Монголд, зөвхөн биеэ хамгаалах зорилгоор галт зэвсэг эзэмшихийг хуулиар зөвшөөрөхгүй

Хэсэг залуус автомашины жолоочийг замын голд бүлэглэн зодож, машиныг нь эвдлэн сүйтгэж буй бичлэг цахим орчинд цацагдаж олны анхааралд өртөөд буй.
Үүнийг тодруулбал, Гурав хоногийн өмнө буюу 2024 оны есдүгээр сарын 20-ны 03.00 цагийн орчимд нийслэлийн Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэр буюу 1000 оюутны байрны ойролцоо хэсэг залуус автомашины цонх хагалж, зодолдсон гэх дуудлага мэдээлэл ЦЕГ-т бүртгэгдсэн байна. Тухайн дуудлага мэдээллийн дагуу шалгахад зургаан хүн тус хэрэгт холбогдсон аж. Улмаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас холбогдох хүмүүсээс тайлбар мэдээлэл авч, шалгалтын ажиллагаа явуулж байгаа юм байна.
Харин тухайн бичлэг олон нийтэд хүрсний дараа иргэдийн зүгээс "Танхайрал, хүчирхийллээс өөрийгөө хамгаалахын тулд галт зэвсгийг хүмүүст эзэмшүүлэх ёстой" гэсэн хэлэлцүүлэг өрнөх болов. Өмнө нь мөн л аливаа танхай, бүлэглэн зодоон, хулгай дээрмийн асуудал хөндөгдөх бүрт галт зэвсгийн асуудал хөндөгддөг.
Тэгвэл "Галт зэвсгийн тухай хууль" манай улсад дараах байдлаар үйлчилдэг. Галт зэвсгийг ашиглаж байгаа зориулалтаар нь дөрөв ангилдаг байна. Үүнд,
- Иргэний;
- Харуул хамгаалалтын;
- Хууль сахиулах албаны;
- Байлдааны зориулалттай байдаг.
Дээрх дөрвөн ангиллаас иргэний зориулалттай галт зэвсгийг хуульчилсныг хүргэж байна.
- 5.1.Ан агнах, буудлагын спорт-сургалтаар хичээллэх, үзмэр, цуглуулгын зорилгоор Монгол Улсын иргэний өмчилж, эзэмшиж байгаа галт зэвсгийг иргэний зориулалттай галт зэвсэг гэнэ.
- 5.2.Ан агнах зорилгоор ашиглах галт зэвсэг нь автоматаар, эсхүл өөрөө цэнэглэгдэх боломжгүй, хүхээгт нь арав, түүнээс цөөн сум орох багтаамжтай, үйлдвэрийн хийцийг нь өөрчлөөгүй галт зэвсэг байх бөгөөд сумны хошуу нь зүрхэвчгүй байна.
- 5.3.Спорт-сургалтын зорилгоор ашиглах галт зэвсгийн сумны хошуу нь зүрхэвчгүй байна.
- 5.4.Хуульд өөрөөр заагаагүй бол хуулийн этгээд зөвхөн үзмэр, цуглуулгын болон спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх зорилгоор иргэний зориулалттай галт зэвсэг өмчилж болно.
- 5.5.Галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн жагсаалт, түүнийг ашиглах журмыг цагдаагийн төв байгууллагын саналыг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
Өмчлөх, Хуульд өөрөөр заагаагүй бол 21 нас хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, галт зэвсэг ашиглаж гэмт хэрэг санаатай үйлдэж байгаагүй, галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан Монгол Улсын иргэн иргэний зориулалттай галт зэвсэг өмчилж болно.
Эзэмших, Энэ хуульд өөрөөр заагаагүй бол 21 нас хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан ажилтан, байгаль хамгаалагчид харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд, төрийн эрх бүхий байгууллага гэрээний үндсэн дээр албаны үүрэг гүйцэтгэх хугацаанд нь галт зэвсэг эзэмшүүлж болно.
