Х.Энх-Амар ялагдаж, "Парис-2024" олимпын эрхээс хасагдлаа

Тайландын Бангкок хотноо "Парис-2024" олимпын наадмын боксын төрөлд эрх олгох сүүлчийн тэмцээн долоо дахь өдрөө үргэлжилж байна.
Монголоос 57 кг-д Х.Энх-Амар өнөөдөр шигшээ 16-гийн шатнаа Германы Денис Брилтэй тулалдаж, ялагдал хүлээлээ.
Түүний жинд 63 тулаанч өрсөлдсөн юм. Х.Энх-Амарын хувьд, Боливийн Адриен Дэвин, ДАШТ-ээс медаль хүртсэн анхны Иран боксчин Дания Шахбаш нарыг буулган авч, шигшээ 16-д шалгарсан аж.
Өнөөдөр 51 кг-д Г.Ган-Эрдэнэ Кирибати улсын тулаанчтай, 80 кг-д Г.Далай Ираны боксчинтой тус тус рингэнээ гарах юм.
Нөгөөдөр буюу зургаадугаар сарын 1-нд +92 кг-д Х.Бекнур Кубийн Фернандо Арзолатай, эмэгтэйчүүдийн 54 кг-д ДАШТ-ий хүрэл медальт М.Энхжаргал Канадын Скарлетт Делгадотой, 75 кг-д Э.Эрдэнэтуяа ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт, Ази тивийн аварга Валентина Халзоватай тулалдана.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.