхгүй! Нэг мэдэхэд л з�##�уу үе чинь түрээд л гараад ирнэ.

DLGX
DLGX
2020-03-20 23:32
Reply to  Эгч

ene hunii surhaas iluu zorilgo ni ene shude hah

sad
sad
2019-12-04 17:29

70 80-аад оны хөгшин сэтгэлгээнээсээ с�##�аагүй эргүү м�##�нууд ойлгохгүй. Дэлхийд И-спорт төрөл ямар их хүчээ авч байгааг. Энэ бол донтолт биш. Энүүгээр мөнгө олж болж байна. 80сая долларын шагн�##�ын сантай тэмцээн хүртэл зохиогдож байна. Асууд�##� юу байна м�##�нуудаа?

idealica
idealica
2019-12-06 12:46

Love the site-- very individual friendly and great deals to see!

idealica skuteczny krem z kwasem hialuronowym erection problems herbs for
breast enlargement foligain buy http://baraita.net/the-best-exercises-for-slimming/

jak powstrzymac starzenie skory
jak powstrzymac starzenie skory
2019-12-07 04:33

Wow because this is very helpful work! Congrats and keep
it up.
jak powstrzymac starzenie skory proflexen donde comprarlo how does green coffee affect slimming causes of acne and treatment czy warto stosowac tabletki
odchudzajace http://machinalansu.pl/spirulin-plus/

walka z tradzikiem na plecach
walka z tradzikiem na plecach
2019-12-07 22:09

say thanks to so a lot for your site it assists a lot.

walka z tradzikiem na plecach nutrigo lab mass where to buy loreal paris collagen 30 precio
which diet pills are effective and which are not sliminazer precio http://laboratoriogiganti.it/femin-plus/

Холбоотой мэдээ

Back to top button