СУРВАЛЖИЛГА: Санхүүгийн зөрчилтэй цэг, түгжрэл, картгүй үйлчлүүлэгчдээс болж иргэд 10 км явж байж түлш авч байна
Нийслэлд шахмал түлшний олдоц муу байгаагаас иргэд шөнөжин түлш хайж явна, аргаа барахдаа шахмал түлшнийхээ уутыг хүртэл түлэх хэмжээнд хомсдол үүссэн гэх явган яриа тарав. Уг мэдээллийг тодруулахаар бид Сүхбаатар болон Баянзүрх дүүргийн зарим иргэдтэй уулзаж, Сайжруулсан түлш худалдаалах хэд хэдэн цэгүүдээс мэдээлэл авлаа. Мөн тус түлшийг үйлдвэрлэдэг Тавантолгой түлш ХХК-аас түлшний хомсдол үнэхээр үүссэн эсэхийг тодруулсан юм.
БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ ТҮЛШНИЙ ХҮРЭЛЦЭЭ ҮНЭХЭЭР МУУ БАЙГАА НЬ ҮНЭН

Сайжруулсан түлш борлуулах гэрээт цэгүүдээр хомдсол үүссэн газар бий эсэхийг сураглан явсаар Баянзүрх дүүрэгт ирэхэд байдал үнэхээр хүнд байлаа. Дарь-Эх, Дэнжийн 1000, Долоон буудал, Зуслан, 21-р хороолол, Нарангийн гол чиглэлд түлшний хомсдол үүсэх нь бага буюу эхний цэгт байхгүй бол дараагийн цэгт овоолготой байх зэргээр сөөлжих аж.
Баянзүрх дүүргийн 22-р хорооны Хойдын гудамжны иргэн:
СҮҮЛИЙН ҮЕД ӨДӨР БҮР 10 ГАРУЙ КМ ЯВЖ, ХҮН АМЬТНААС УТАСДАЖ СУРАГЛАЖ БАЙЖ ОЛЖ АВЧ БАЙНА

Цайз орчимд түлш борлуулах олон цэг байдаг. Ажлын цаг тараад очих болгонд л байдаггүй. Нэг гарахдаа тав орчим цэгээр явж байж арай гэж олж авдаг. Өдөр болгон ирж байгаа ч орой 19 цаг гэхэд л дуусчихсан байдаг. Заримдаа шөнө 11 цаг үед ч хайх хэрэг гарна. Тэр үед бол бүр олдохгүй. Мод аваад л харьдаг. Мөнгөний боломжоосоо шалтгаалаад авдаг учраас нэг авахдаа бөөнөөр нь авч чаддаггүй. Энэ долоо хоногт Цайз орчмоор хүрэлцээ үнэхээр муу байна. Манайх машинтай тулдаа 10 гаруй км, Шар хад руу, Улаанхуарангаар тойрч явж байж олдог. Өчигдөр /2019.12.10/ Цайзын бүр хойд гэр хорооллын голын дэлгүүрээс, хүмүүсээс утасдаж сураглаж явсаар олж авсан. Манайх хоёр жаахан хүүхэдтэй. Өдөртөө гэр эзгүй байдаг учраас түлдэггүй, ажлын өдрүүдэд орой, шөнөдөө түлээд, амралтын өдрүүдэд тасралтгүй түлнэ. Ингэхдээ давхар мод түлнэ. Угаартахвий гэх айдастай байдаг учраас бүр орой жавар ороод ирэхэд л шахмал түлшээ түлдэг. Цалин буусад үед 10, 20-оор нь авъя гэхээр өгдөггүй. Тэгвэл цувуулаад авъя гэхээр ингээд олдохгүй, үнэхээр хүнд байдалд байгаа.
Баянзүрх дүүрэгт эмзэг бүлгийн хүмүүс зөндөө бий. Энэ хавийнхан хашааныхаа банзыг хугалаад түлж байна л гэнэ, айлын хашааны банз хулгайлаад түлнэ, хураачихсан мод хулгайлна.Тэд өдөр бүр шахмал түлш худалдаад авч чадахгүй, авъя гэсэн ч явган нүцгэн 10 гаруй км явж байж, ганц шуудайг олж байхад өдөр бүр тэгж яваад байж чадахгүй. Баянзүрх дүүргийн 22-р хороо, 15-р хорооноос түлшинд хүмүүс угаартаж нас барсан байдаг. Тэд түлш олж чадахгүй, худалдаж авах боломжгүйгээс өөр юм түлээд түүндээ угаартаад байна шүү дээ.
Баянзүрх дүүргийн 23-р хорооны оршин суугч:
УЛИАСТАЙД ГУРВАН ЦЭГЭЭР ОЧИХОД ДУУССАН, 12-ЫН БУУДАЛД ҮЛДСЭН ГАНЦХАН ШУУДАЙ ТҮЛШИЙГ АВААД ХАРЬСАН

