Х.Ганчимэг: Түргэний тэрэг хүрэлцдэггүй учир цасан хунгарыг морьтой туулна гэдэг энгийн үзэгдэл
-ЦАСАН ХУНГАРЫГ МОРЬТОЙ ТУУЛЖ НАСТНЫГ ЭРГЭДЭГ ЭМЧ-
Хөвсгөл аймаг, Цэцэрлэг сум. Ренчинжугнаа буюу тус сумын 3-р багийн нутагт арванхоёрдугаар сарын 10-ны өдөр их цас хунгарлаж, даваа гүвээ тэгш болтлоо дарагдсан байлаа. Энэ үеэр сумын албаны хүмүүс мал тооллого хийж, өөдөө уруу сөргүүлж явав. Тооллогын багт багтаж явсан сумын бага эмч Х.Ганчимэг энэ далимаар ганцаар суудаг 92 настай буурайг зам хазайн эргэхгүй байж чадсангүй. Эмч хүний ч, нутаг нэгт бүсгүйн ч сайхан сэтгэл зулгааж тэр яаралтай дуудлага өгөөгүй байхад мөнөөх настанг зорьжээ. Уулын бэлд байдаг гэр лүү нь хүрэхийн тулд нэг хэсэг газар автомашинаар явж, машин явахгүй цас дарсан гүвээгээр морь унан зүтгүүлсээр Ш.Отгон гуайн даралтыг үзэж, мэнд мэдчихээд ажилдаа гарсан аж.
Х.Ганчимэг эмч үүний дараа хоёр ч яаралтай дуудлагыг хүлээн авсан. Харин тэдгээртээ мотоциклын ард сундлан явж хүрчээ.
Ийм нэг чин сэтгэл ханхалсан эмчийн үйлдэл гэрэлт зурагт бууж, сошиал орчинд ихээхэн түгээд буй. Нэг талаас хүнд нөхцөлийг туулж, мачийж өвчтөнөө үзэж буй түүний зүтгэл, нөгөө талаас ийм байдлыг юман чинээ тоолгүй ажлаа хийж буй түүний сэтгэл хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээв. Хөгжил зөвхөн Улаанбаатарт биш, алслагдсан аймаг, сумдад ч эрвийх дэрвийхээрээ хөдөлж хөдөлмөрлөж буй энгийн ардын сэтгэлээс эхэлдэг гэдгийг эндээс мэдрэх шиг.
Бид Х.Ганчимэгтэй цөөн хором ярилцаж, ажлын нөхцөл, амьдралын хэв маягийнх нь талаар хуучилсан юм.

-ЯМАР НЭГ УНАА ОЛООД Л ЯВНА. ЗАМЫН УНААНД ДАЙГДАНА, МОТОЦИКЛЫН АРД СУНДАЛНА-
-Ажлынхаа хажуугаар цаг гарган холбогдож байгаад баярлалаа. Цэцэрлэг сум нийт долоон багтай. Баг тус бүрт нэг эмч харьяалагддаг гэж дууллаа?
-Тийм ээ. Сумын төвийн нэгдсэн ганц эмнэлэгтэй, үүнд ажилладаг 10 гаран бага эмч нар баг бүрт хуваарилагддаг. 5, 7-р багууд өөрсдийн жижиг эмнэлэгтэй болсон. Харин бусад багуудад сумын төвөөс эмч томилогдож очдог. Миний хувьд Ренчинжугнаа буюу 3-р багийн дуудлаганд явдаг гэсэн үг.
-Та эрүүл мэндийн салбарт хэдэн жил ажиллаж байна? Хаана эмчийн боловсролоо эзэмшсэн бэ?
-Би ӨМӨЗО-ны Ордос хотын их сургуулийг, Уламжлалт анагаах ухааны бага эмч мэргэжлээр төгссөн. Өөрөө Цэцэрлэг сумынхаа уугуул иргэн. Төгсөж ирээд эндээ, сумын эмнэлэгтээ ажилд орж, одоогийн байдлаар 5 жил эрүүл энхийн манаанд зүтгэж байна.
-Цасан дунд морьтой явж хүрэн өвчтөнөө үзэж буй таны зураг сошиал орчинд түглээ. Ер нь хөдөө, сумын эмч нар ингэж л ажилладаг гэсэн зарим иргэдийн байр суурь байсан?
