Нийгэм мэдээ

Өнөөдрийн байдлаар гадаадад байгаа 5340 монгол иргэн сонгууль өгөхөөр бүртгүүлжээ

Дэлхийн 33 улсаас 5,340 монгол иргэн Улсын Их Хурал /УИХ/-ын сонгуульд саналаа өгөхөөр бүртгүүлсэн байна. 

Гадаад оронд ажиллаж амьдардаг болон түр хугацаагаар зорчиж буй иргэд сонгуульд оролцож, саналаа өгөхийн тулд зургаадугаар сарын 15-ныг хүртэл хугацаанд тухайн улс, хотод байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газарт хүсэлтээ дор дурдсан бүртгэлийн хэлбэрүүдийн нэгийг сонгон сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлэх шаардлагатай. 

  • https://election.burtgel.gov.mn/request хаягаар орон шууд бүртгүүлэх;
  • https://election.burtgel.gov.mn/request хаягаас бүртгэлийн маягт татан авч бөглөн гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхийн хуулбарыг тухайн улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын цахим шуудангаар илгээн бүртгүүлнэ. Эсвэл өөрийн биеэр очиж бүртгүүлэх боломжтой юм. 

Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэл нь баталгаажсан сонгогч 2024 оны зургаадугаар сарын 20, 21, 22 болон 23-ны өдрүүдэд 07:00-22:00 цагийн хооронд /орон нутгийн цагаар/ саналаа өгөхөөр бүртгүүлсэн тухайн Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт байрлах санал авах байранд гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхтэйгээ биечлэн очиж саналаа өгнө.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-06-11 07:47

ЭД НАР БҮГДЭЭРЭЭ МАНАЙ МАН д САНАЛАА ӨГНӨ ЯАГААД ГЭВЭЛ МИНИЙ НАМ ЭДГЭЭР ХҮМҮҮСИЙГ ГАДААДАД БООЛЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛҮҮЛЭХЭЭР ЯВУУЛСАН ЮМ ХУДЛАА ГЭВЭЛ СОНГУУЛИЙН ДАРАА ҮЗЭЭРЭЙ ХАРААРАЙ БООЛЧУУД ЭЗНИЙХЭЭ ҮГЭЭР Л БАЙДАГ ЮМ ШҮҮ.АУГАА ИХ МАН МАНДАН БАДАРЧ НАСААРАА ТӨР БАРИХЫН ЦОНДОН БОЛЧЛОО ТӨВ ТАЛБАЙГААС ГЭРЭЛ ГЭГЭЭ ЦАЦРУУЛАН АЛТАН ШАР ЦАЦРАГААРАА МАН ЭХ ОРОН АРД ИРГЭДЭЭ ГИЙГҮҮЛЭН АМАНД НЬ ШАР ТОС ҮМХҮҮЛЖ ШИНЭХЭН БАНДААЖ ЛЭЭВЧИК ӨМСГӨХӨӨР ЗОРЬЖ БАЙГААГ ОЙЛГООРОЙ .АН БОЛ АМЫГ ЧИНЬ АРЧИЖ ХУУЧИН БАНДААЖИЙГ ЧИНЬ УГААЛГАХГҮЙ БОХИР ЧИГЭЭР НЬ ӨМСҮҮЛНЭ ГЭДГИЙГ МЭДЭЖ БАЙГАА БИЗ

Холбоотой мэдээ

Back to top button