Манай үүгээр л олдоц нь муу байгаа юм шиг байна лээ. Өдөртөө багаар ирээд дуусаад байгаа гэсэн. Орой ажлаасаа тарж ирэхээр байхгүй болчихсон байгаад байгаа. Улиастайгаас Цайз хүртэл явж байж түлш авсан. Унаатай хүмүүс ч яахав хайж яваад авчихна гэхэд унаагүй, өглөө гараад орой ирдэг айлууд бол хэцүү л санагдсан. Бусад газруудаар гайгүй юм шиг байна лээ. Хэрэглэгчийн төвөөс нь 70119400 утсаар гомдол хүлээж авдаг юм байна лээ. Өмнөх 7 хоногийн бүтэн сайнд нүүрс авах гээд Улиастайд байдаг 3 цэгээр очиход дууссан байсан. 12-ын буудал руу ирэхэд нүүрс нь дуусаж байна. Ганцхан үлдсэн гэхээр нь авсан. Өчигдөр ажлаа тараад харихдаа авах гэсэн чинь дууссан байсан. Хариад буцаж гараад, Цайз хүртэл явж байж авсан. Урьд нь гайгүй л байсан л даа. Сүүлийн үед л ингээд байна.
НАМ ДАРАЛТЫН ЗУУХТАЙ АЙЛУУДАД 7 ХОНОГТ 6 ШУУДАЙ БИШ 20 ШУУДАЙ ХЭРЭГЛЭДЭГ

Сүхбаатар дүүргийн 15-р хорооны иргэн Т-ийнх нам даралтын зуухтай. Байшин нь 160 м.кв талбайтай учир долоо хоногт 6 шуудай гэх лимит “шийтгэл” шиг санагдсан гэв. Эднийх өдөртөө л 4 шуудайг, долоо хоногт 20-24 шуудайг түлж байж хүрэлцлэг аж. Ингээд картаараа 6 шуудайг аваад, үлдсэн үед нь яахаа мэддэггүй, хоёр хүүхдээ дааруулаад сууж байсан удаатай гэв.
Тэрбээр: “Одоо бол их хэмжээгээр зардаг том цэгүүд дээр очиж үнэнээ хэлээд гуйдаг. “Манайх хоёр жаахан хүүхэдтэй, нам даралтын зуухтай, том м.кв байртай болохоор ихийг өгөөч” гэдэг. Тэгээд нэг авахдаа зургаан шуудайг аваад нэг удаа уншуулдаг. Манай яг хажууд байдаг цэгээс ингэж гуйж авах боломж байхгүй, угаас маш багаар ирдэг. Бидний хувьд ихээр авахын тулд таван буудал газар явж байж худалдаж авдаг. Машинтай тулдаа л болдог. Орой нөхрөө ирэхээр явахгүй бол өдрийн цагаар би явах боломж тун хомс.
Манай үндсэн, ойр цэг дээр оройн цагаар дуусчихсан байх тохиолдол бишгүй, тэгээд ч ихээр өгөхгүй. Том цэгүүдэд бол хүрэлцээтэй л байж байдаг. Тийшээ долоо хоногт 3-4 удаа явдаг, нэг авахдаа 6 шуудайг авна.
Нэг удаа нөхөр хөдөө явсан хойгуур машингүй болж, орой ажлаасаа тараад такси хөлслөөд түлш авахаар явсан. Шууд ажлаасаа авахаар явсан учраас карт байхгүй, гэрт хүүхдүүд даараад байдаг. Харин таксины жолооч тусалж “Миний картыг ашиглачих, манайх сүүлд нь болох байлгүй” гэж байж, гэртээ хоёр шуудай түлштэй очиж байсан.
ЧИНГЭЛТЭЙ, СҮХБААТАР, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГҮҮДЭД НӨХЦӨЛ БАЙДАЛ ХЭВИЙН БАЙНА
Сонгинохайрхан дүүргийн 02 дугаар хороо “Нарангийн гол” тоотод оршин суух иргэн А.

