Улс төрийн мэдээ

Засгийн газрын сонголт: Нарансэвстэйн боомт, эсвэл ЮНЕСКО-гийн Дэлхийн өв

Засгийн газар ЮНЕСКО-д хандаж, Алтайн өвөр говийг тус байгууллагын Дэлхийн өвд бүртгүүлэх хүсэлт тавьсан. Улмаар холбогдох шинжээч, судлаачид ирж ажиллаад буцсан байдаг.

Ингэхдээ “Сухайн бут нь гэхэд л говь цөлийн экосистемийн талаар хэдэн сая жилийн хур мэдээлэл өгөхөөр байна. Дэлхийн өв гарцаагүй мөн” гээд буцжээ.

Энэ талаар Говийн их Дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргааны дарга Ч.Баярбат манай редакцад ярилцлага өгөр үеэрээ дурдсан билээ.

Тэрбээр цаашлаад “Харин устгавал энэ дэлхийн нэг дугаарын эрдэмтэн байлаа ч уг төрхөөр нь эргээн сэргээж чадахгүй” болон “Хэрэв Нарансэвстэйн боомтыг нээвэл шалгуур үзүүлэлт тэнцэхгүй болж, ЮНЕСКО-гоос Дэлхийн өвд бүртгүүлэх боломжгүй” гэж мэдэгдсэнийг онцолсон удаатай.

Дэлхийн өвд бүртгэхийн тулд орчны, онгон, хязгаарлалтын бүстэй байх зэрэг олон шаардлага тавьдаг. Харин Нарансэвстэйн боомтыг нээвэл Говийн их Дархан цаазат газрын А хэсгийн хил дотор автозам тавигдах юм.

Засгийн газрын санаачилсан Дэлхийн өвд бүртгүүлэх ажил ийн үргэлжилж байх зуур, наймдугаар сард МАН, АН, ХҮН нам хамтарсан. Улмаар 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлахдаа “Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээх” гэдэг ганц заалт тусгачихсан нь өдгөө халуун сэдэв болон үргэлжилж байна.

Өөрөөр хэлбэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бодлогоосоо ухарсан гэсэн үг. Мазаалайн үлдэц нутаг гэдгээр боомт нээнэ, авто зам тавина хэмээх яриа Ерөнхийлөгчийн уриа санаачилгатай ч нийцэхгүй байгааг дурдах нь илүүц.

ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд,

  • Өмнөговь аймаг дахь Говийн бага Дархан цаазат газрын 1 хэсэг
  • Говь-Алтай аймаг дахь Говийн их Дархан цаазат газрын А, Б хэсгийг тус тус бүртгүүлэх ажил өрнөж байгаа юм билээ.

Хэрэв Дэлхийн өвд бүртгүүлбэл,

  • Талбай хэмжээгээр олон улсад толгой цохих хэмжээний онгон байгалийг хамгаалж, Монгол Улсын гадаад бодлогын имиж сайжрах
  • 1975 оноос хойш тусгай хамгаалалтад авсан 4.6 сая га талбайг олон улсын хэмжээнд үндэсний парк болгож, бүрэн хамгаалах бололцоо бүрдэх зэрэг олон давуу талтай.

Говь гэдэг үг орчуулагддаггүйн учир энэ экосистем Монгол, БНХАУ-ын зарим нутагт л илэрдэгт бий. Харин 1975 оноос хойш хамгаалсан учир онгон дагшин байдлаа хадгалж, мазаалай баавгай, хавтгай тэмээ зэрэг нэн ховордсон амьтдыг агуулж буй Алтайн өвөр говь ҮЛГЭР ЗАГВАР нь гэж тооцогддог.

Тийм ч учраас Дэлхийн өвд бүртгүүлж, Үндэсний парк болгож чадвал улс төр, олон улсын харилцаа, НҮБ-ын өмнө хүлээсэн уур амьсгалын өөрчлөлттэй, цөлжилттэй тэмцэх, биологийн олон янз байдлыг хамгаалахх зэрэг олон агуулгаар амжилт гаргах юм.

Иймд Засгийн газар эхлүүлсэн ажлаа дуусгаж, Алтайн өвөр говийг мазаалай, хавтгайтай нь Дэлхийд өвд бүртгүүлэх үү. Эсвэл "Алсын хараа-2050", "Шинэ сэргэлтийн бодлого"-д нь огт байхгүй, саяхан наймдугаар сард хамтарсан Засгийн газар байгуулах үеэр "тооно"-оор орж ирсэн Нарансэвстэйн боомтыг нээх үү гэдэг сонголтын өмнө ирээд байна.

М.ТЭНГИС


Энэ агуулгаарх өмнөх контентууд:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 22, 2024 12:54

Энэ Ардчилсан намын хулгайчуудыг �######�уул

Зочин
Зочин
11 сар 22, 2024 21:16

Дэлхийн өв болгох байх аа. Энэ засгийн дарга нар их ухаантай шүү.

Зочин
Зочин
11 сар 23, 2024 07:31

Нарансэвстэйн боомт бол монгол орныг устгах ажлын нэг хэсэг мөнөөсөө мөн. Монгол орноо аврахыг хүн болгоноос хүсэе.

Зочин
Зочин
11 сар 23, 2024 10:14

Нээх ёстой.

Зочин
Зочин
11 сар 27, 2024 16:59

Газар мундсан биш заав�##� ЮНЕСКО-ГИЙН өвд бүртгүүлсэн газраа б�##�лах гэж байгаа нь эх орныхоо эсрэг хүмүүс төрд ажиллаад байгаа юм биш үү. Өөр газар байж болно ш дээ. Хятадууд заав�##� энэ газраа нэг гэж сүрдүүлсэн юм уу? Яагаад байж болох бүхнийг сүйтгээд байдаг юм бэ??!!!

Last edited 7 Сар Өмнө by Зочин

Холбоотой мэдээ

Back to top button