БНСУ-д амьдардаг монгол залуу санаатайгаар хүн хутгалж, амь насыг нь хохироожээ
"Эхнэрээ хүчиндсэн" гэх танил залуугаа хутгалж хөнөөсөн 20 гаруй насны монгол залуу цагдаагийнханд баригдсан талаар БНСУ-ын KBC телевиз мэдээллээ.
Тодруулбал, Кёнги аймгийн Сувон хотын өмнөд хэсгийн цагдаагийн газраас өнөөдөр /2024.11.04/ 20 гаруй насны Монгол эрэгтэй А-г архи ууж байсан танилынхаа амийг хөнөөсөн хэргээр баривчлах хүсэлт гаргаснаа мэдэгдлээ. Монгол Улсын иргэн А нь энэ сарын 02-ны /2024.11.04/ өдрийн 20:20 цагийн орчимд Сувон-си хотын Гвонсон-гу цэцэрлэгт хүрээлэнд хамт архи ууж байсан 30 гаруй насны танил Б-г хутгалж, хөнөөсөн хэрэгт буруутгагдаж байгаа юм байна. Мөн А нь н.Б-тэй уулзахаас өмнө урьдчилан зэвсэг бэлтгэж байж гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байна.
Түүнчлэн цагдаагийн байгууллагын мөрдөн байцаалтын явцад н.А нь эхнэртээ бэлгийн хүчирхийлэл үйлдсэнд Б-д уурласандаа энэ хэргийг үйлдсэн гэж мэдүүлсэн ч бэлгийн гэмт хэрэг мөн эсэх нь тогтоогдоогүй байна. Хэргийг БНСУ-ын цагдаа үргэлжлүүлэн шалгаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.