Манай эндээс олдохгүй юм байдаггүй. Өглөө эрт түлш ирдэг учраас боломжоороо цаг нараа тааруулаад очоод авчихдаг. Таван ханатай гэр учраас 7 хоногт 6 шуудай нүүрс яг л таардаг. Илч ихтэй, удаан шатдаг гээд энэ түлшинд сэтгэл хангалуун л байгаа. Манай энэ хавийнхан ч олдоцгүй байна гэж ярьдаггүй шүү дээ. Ер нь л овоолготой байж л байгаа харагддаг. Зурагтын мэдээгээр хомсдол үүссэн гэж гараад байсан. Би
Сүхбаатар дүүргийн 02 дугаар хорооны иргэн:

Зарим газрууд жинг нь хэвлэхгүй таамгаар шуудайлаад байх шиг байна. Эднийх гайгүй. Анх ирдэг байснаа бодоход дутуу савлаад байх шиг байна. Манайх Бэлхэд байдаг. Түлш хайж удаан явж үзээгүй. Зам дагуу түлшний газраас л шууд худалдаад авчихдаг. Нэг авахдаа арав гаруй хоногийнхыг худалдаад авчихдаг. Хүндрэлтэй юм байхгүй. Харин зарим нь залхуурдаг юм уу, яадаг юм, жин дээр тавихгүй баримжаагаараа савлаж байна гэж би хардаж байгаа. Зарим нь шуудайны тал шахуу юм савлаад зарж байх юм. Үүн дээрээ хяналт тавимаар байна.
Сүхбаатар дүүргийн 03 дугаар хорооны иргэн:

Шахмал түлшний олдоц гайгүй. Манайх машинтай учраас энэ хавиараа явахад олдоод байдаг. Тэр тал дээр ярих юм байхгүй. Харин энэ түлшний чанарын хувьд их сонин. Бөөрөнхий хэлбэртэй учраас пийшин дотор ороод бөмбөрөөд хэдэн тийшээ тарчихдаг. Тийм учраас манайх пийшин дотроо, хойд хэсэгт нь жижиг төмөр нэмж байж өнхөрч унахыг нь болиулсан. Үнс нь хүнд, дутуу шатдаг. Дутуу шатсан зарим түлшийг үнснээс нь ялгаж байгаад, шинэ түлшнийхээ дээр хийж ахин шатаадаг. Ихийг хийвэл пийшингээ дэлбэрэх вий гэж айх юм. Бөөрөнхий биш, дөрвөлжин хэлбэртэй эсвэл голдоо хөндий нүхтэй хийж болоогүй юм байхдаа гэж бодох юм. Гэхдээ нэгэнт төр засгаас өчнөөн зардал мөнгө гаргаж хийж байгаа ажил болохоор дэмжихээс өөр аргагүй. Саяхнаас л шатааж сурч байна.

Мөн Сүхбаатар дүүрэг 16 дугаар хороо “Дарь-Эх” завсрын 2 дугаар буудал дээр тэргээ түрсэн иргэнтэй бид гудманд тааралдан ярилцав. Тэрбээр “Өглөө эрт ажилдаа явахаасаа өмнө авах гэхээр байдаггүй. Оройдоо багасчихаараа бас олдох нь ховор. Уг нь гэртээ ойрхон цэг байдаг ч дуусчихдаг учир бүтэн нэг буудал газар тэргээ түрээд гурван шуудай нүүрс аваад явж байна” гэх товчхон хариулт өглөө
САНХҮҮГИЙН ЗӨРЧИЛТЭЙ ЗАРИМ ЦЭГҮҮД РҮҮ ТҮЛШ ИЛГЭЭХГҮЙ БАЙГАА

Иргэдэд тулгамдаж буй дээрх асуудлуудын хүрээнд Тавантолгой түлш ХК-аас товч тодруулга авлаа.
-Түлшний хомсдол үнэхээр Баянзүрх дүүрэгт үүсээд байгаа юу?
-Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүдэд хомсдол үүсээгүй. Харин Баянзүрх дүүрэгт түлш амархан дуусаад байгаа талаар мэдээлэл иргэд ирүүлж байгаа. Гэхдээ Цайз хавьцаа л байдал жаахан хүнд байгаа. Компанийн зүгээс өдөр болгон зохих хэмжээ, нормын дагуу түлш илгээдэг.
-Тэр хавьд яагаад түлшний хомсдол үүсээд байгаа юм болоо?
-Нэгдүгээрт замын түгжрэл их саад болж байгаа. Баянзүрх дүүргийн Цайз орчим үйлдвэрээс хол зайд байдаг. Том оврын машинууд эргэлт муутай учир сүлжээд ч болов очих газартаа түргэн очих боломжгүй. Өдөржин түгжээнд ороод зогсчихож байгаа. Энэ хооронд хомсдол үүсч иргэд бухимдаж байгаа нэг шалтгаан.

