Швед эрдэмтэд хавдрын эсийг устгадаг наноробот бүтээжээ

Шведийн Каролинска институтын эрдэмтэд наноробот бүтээсэн нь хулганын биед үүссэн хорт хавдрын эсүүдийг устгаж чадсан байна. Тэдний эрдэм шинжилгээний ажил өнгөрсөн долоодугаар сард “Nature” сэтгүүлд нийтлэгдсэн юм. Нанороботууд нь эсийн гадаргуу дээр байрладаг уурагтай харилцан үйлчилдэг байна. Тэрхүү уурагтай харилцан үйлчилснээр эс өөрийгөө үхүүлэх процессыг эхлүүлдэг юм.
Судалгааг удирдаж явуулсан Каролинскын хүрээлэнгийн Анагаах ухааны биохими, биофизикийн тэнхимийн профессор Бьорн Хогберг “Энэхүү зургаан өнцөгт пептидийн нано загвар нь үхлийн зэвсэг болж хувирдаг. Хэрвээ энэ нанороботуудыг эм болгон таривал бие махбодын эсүүдийг ялгахгүй устгаж эхэлнэ. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд бид зэвсгийг нь ДНХ-ээс бүрдэх нано бүтэц дотор нуусан” гэсэн байна.
Ингэхдээ тэд нанороботууд хорт хавдрын эсийг хүрээлдэг орчны өөрчлөлтийг ашиглажээ. Хорт хавдрын эсүүдийн ойролцоох орчин нь хүчиллэг байдаг. Тэдний бүтээсэн нанороботууд нь pH 7.4 орчинтой үед ямар нэгэн нөлөөгүй. Харин хорт хавдрын эсийн ойролцоо буюу pH нь 6.5 болж буурахад эс устгах нөлөө үзүүлж эхэлдэг юм. Хогберг “Зөвхөн хавдрын эргэн тойронд ирэхдээ л үйлчлэх байдлаар бид зэвсгийг нь нуусан. Өөрөөр хэлбэл бид хорт хавдрын эсийг онилж, хөнөөдөг наноробот бүтээсэн гэсэн үг” хэмээжээ.
Эх сурвалж: Phys.org
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголд туршаад өгөөч.элэгээр дэлхийд тэргүүлж байншдээ.
Ерөнхий сайд, эрүүл мэндийн сайд нар үүнд ач холбогдол өгвөл их сайн бна. Яар�##�тай арга хэмжээ авб�##� магадгүй олон иргэд зовлон шан�##��##�аасаа с�##�ж олон түмэн баярлах байх. Би ч баярлах нэгэн. Гуйж бна.
Засаг төр үүнийг анхаарч нэн түргэн арга хэмжээ авна гэж найдаж бна.
Улс орон цэцэглэн хөгжөөд л байдаг. Монгол улсын иргэд нь хавдраар хорвоог орхиж дээдсүүд нь идэж цуслаад хорт түлшээр хүнс усыг бохирдуулан 3.5 сая иргэд нь насгүй ирээдүй харанхуй .