-Энэ үнэн. Түргэний тэрэг хүрэлцээ муутай байдаг учраас, бүр ноцтой, яаралтай дуудлага л биш бол бага эмч нар өөрсдөө явдаг. Энэ бол маш энгийн үзэгдэл, зөвхөн би биш, бусад бүх л эмч нар маань морь, мотоциклоор явж өвчтөнөө үздэг дээ.

-Өөрсдөө хувийн зүгээс унаагаа олдог гэсэн үг үү? 3-р багийн нутаг дэвсгэрийн тухайд хамгийн холдоо ямар зам туулж очих шаардлага гардаг вэ?
-Ямар нэгэн унаа олоод л явна. Замын унаанд дайгдана, мотоциклийн ард сундлана. Болохгүй бол ихэнхдээ мориор ч явчихдаг. Одоо өвлийн улиралд цас дарж, зөвхөн мориор явж хүрэх боломжтой газрууд бий болоод байна. Хамгийн ойрдоо бид 10-20 км явж тухайн айлд хүрнэ. Харин хамгийн холдоо 70-аад км явах болдог.
-Сумын эмнэлэгт түргэний тэрэг хэдэн ширхэг бий вэ? Ачаалал нь их, хүрэлцээ муутай юм байна?
-Манай сумын нэгдсэн эмнэлэгт хоёр л түргэний тэрэг бий. Тэдгээр нь сул зогсох завгүй дуудлаганд явчихдаг. Ноцтой дуудлаганд их эмч нарыг түргэний тэргээр явуулдаг. Иймээс бид бага эмч нар, өөрсдөө бензин тосны мөнгөө хувиас гаргаж, унаагаа олоод дуудлаганд явдаг гэж болно.
-ӨВӨЛ ИХ ДААРДАГ. БУСДААР ХҮНДРЭЛТЭЙ ЗҮЙЛ БАЙХГҮЙ ЭЭ-
-Барагцаалбал долоо хоногт хэдэн удаа дуудлаганд явах хэрэг гардаг вэ? Тэдний дийлэнхийг ямар өвчний шалтгаан эзэлдэг бол?
-Мэдээж өдөр бүр дуудлаганд явахгүй ээ. Ойролцоогоор долоо хоногт 3-4 явах хэрэг гарна. Ихэвчлэн даралт ихэссэн, эсвэл хий ханиалгасан гэх мэт шинж тэмдгээр дуудлага өгж байна, сүүлийн өдрүүдэд. Гэхдээ манай баг гайгүй. Бусад багт бол өдөр болгон дуудлаганд гүйдэг байдал дасал болчихсон.
-Сошиал орчинд тавигдсан зураг дээрх үйл явдал. Дуудлага өгөөгүй байхад та өөрөө очиж үзсэн юм билээ?
-Тийм ээ, НИТХ-ын дарга нартай бид мал тооллого хийж явсан. Уулын бэлд 92 настай Ш.Отгон гуай ганцаар суудгийг би мэдэх учир энэ далимаар очоод нэг эргэе гэж бодсон юм. Цас их орчихсон байсан учир мориор явахаас өөр арга байгаагүй. Буурайн бие сайхан байна билээ.
Харин тэндээс гараад жирэмсний тонус өвдөлт, даралт ихэссэн гэх хоёр дуудлага авсан. Үүндээ мотоциклийн ард сундлаад л хүрсэн дээ /инээв. Сурв/.

-Түргэний тэргийн хүрэлцээг сайжруулах хүсэл мэдээж байдаг байх? Ер ажиллахад хүндрэлтэй байдаг зүйлсийг дурьдвал?
-Даардаг. Өвөл бол их даарна. Бусдаар дасчихсан. Мэдээж түргэний тэрэг хүрэлцээ сайтай байвал бидэнд сайн л байна. Гэхдээ нэг их зүйл хүсдэггүй ээ. Хүндрэлтэй байдаг зүйл... ер нь л байхгүй гэж хэлье.
-СУМЫН ЭМЧИЙН АМЬДРАЛ-
Х.Ганчимэг эмч 3 настай хүүтэй. Цэцэрлэгийн насанд хүрсэн учир одоо ажлаа санаа амар хийдэг болсон тухайгаа бидэнд хуваалцав. Үүний өмнө хүүхдийг нь харах хүн байхгүйн улмаас цагийн хуваарьт асуудал үүсдэг байжээ.