Хоёрдугаарт, хомсдол үүсч буй бас нэг шалтгаан бол зарим цэгүүд картыг нь уншуулахгүйгээр их хэмжээгээр түлш зарж буй явдал. Саяхан Сонгинохайрхан дүүрэгт ийм хэд хэдэн цэг байдгийг олж мэдсэн. Нэг талдаа ямар ч хяналт, картгүйгээр их хэмжээний түлш олгоод байхаар нөгөө талд түлшний хомсдол үүсэх магадлал өндөртэй. Ер нь карт уншуулахгүй байгаагаас болж хомсдол үүсэж байгаа. Тиймээс иргэдийг хаяж гээгдүүлсэн картаа худалдаж өдөрт нь худалдаж авах, цэгүүд картгүй иргэдэд үйлчлэхгүй байж хариуцлагаа өндөржүүлэхийг сануулж байгаа.
Гуравдугаарт, зарим санхүүгийн зөрчилтэй, тайлан тооцоогоо хийдэггүй, баахан түлш авчихсан цэгүүд рүү түлш явуулаад байдаггүй.
Манайх өдөрт 2300-2500 тонн түлш хэвийн үйлдвэрлэж, жаахан ачаалалтай хэдий ч ажилласаар байгаа. Энэ нь нийслэлийн иргэдийн өдөр тутмын хэрэгцээг хангахал хангалттай. Цаана нь тодорхой хэмжээний нөөц ч байгаа.
-Нам даралтын зуухтай айлуудад 7 хоногт 6 шуудай хүрэлцэхгүй байна. Тиймээс түлш их хэмжээгээр зардаг цэгүүдээс аргагүйн эрхэнд гуйж авдаг гэж байна. Энэ тал дээр шийдэл хайж байгаа болов уу?
-Ойрмогхон нам даралтын зуухтай айлуудын асуудлыг шийдэх гэж хэлэлцэж, судалгаа хийж байгаа. Нийслэлд 18-19 мянга орчим айл өрх байгаа гэх судалгаа гарсан. Нам даралтын зуухтай 200 м.кв талбайтай айл 7 хоногт 6 шуудай түлэхэд хангалттай, сайхан байна ч гэх нь бий. Зуухнаасаа л шалтгаалж байгаа юм. Бид анхнаасаа зуухаа шинэчилье л гээд сурталчлаад байсан, ийм учиртай. Гэхдээ уг асуудлыг одоо “Нийслэл”-тэй хэлэлцэж тохирч байгаа. Удахгүй шийд гарах байх.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Great article! Thank you 🙂 http://www.friweld.com/comment/html/?35200.html
Great article! Thank you 🙂 http://newcamelot.co.uk/index.php?title=User:RusselWinder6
Wow because this is really good job! Congrats and keep it up.
cerotti allungamento molla sul piano inclinato el deseo
pedro almodovar esercizi per rinforzare le gambe per la corsa extension ciglia roma opinioni http://nnet.it/integratori-per-capelli-e-unghie-fanno-ingrassare/
I hope to offer something back and aid others like you helped me. https://www.ernest.ca
Great article! Thank you 🙂 http://m#lbeot.iptime.org:10009/xe/?document_srl=6331551
Love the site-- really user friendly and lots to see!
najczestsze przyczyny zaburzen erekcji piperinox where to buy the effect of aloe on acne
probiox plus gdzie kupic nutrigo lab mass efectos http://baraita.net/nonacne/
I like it when
folks get together and share views.
Great blog, keep it up! http://recursos.isfodosu.edu.do/wiki/index.php?title=Usuario:CarsonMennell57
Great article! Thank you 🙂 https://www.jesus.social/adblog/412/entrepreneur-en-construction/
Good internet site you've gotten here.
hair loss and its treatment nutrigo lab strength efectos what does the morning erection result from jak poprawic
potencje causes of hair loss in men and its treatment http://baraita.net/the-most-common-causes-of-baldness-and-the-methods-to-stop-them/
I think everything posted made a great deal of sense.
However, think on this, what if you were to write a killer
post title? I mean, I don't wish to tell you how to
run your website, however suppose you added a headline that grabbed folk's
attention? I mean СУРВАЛЖИЛГА: Санхүүгийн зөрчилтэй цэг,
түгжрэл, картгүй үйлчлүүлэгчдээс болж иргэд
10 км явж байж түлш авч байна - Eguur.MN is kinda plain.
You might look at Yahoo's front page and watch how they create post titles to get viewers interested.
You might add a video or a picture or two to grab readers excited about what you've got to say.
In my opinion, it would make your website a little bit more
interesting.
my blog post ... https://www.pornjk.com/tags/american-sex-hd-download/
Truly many of good data!
Thanks, A lot of info!
You actually reported that adequately.
I've been surfing online more than three hours lately, but I never discovered any attention-grabbing article like yours. It is lovely worth enough for me. In my view, if all webmasters and bloggers made good content material as you did, the internet will be a lot more helpful than ever before.