Нийгэм мэдээ

ЦЕГ, ХҮЭК, ХЗДХЯ-ны байр суурь: 461-р ангийн 21 настай амь хохирогчийн талаар хэн, юу гэв

УИХ дахь Хүний эрхийн дэд хороо Цагдаагийн байгууллагад шалгагдаж байхдаа амь насаа алдсан гэх 21 настай иргэний асуудлаар мэдээллийг сонсож байна. Тус хуралдааны үеэр ЦЕГ-ын дарга Т.Сүхболд, ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, ХЗДХ-ийн сайд нар дараах байр суурийг илэрхийллээ.

ХЭҮК-ын дарга Д.Сүнжид: Эрүүдэн шүүсэн гэх алба хаагчдыг яллагдагчаар татаагүй байна

Хорих 461 дүгээр ангид хоригдож байсан 21 настай амь хохирогч 2024 оны долдугаар сарын 22-нд амь хохирсонтой холбогдуулаад ХЭҮК үндсэн чиг үүргийнхээ хүрээнд төрийн байгууллагуудаас мэдээлэл авч эхэлсэн. ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд цагдаагийн байгууллагаас дэд даргатай нь холбогдож, 23-нд мэдээллээ ирүүлсэн.

Улсын нэгдсэн III эмнэлгийн эмч нартай уулзсан, биеийн байдал онош, эмчилгээ үйлчилгээг тодруулсан. ШШГЕГ ын 461 дүгээр хорих ангид ажилласан. Амь хохирогчийн хувийн хэрэгтэй танилцлаа, эмчилгээ үйлчилгээг үзлээ. Камерын бичлэг үзлээ, албан хаагчидтай уулзаж болсон явдлын талаар ярилцлаа.

Баянгол дүүргийн прокурор АТГ-т хяналт тавьж ажиллаж байна.

Баянгол дүүргийн прокуророос, " Энэ хэрэг дуусаагүй байна, нотлох ажиллагааг тал бүрээс нь шалгана. Одоогийн байдлаар яллагдагчаар татагдсан хүн байхгүй” гэдэг мэдээллийг хэрэгт хяналт тавьж ажиллаж байгаа Баянгол дүүргийн прокурорын байгууллагаас нь ирүүлсэн.

ЦЕГ-ын дарга Т.Сүхболд: Би ёсзүйн хариуцлага хүлээхэд бэлэн

Тэрбээр "Цагдаагийн байгууллага гэмт хэргийн талаар болон гэмт хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааны талаар зөвхөн прокурорын байгууллагад танилцуулаад прокурорын байгууллагын зөвшөөрсөн хэмжээнд иргэдэд мэдээлэл өгдөг. Мөн нийгэмд гараад байгаа амь нас хохирсон мэдээлэлтэй холбоотой мэдээллийг өгөх үү, эс өгөх үү гэдгийг ЦЕГ-ын дарга мэддэг.

Манай алба хаагчид бидний өгсөн мэдээлэл дотор яг хуулынхаа дагуу 461 дүгээр ангид хоригдож байсан амь хохирогчийн тал дээр ямарваа нэгэн зүйл зөрчөөгүй.

Цагдаагийн алба хаагчидтай холбоотой гэмт хэргийг АТГ-аас шалгаж байгаа. Өнөөдөр надад ирсэн энэ хэрэг дээр хэдэн цагдаагийн ажилтныг яллагдагчаар татагчихсан байгаа вэ гэдэг асуудал дээр надад ч мөн мэдээлэл байхгүй байна. Энэ бол мөрдөн шалгах ажиллагааны нууц. Тийм учраас бидэнд ямар ямар алба хаагч нар шалгагдаж байгаа, ямар алба хаагч яллагдагчаар татагдсан талаарх мэдээлэл байхгүй байна. Бүх процесс дууссаны дараа л бүх зүйл тодорхой болно. Би бол ёсзүйн хариуцлага хүлээхэд бэлэн. “Танай алба хаагчид хүн зодсоор байгаад алсан байна” гэх юм бол хариуцлагаа хүлээхэд бэлэн байна.

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Хувь хүний эмзэг мэдээллийг задруулсан байвал буруутай албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэнэ

Цагдан хорих 461-р ангид хоригдож байхдаа нас барсан 21 настай иргэн О-гийн ар гэртэй хэд хэдэн удаа уулзсан. Ар гэрийнх нь зүгээс үндсэн гурван гомдол мэдүүлж буй.

Тодруулж хэлбэл, амь хохирогчийн хувийн эмзэг мэдээллийг цагдаагийн байгууллагаас задруулсан. Эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдаж үзүүлсэн. Тусламж үзүүлэхдээ гав хэрэглэж, хүний эрхийг ноцтой зөрчсөн. Мөн талийгаач өмнө нь эрүүдэн шүүгдсэн асуудлаараа АТГ-т гомдол гаргасан ч түүнийг нь шалгаж тогтоогоогүй цаг алдсан асуудал нь амь хохирох нэг үндэслэл болсон гэдэг шалтгаануудаар бидэнд хандсан. Манайхаас хамтарсан багийн ажлын хэсэг гарган хяналт, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Эхний байдлаар цагдаагийн байгууллагад ямар нэг амь хохирогчийн талаарх мэдээллийг прокурорын зөвшөөрөлтэй нийтэд мэдээлэхдээ хувийн эмзэг мэдээллийг задруулахгүй байх хатуу чиглэл өгсөн. ШШГБ-аас үйл ажиллагаагаа хуулийн дагуу явуулж байсан гэдгээ мэдэгдсэн.

Цаашид анхаарах шаардлагатай асуудал нь баривчлах, цагдан хорих ажиллагааг биелүүлж байгаа тохиолдолд алба хаагч нар тухайн хүний үндсэн эрхийг зөрчихгүй байхад анхаарах шаардлагатай байгаа бөгөөд хорих ангид ял эдэлж байгаа хүмүүст үзүүлэх эмч, мэргэжлийн хүмүүсийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулж, зарим тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх шаардлагатай гэж үзсэн. Цаашид энэ чиглэлд анхаарч ажиллах болно" гэв.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН
7 сар 30, 2024 15:48

ЦЕГ - ЫН ДАРГА ЧИНЬ ХӨВ ХӨЛДҮҮ АМЬСГАА ЮМ ! �######�ААСАЙ !!!

Дэл
Дэл
7 сар 30, 2024 16:11

Уул нь мөрдөх ажилгаанд ямар ч дарга оролцох ёсгүй зөвхөн прокурор хян�##�т тавих ёстой

иргэн
иргэн
7 сар 31, 2024 15:42

ЦЕГ ДАРГАА ЧИ ОГЦРООЧ ТАНАЙ ЦАГДААГУУД ЗОДОЖ АЛСАН ГЭЭД БАЙГААН БИШ ҮҮ? ОДОО ТЭГЭЭД НОЙР БУЛЧИРХАЙ НЬ ҮРЭВСЭЭД ЧАДАРСАН ГЭЖ ТАС ГҮРИЙГЭЭД БАЙДАГ НЬ ЯМАР УЧИРТАЙ ЮМ БЭ? БОЛЬЧИХООЧ ТА НАР ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭГЭЭЧ ЭСВЭЛ АРД НИЙТЭЭРЭЭ ХАРИУЦЛАГА НЭХЬЕЭ ЭНЭ АРАЙ ХЭТЭРНЭЭ ХҮНИЙ АМЬ ЗОЛБИН МУУРНЫХААС ҮНЭГҮЙ БОЛНО ГЭЖ ЮУ БАЙСАН ЮМ

Холбоотой мэдээ

Back to top button