Гадаад мэдээ

Буриадын мэс засалч Юраг Алтан гадас одонгоор шагнажээ

Эрхүү мужийн хүүхдийн клиникийн эмнэлгийн ерөнхий эмч Юрий Андреевич Козлов буюу Доктор Юра нэрээр олонд танигдсан Буриадын нэрт мэс засалч Монгол Улсын дээд шагнал-Алтан гадас одон хүртжээ.

Түүнийг Орос Монголын харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн үзэж Алтан гадас одонгоор шагнажээ. Энэ талаар Эрхүү хотын Хүүхдийн бүсийн эмнэлгээс “Юрий Андреевичийн удирдлага дор манай эмнэлэг Монголын эмч нартай идэвхтэй хамтран ажилладаг. Мөн энэ хавар Улаанбаатарт хийх ажлын айлчлалын хүрээнд бид монгол хүүхдүүдэд хэд хэдэн хагалгаа хийсэн” гэж мэдээлжээ. "Алтан гадас" нь одонгийн зэрэглэлээр 4 дүгээрт бичигддэг.

Алтан гадас одонг жилд 1000 хүртэл хүнд олгодог. Ингэхдээ иргэний үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, тодорхой шалгуурыг хангасан эрхмүүдэд тус шагналыг олгохоор заасан байдаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button