ДЭЛХИЙСурвалжилга, Нийтлэл

Нажиб Разак: Би Ш.Алтантуяаг хөнөөх даалгавар өгөөгүй, үүнийгээ шашны зан үйлээр тангараглана

13 жилийн өмнө Малайзад амь насаа алдсан Монгол улсын иргэн Ш.Алтантуяагийн хэргээр цаазын ял сонсон шүүгдэж буй Азила Хадри, уг үйлдлийг хийхийг Малайзын хуучин ерөнхий сайд Нажиб Разак өгсөн хэмээн мэдүүлээд буй.

Хэрэг явдал өрнөсөн 2006 онд Нажиб Разак Малайзын ерөнхий сайд болон Батлан хамгаалах яамны сайдын албан тушаалыг хашиж байв. Азила Хадригийн хэлснээр, Нажиб түүнтэй биеэр уулзан Ш.Алтантуяаг буудаж хөнөөхийг даалган, “Гаднаас ирсэн аюултай тагнуул” хэмээн цоллосон гэх.

НАЖИБ РАЗАК ТАНГАРАГЛАНА ГЭВ

Нажиб Разак тус хэрэгт холбоогүй гэсэн байр суурийг урьдчилсан байдлаар илэрхийлж байсан. Харин өчигдөр /2019.12.18/ өөрийн сошиал хуудсаар дамжуулан, “Ш.Алтантуяагийн амийг хөнөөх даалгавар өгөөгүй гэдгээ шашны зан үйлээр тангараглаж байна” гэсэн утгатай мэдэгдлийг өөрийн залбирал үйлдэж буй гэрэл зургийн хамт нийтлэв.

Тодруулбал, “Азила Хадригийн мэдүүлсэн худал гэдгийг батлахын тулд энэ баасан гарагийн залбиралд сүсэгтнүүдийн хамт Сумпа лакнат үйлдэнэ. Хууль ёсны дагуу шийтгэлээ хүлээж буй түүний үйлдэлд оролцоогүй гэдгээ үүгээр тангараглах болно” хэмээсэн юм. Сумпа лакнат нь Исламын шашны зан үйл бөгөөд, энэ үеэр худлыг тангарагласан хүн хараагддаг гэж үздэг.

https://www.facebook.com/najibrazak/photos/a.10151787553305952/10156586068170952/?type=3

Ш.Алтантуяагийн хэрэгт холбогдуулан 2009 онд цагдаагийн албан хаагчид болох Азила Хадри, Азхар Умар гэсэн хоёр хүнийг буруутгаж, цаазын ял оноосон юм. Тэдний хамт шалгагдсан гуравдагч этгээд болох Абдул Разак Багинда нотлох баримт хангалтгүй гэх шалтгаанаар ялаас мултарч, цагаатаж байв. Гэвч цагаатсан Абдул Разак Багинда гэгч нь тухайн үед Ш.Алтантуяатай хайр сэтгэлийн холбоотой болсон, цаашлаад зүй бусаар амь үрэгдэхэд нь нөлөөлсөн гэдэг яриа өнөө хүртэл явж буй.

Azilah Hadri (right), who was sentenced to hang for killing model Altantuya Shaariibuu (left), claims the ex-PM gave him an explicit order to kill her.
Ш.Алтантуяа /зүүн/, цаазын ял сонсож Нажиб Разакыг буруутгаад буй Азила Хадри /баруун/ нар

ХЭРГИЙГ ИРЭХ ОНД ЭРГЭН ХЭЛЭЛЦЭНЭ

Хэргийг эргэн сануулахад, Орос, Хятад, Англи хэл мэддэг, загвар өмсөгч Ш.Алтантуяа нь 2004 онд, 26 настай байхдаа нэр дурьдагдаж буй Малайз улсын ерөнхий сайд асан Нажиб Разак, түүний холбоотон Абдул Разак Багинда нарын орчуулагчаар ажилласан байдаг. Тэд Оросоос төрийн зардалаар хөлөг онгоц худалдан авч оруулж ирэхдээ их хэмжээний мөнгө шамшигдуулах санаа агуулж, 2006 онд нууц гэрээ хэлцээрээ Францад хийж байсан бөгөөд үүгээр Ш.Алтантуяаг дагуулж явсан. Энэ явдлаас төд удалгүй Ш.Алтантуяагийн толгойд буудаж, биед нь цэргийн зориулалттай С4 тэсрэх бөмбөг зүүн дэлбэлсэн байсныг илрүүлсэн юм.

Image result for altantuya shaariibuu

Одоогийн байдлаар цаазын ял сонсоод буй дээрх хоёр цагдаагийн ажилтан, хэргийг эргэн шалгаж өгөх хүсэлтийг шүүхэд хүргүүлэхдээ, Нажиб Разакт холбогдох зүйлсийг мэдүүлсэн билээ. Үүндээ зөвхөн Ш.Алтантуяагийн хэргээр зогсохгүй хэд хэдэн аллага үйлдэх зааврыг Нажиб Разакаас авч байсан хэмээсэн юм.

Хэргийг ирэх 2020 оны дөрөвдүгээр сард эргэн хэлэлцэх шийдвэр энэ удаагийн шүүх хурлаар гарсан байна.

М.ТЭНГИС

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button