СУРВАЛЖИЛГА: Битгий нуу, хүүхдүүд ТАВАН ЖИЛ эмнэлгийн коридорт өвөлжлөө
Өвөл ирдгээрээ ирж, хүүхдүүд өвддөгөөрөө өвдөнө. Гэвч өвөл бүр гэнэтийн зүйлтэй нүүр тулж буй мэт хүлээн авдаг эрүүл мэндийн салбар, “эх” салбар үнэнээ нуусаар. Цахим орчинд Монголын хүүхдүүд хэдэн оноос хойш эмнэлгийн шалан дээр, коридорт хэвтэн эмчлүүлж буй нь гэрэл зургаар тов тодорхой архивлагдан үлджээ.
БИДЭНД ОЛДСОНООР: ХҮҮХДҮҮД ТАВАН ЖИЛ ЭМНЭЛГИЙН КОРИДОРТ ӨВӨЛЖЛӨӨ
2014 он 2015 он 2016 он 2017 он 2018 он
Энэ жил ч ялгаагүй хүүхдүүд коридорт хэвтэж байна. Хамгийн их ачаалалтай нь Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг гэх боловч үнэндээ бусад дүүргүүд ч ялгаагүй коридортоо ор тавьж байж, хүүхдүүдээ хүлээн авч байна. Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн эмнэлэгт дунджаар 300 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлж, өдөртөө 50 гаруй хүүхэд шинээр ирдэг гэв. Харин Сонгинохайрхан дүүрэгт өдөртөө л 200 гаруй хүүхэд амбулаториор үйлчлүүлэхээр ирдгээс ихэнх нь хатгаа болсон байдаг тул эмнэлэгт шууд хэвтүүлэхээс өөр аргагүй байдаг гэв.

Мөн Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт очиход Эмнэлгийн дарга нь “Манайх төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа, коридорт ор тавьсан асуудал байхгүй, аравдугаар сараас дөрөвдүгээр сар хүртэл хөл хорио тогтоодог учир дээшээ эцэг эхчүүдийг ч гаргадаггүй, дотогшоо орж зураг авхуулах боломжгүй” гэж хариулсан юм.
Харин тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэн бидэнд дараах зургийг явууллаа.


Энэ дүр зураг Эмнэлгийн даргын үгээс хол зөрж байгаа юм. Эмнэлэг ачаалалтай, хүүхэд коридорт хэвтэж байгаа гэдгийг нууж байгаа даргын буруу биш. Хэрэв дарга ил тод хэвлэлээр ярьчихвал яамнаас ямар дарамт ирдгийг бид мэдэхгүй. Энэ эмнэлэгт гэхэд зарим өрөөнд найман ортой, зарим нь тав, зургаа гээд стандартаас давсан. Ийм орчны агаар ямар байх нь тодорхой. Гэтэл томуу, томуу төст өвчний үед агаарыг чийгшүүлж, цэвэр байлгах нь хамгийн эхний шаардлага.
Иргэн Л.Т хэлэхдээ “Энд зарим давхруудад 4-5 ор коридорт дэлгэсэн байна. Нэг өрөөнд найман ор, заримд нь зургаа байгаа. Би хүүхэдтэйгээ эмнэлэгт үзүүлэхийн тулд хоёр цаг дугаарлаж байж үзүүлсэн. Анх өрхийн эмнэлэгт үзүүлэхээр очсон ч тэнд ч мөн миний охин шиг нүд нь гархилсан, уруул нь хөхөрсөн халуунтай хүүхэд дүүрэн байсан. Энд байгаа эцэг эхчүүдийн хэлж байгаагаар ирсэн хүүхдүүдэд хордлого тайлах дусал хийлгээд маргаашаас нь зүгээр болж байна. Эмч нар тайлбарлахдаа вирусын гаралтай ханиад гэсэн. Заримдаа энэ угаарын хийнээс болоод жирийн ханиад хатгаа болж хүндрээд байна уу даа гэж хардах юм” хэмээсэн юм.
Ханиад томууны улирал эхлэхэд эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд ачааллыг үүрч, эмч, сувилагчид цаг наргүй, борви бохисхийлгүй ажилладаг. Тэдэнд буруу өгөмгүй. Харин төр засаг энэ олон жил эмнэлгийн коридорт хэвтэж буй нялхсаа хайрладаггүй юм гэхэд ичдэггүй, хариуцлагагүй, ширэн нүүртэй. Эмнэлгийн дарга нарт чиглэл өгчхөөд л, гэмгүй царайлж “том том” ярьж сууна. Чаддагаараа нууж, баримт байхгүй бол гүтгэлэг гэж шүүхдэнэ.
Нийслэлд хүүхдийн эмнэлэг шаардлагатай гэдгийг хэвлэлүүд улиг болтол бичлээ. Байдаггүй. Таван жил хүүхдүүд эмнэлгийн коридорт өвөлжлөө. Ахиад хэдэн жил ингэж хэвтэхийг таашгүй.
НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ:
Энэ сарын 7-оос эхлээд өрхийн эмнэлгүүд ажлын өдрүүдэд 19.00 цаг хүртэл, бямба гаригт 10.00-16.00 цагийн хооронд уртасгасан цагаар ажиллаж байна.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эмнэлгийн сайд, дарга нарын өрөө санд�##� ширээ, тавилгатай харьцуулаад үзүүлбэл ямар харагдах бол?
Эрүүл мэндийн сэтгүүлч сайд хаана эмнэлэгтэй холбоотой сайн зүйл байна тэнд бүх зүйлийг өөрөөсөө мөнгө гаргаад бүтээчихсэн мэт жүжигчин маягийн инээмсгэлэл тодруулан өөрийгөө сурт�##�чилдагаа больж ажилаа жинхэнэ ёсоор хийдэгсэн бол ийм зүйл болохгүй шүү дээ. Ер нь УИХ-ын гишүүд сайд дарга нар хоосон сурт�##�чилгаагаа зогсоовол ямар вэ?
ЕР НЬ Л ХЭВЛЭЛЭЭР ЯМАР ТААГҮЙ МЭДЭЭ ГАРНА. МАРГААШ НЬ БУШУУХАН ТЭГЭЭГҮЙ, ИНГЭЭГҮЙ ГЭЭД ХҮҮХЭД ШИГ МЭДЭЭ ТАВИАД БАЙХ ЮМ. НИЙГЭМ БОЛ ХАРИН Ч ТА НАРААС ИЛҮҮ УХААЛАГ СУУРЬТАЙ, СУДАЛГАТАЙ БАЙГАА ГЭДГИЙГ ОЙЛГООСОЙ. АСУУДАЛТАЙ БАЙГАА ЗҮЙЛСЭЭ ҮНЭН МӨНӨӨР БАЙЛГААД ХАРИН АСУУДЛААС ГАРАХ АРГАА ХАЙНА УУ.
ТЭР ШАХМАЛ ТҮЛШ БАЙНА. УГААРЫН ХИЙН ХОРДЛОГО БУУРСАН ГЭЭД ЗӨРӨӨД ИЛҮҮ ОЛОН ДАВТАЛТТАЙ НЭВТРҮҮЛЭЭД БАЙХ ЮМ. ОДОО ТҮҮНИЙГ НЬ ТООЖ ҮЗДЭГ ХҮН АЛГА БОЛЛОО. ЯАХ ЮМ ХУДЛАА РЕКЛАМ ГЭДЭГ НЬ ОЙЛГОГДОЖ БАЙГАА ХОЙНО.