УИХ-д үзээд бараагүй Ө.Сумъяабаатар НИТХ-д өрсөлдөнө
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийг хуулийн хугацааны дагуу өчигдөр (2024.09.02) тодрууллаа.
Энэ хүрээнд нийслэлийн МАН-ын хороо өчигдөр хуралдаж, 2024 оны орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох ээлжит сонгуульд тус намаас нэр дэвшигч 45 хүний нэрийг эцэслэн баталсан. Нэр дэвшигчдийн жагсаалтыг ЭНД дарж харна уу.
Мөн эл хурлын үеэр Нийслэлийн МАН-ын хорооны дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Бид НИТХ-д нэр дэвшигчдийг тодруулахын тулд өнгөрсөн наймдугаар сард хэд хэдэн нийгмийн судалгаа явуулсан. Улмаар инженер, эдийн засагч, хуульчдын төлөөллийг хангах нь зүйтэй гэж үзсэн. Ингэхдээ бид УИХ-ын сонгуульд нэр дэвшээд ялалт байгуулж чадаагүй хүмүүсийг дэвшүүлэхгүй гэдэг зарчим барьсан” гэсэн байна.
Өөрөөр хэлбэл, Х.Нямбаатар УИХ-ын сонгуульд бүдэрсэн хүнийг НИТХ-д нэр дэвшүүлэхгүй гэж хэлжээ.
Гэвч Баянгол дүүрэгт Ө.Сумъяабаатар нэр дэвшихээр болсон нь анхаарал татав. Тэрбээр УИХ-ын сонгуулийн 9-р тойрогт МАН-аас Ж.Ганбаатар, Х.Ганхуяг нарын хамт өрсөлдсөн. Ж.Ганбаатар, Х.Ганхуяг нар сонгогдсон бол Ө.Сумъяабаатар “унасан” байдаг.
Гэтэл Нийслэлийн ИТХ-ын 1-р тойрог, Баянгол дүүрэгт Нийслэлийн Монгол Ардын намаас УИХ-ын сонгуульд өрсөлдөөд “унасан” Ө.Сумьяабаатарыг нэр дэвшүүлэхээр баталжээ.
Үүнээс харахад, Х.Нямбаатар хэлсэн үгэндээ үл багтаж, УИХ-ын сонгуульд “бүдэрсэн” Ө.Сумъяабаатарыг НИТХ-ын сонгуульд дэмжжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
БГД -14 хорооны 18 - байрыг тойрсон зөвшөөрөлгүй дэлгүүрүүдийг буулгаагүй. ИРГЭДИЙН зөвшөөрөлтэй гараажуудыг буулгасан. ЯАГААД зөвшөөрөлгүй, өндөр хүчдэл дээр барьсан дэлгүүрүүдийг буулгаагүй юм вэ?
НиХТ битгий хэл УИХ д байх ёстой хүний нэг шүү.БГД их юм хийж байгаа зд.