“Ажиллахад тань хүндрэлтэй зүйл байдаг уу?” гэх асуултыг хэд хэдэн удаа тавихад бүгдэд нь, “Байхгүй ээ, ер нь дасчихсан” гэж даруухнаар хариулах Х.Ганчимэг, бүхий л сумын эмч нарын нэгэн илэрхийлэл шиг. Орчин нөхцөл, улсаас олгосон хангамжийг дутуу гэж голохгүй нэгэн үзүүрт сэтгэлээр эрүүл энхийн манаанд гардаг тэд цасан хунгарыг морьтой туулж, өвчтөнөө үзэхийг юман чинээ тоодоггүй.

Ренчинжугнаа багт 168 өрх, үүнээс 63 орчим настан суудаг гэнэ. Голдуу залуучууд ихтэй баг гэдгийг Х.Ганчимэг онцолж, зөвхөн дуудлаганд явахаас гадна шинэ төрсөн хүүхдүүдийн өсөлтийг хэмжиж байн байн айлуудаараа зочилдог тухайгаа ярьсан юм. Боломж, бололцоотой айлууд өөрсдөө сумын төвийн нэгдсэн эмнэлэгтээ очиж, үзүүлж, оношлуулаад буцдаг ч, бага эмчийг “дуудах”-аас өөр аргагүй нөхцөл байдал олонтаа бий болно.
Монголын нэгэн сумын бага эмчийн амьдрал ийм аж.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Mundag baga emchdee, amjilt husye, baharhaj bna shh
дэлхийд бага эмч гэж мэрэгжил бхгүй.Монголд бага эмч гэж бий болгож хүмүүсийг барлагдаж хамгийн бага цалин ѳгдѳг.дээр үед бага эмч 4 жил сурна.их эмч болоход 6 жил жил сурна бүгд 10 жил сурна..4 жилд 6 жилд заах хичээл нь их зѳрѳѳгүй.Ингэж л хүнийг барлагддаг.зогсоох ёстой.ял нь адилхан
Хөдөө нутгийн эмч нар ингэж ажил албаа гүйцэтгэж хүн ардынхаа төлөө ажиллаж амьдарч байна Эрхэм төрийн түшээ нэртэй луйварчид аа! Та нар ард түмэнд очих мөнгийг хулгай хийж луйвардаж татвар төлбөр нэмхээс өөр юу хийдгийн бэ? Ард түмний амьдралаас тасарчихсан гадны луйварчдын гар хөл болж газар нутгаа ухсан зарсан луйварчид аа та нарын хэрэг байгаа юм уу? Бусад улсыг хар улс орноо яаж хөгжүүлж байна
mundag yumaaa setgeltei yum bn zub bhad bolnoo bolno
Ухамсртай хүмүүс байгал дэлхийгээ хайрлаад аль болох ердийн хөсгөөр ажлаа бүтээхийг хичээдг. Мориор эмчийн туслаж үзүүлэх энэ хоцрогдол биш ухамсар бас бахархал билээ.
бахархаж байна шүү. урагшаа эмчээ. ажлын амжилт хүсье...
Huvsguluus garsan gishuud ni heden turgenii tereg ugch muur yma bishgui l idej bga bj
Tsas ih unadag gazar tsasnii ginjtei mototsikl mashin baival zugeer yum uu.
baxarxaj bnaa mundag busguigeer.92 nastai emee uuliin beld gansaaraa amidardag gesen zailuul setgel uvdchixluu.
Тэвчээртэй юм. Амжилт хүсье.
Iim ard tumentei bhad,edgeer humuusees avligachin shuugch,huulinhan icheesei. Bayr,Bayrtsogt,Saihanbileg,Badamjunai,Bagabandi,Ochirbat,Elbegdorj,Hurts,Garamgaibaatar,Undarmaa,Bat-Uul,Erdene,Erdenebat geed olon hulgaich nar icheesei.Jiriin ard tumnii setgel zutgel chadvaraas icheechee hulgaich narin ur Huuhduud boloh hooson tolgoit havtasni goluudaa.
дэлхийд бага эмч гэж мэрэгжил бхгүй.Монголд бага эмч гэж бий болгож хүмүүсийг барлагдаж хамгийн бага цалин ѳгдѳг.дээр үед бага эмч 4 жил сурна.их эмч болоход 6 жил жил сурна бүгд 10 жил сурна..4 жилд 6 жилд заах хичээл нь их зѳрѳѳгүй.Ингэж л хүнийг барлагддаг.зогсоох ёстой.хариуцлага ял нь адилхан бол авдаг нь адил бх ёстой