Галт зэвсэг ашиглах тухайд,
- 11.1.Монгол Улсын иргэн, хуулийн этгээд өөрийн өмчлөл, эзэмшилд байгаа галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг бүртгүүлсэн зориулалтаар нь аюулгүй ажиллагааг ханган ашиглах эрхтэй. Иргэн өөрийн өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа галт зэвсгээ амь бие, эд хөрөнгийг араатан, амьтнаас хамгаалах зорилгоор ашиглаж болно.
- 11.2.Нутгийн захиргааны байгууллагын шийдвэрээр золбин нохой, муур, гоц халдварт өвчин бүхий мал, амьтныг хот, суурин газарт галт зэвсэг ашиглан устгаж болно.
- 11.3.Нутгийн захиргааны байгууллага энэ хуулийн 11.2-т заасны дагуу шийдвэр гаргаж, ажиллах журмыг цагдаагийн байгууллагатай хамтран батална.
- 11.4.Галт зэвсэг өмчлөгч иргэн галт зэвсгээ энэ хуулийн 9.1-д заасан шаардлага хангасан иргэнд түр хугацаагаар ашиглуулж болно.
- 11.5.Хот, суурин газарт аюулгүй байдал хангасан буудлага үйлдэх байгууламж /тир/-д спорт-сургалтын буудлага хийж болно.
- 11.6.Галт зэвсэг ашиглахад харшлах өвчин, гэмтэл согогийн жагсаалтыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
- 11.7.Галт зэвсэг, сум ашиглан спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх иргэн, хуулийн этгээд зориулалтын буудлага үйлдэх байгууламж /тир/-тай байна.
- 11.8.Галт зэвсэг, сум ашиглан спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн цагдаагийн төв байгууллага олгоно гэсэн байдаг.
Дээрх заалтад туссанчлан бууг эзэмшигч амь насаа хамгаалахын тулд хүн рүү бус амьтан руу буугаа чиглүүлэхийг зөвшөөрдөг. Хэрэв тус хуулийн заалтуудыг зөрчсөн тохиолдолд бууг хурааж, зөрчлийн хэмжээнээс хамаарч Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэдэг байна.
Галт зэвсгийн тухай хуулийн дэлгэрэнгүйг энд дарж харна уу.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэгээд зодуулаад үхээ гэж байгаа юм уу
Тэгээд хөрөнгө мөнгөтэй буу худ�##�даж авах чадвартай , эсвэл Осоржаамаа ,Баярбаатар , хатан ээж гээд сэтгэцийн эмгэгтэй хэдэн л�##�арууд худ�##�даж авах биз дээ.
Цаашид өөрийн амь насаа буу зэвсгээр хамга�##�ах хууль батлагдахаас өөр аргагүй нөхцөл байд�##� үүсэх л болно.
Гадны бодлого ганган байна шүү!!! Х�##�тар царайтай Монголчуудыг маань одоо цусан царайтай болгохоор өгөөш шидсээр л бн!!! УИХ-д гаднын гар хөл хэд бн гэдэг л үлдлээ!!! Үндэстнийг устгах бужигнуулах аймшигтай явуулаг !!! Хичнээн сайхан тайван амглан Монгол улсад дайн айсуй!!!
Г�##�т зэвсэг эзэмших эрх өгчихвөл жирийн иргэн биш тэр танхай з�##�уучууд чинь зэвсэглээд хүмүүсийг буудаад эхлэнэ шүү дээ !!!!! Тэгээд тэд чинь хэдхэн жилийн ял аваад �##�уулсан иргэд , ар гэрийнхэн хохироод үлдэнэ биз дээ . Хэрэв г�##�т зэвсэг ашиглаж нэгнээ буудах эрх өгөх юм бол ЦААЗААР АВАХ ялыг хамт сэргээх хэрэгтэй !!!!!
Унаад явж бгаа машинаа зүй зохистой хэрэглэж чадахгүй байж юун буу эзэмших дээрээс нь бөөн ууртай монголчууд ????
Зодсон хүмүүст үйлчилдэг хууль бий. Харин яагаад бууг лобидоод буйг ойлгохгүй байна.
