"Hybe" компани NewJeans хамтлагийн саналаас татгалзлаа
БНСУ-ын охидын хамтлаг NewJeans өөрсдийн харьяалагддаг "Hybe" компанид хандан YouTube-ийн шууд дамжуулалтаар мэдэгдэл хийж, саяхан ажлаасаа халагдсан продюсерыг нь есдүгээр сарын 25 гэхэд эргүүлэн томилох шаардлага тавиад байсан. Гэтэл ADOR-аас хувьцаа эзэмшигчдийн хурлаар Мин ХэЖинийг буцаан гүйцэтгэх захирлаар томилохгүй гэсэн шийдвэр гаргасныг мэдэгдлээ.
Хамтлагийн охид продюсерыг нь ялгаварлан гадуурхсан гэж Hybe компанийг буруушааж, NewJeans-ийн цаашдын оршин тогтнолыг хамгаалах арга хэмжээ авахыг уриалсан бөгөөд энэхүү шаардлага нь Hybe компанид харьяалагддаг уран бүтээлчдийн эсэргүүцэл улам гүнзгийрч буйг харуулж байна.
Тус компани наймдугаар сард NewJeans-ийн продюсерын үүрэг гүйцэтгэдэг ADOR лэйбелийн Гүйцэтгэх захирал Мин Хи Жинийг албан тушаалаас нь буулгаж, хамтлагийн шинэ цомог дээр ажиллах ердөө хоёр сарын хугацаа өгсөн юм. Гэтэл Hybe энтертайнментаас энэ талаарх дэлгэрэнгүй хариултыг NewsJeans-ийн гишүүдэд цахим шуудангаар хүргүүлсэн гэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэдэн тэнэг охин Hybe-.с гараад хэр удаан оршин тогтнох вэ. Эргүү авгайг өмөөрч болсон бол бу�####�д ашиглуулаад байлгүй чимээгүй ажлаа хий.
Shut up!!
Г�##�зуу авгайн санаа баылгүй, юу гэж зсвшөөрөх вэ дээ