Бууны асууд�##� нэг л сэжигтэй тийм асууд�##� хууль байх хэрэггүй ээ гэж бодож бна энэ оюунэрдэнийг огцруулах хэрэгтэй юм бишүү их хур�##�д өвөрмонгол эмэгтэй бгаа гэсэн энэ юу гэж бгааг оюуэрдэнээс асуух хэрэгтэй бас баахан троллууд их хур�##�д яаж гарсныг бас асуух ёстой юм бишүү аа БНМАУ ын аюулгүй байд�##� бас хэр бгааг асуумаар юм биш үү
Хи Хи хаана бга БНМАУ вэ???
Bichsen zuil chin medeelelteigee uyaldaa alga todorhoi bolgon zas
Манай таньдаг дүүг 2 сарын өмнө Андуудын урд өглөө 6 цагт ажилдаа явах гээд машиныхаа хажууд зогсож байхад нь барнаас гарч ирсэн хэсэг з�##�уус бүлэглэн зодож, мөн тэр хавьд явж байсан 2 ч иргэнийг зодсон байдаг.Энэ хэрэг БГД -ийн 2-р хэлтэс дээр удаж бнадаа. Энгийн мөрөөрөө яваа иргэд маань согтуу з�##�уучуудын гарын шүүс болж хохирсоор.
Манай холбогдох хууль б�##�ай. Өдөж танхайрч зодоон үүсгэсэн этгээдэд хүндэвтэр гэмтэл учирв�##� тэгээд дуусаа ял авна. Бас болоогүй мөнгө төлнө. Нөгөө этгээд дахин үйлдлээ хийж дараагийн хохирогчоос шоуны мөнгөө олоод авна. Гарын ая даахгүй яс нь хэврэг савсгар з�##�уусаас хол явсан нь дээр шүү.
Г�##�т зэвсэг бол бүр бүтэхгүй.
Манайхан шиг хүнлэг биш нийгэмд буу эзэмших эрх олговол тайван амг�##�ан байх нөхцөлд бгүй болох байх! Ухамсар дорой хүмүүс захын хүн рүү дайрах бгүй! Хэзээ ч зөвшөөрч бгүй !
Манайх шиг цөс хөөрөлттэй хүмүүст г�##�т зэвсэг буу шийдэм ер хэрэггүй. Дуртай нэгнээ буудаад ёстой дэмий. Дээр нь хэлэхэд энэ киноныхон бууд�##�цаан хийж худ�##� кино хийхээ болиоч. Манайд хаана тэгтлэн бууд�##�цаан болоод байгаа юм. Амьдр�##�тай кино хийгээрэй. Гадны кино хуулаад л нэг л их буу хүссэн хүмүүс.
Хутга болон бусад зэвсгийн чанартай зүйл барьсан дайрч байгаа хүн бол араатан амьтнаас ялгаагүй болж хүнд гэмтэл учруулж амь насанд шууд зан�##�хийлж байгаа тул араатан амьтнаас хамга�##�ах хуулийн за�##�т үйлчилнээ..Бууг биё хамга�##�ах,эд хөрөнгөө хамга�##�ах зохиул�##�таар ашиглаж эзэмшихийг зөвшөөрөх ёстой
Ашиглах гэдгээ тодорхой оруулж өмөөр юм байна даа. Гох дарж байгаа оносныг хэлэхүү, эсвэл байгаа оноогүй буюу хий буудсаныг, эсвэл гох дар�##�гүй шагаасаныг, эсвэл биедээ авч явсаныг хэлэхүү.
Юү гэсэн үг вэ? Биеэ хамга�##�ахаас бусад зорилгоор г�##�т зэвсэгтэй байж болно гэсэн үг үү? Их л осолтой юм санагдаж байх чинь вэ. Аз болоход, буруу гайруулсан гарчиг байгаа даа, таминь ээ?
хоорондоо чөлөөтэй бууд�##�цдаг баймар байна
Mungutei hyatadyn sanaachilj bgaa huuli bnaa kk
1
1