Согтуурсан үедээ БНСУ-ын цагдаа руу халдсан монгол жуулчныг баривчилжээ
Монгол жуулчин Сөүл хотын захиргааны эмэгтэй ажилчдын зургийг зөвшөөрөлгүй авч, түүний үйлдлийг зогсоох гэсэн цагдаагийн ажилтан руу халдсан хэргээр баривчлагджээ.
Тодруулбал, Сөүл хотын Намдаэмүн цагдаагийн газар 22-ны өдөр албан үүргээ биелүүлэхэд нь саад учруулсан, нийтийн эд хөрөнгөд хохирол учруулсан хэргээр 30 гаруй насны Монгол эрэгтэй А-г баривчилсан талаар мэдээллээ. Ноён А-г энэ сарын 19-ний /2024.11.19/ өдрийн 13:20 цагийн үед Сөүл хотын захиргааны байранд эмэгтэй ажилчдын зургийг нууцаар авч байхад нь саатуулсан гурван цагдаа руу халдсан хэргээр баривчлагдсан байна.
Түүнчлэн гэмт хэрэгтнээр баривчлагдсан н.А нь цагдан хорих байранд орохдоо мөн эд хогшил эвдэж, бужигнуулсан байна. Энэ хэргийг үйлдэхдээ монгол залуу согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь шинжилгээгээр тогтоогдсон. Мөн түүний үйлдсэн хэрэгт холбогдуулан яллахаар болсон гэж БНСУ-ын Newsis сайт цагдаагийн мэдэгдлээс эш татан мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НААД КУГРЁ НЭРТЭЙ ОДОО ТА НАРЫН ЭЗЭН СУУЧИХААД БАЙГАА СОЛОНГОС НЭРТЭЙ УЛС ЧИНЬ ЦАГТАА МИНИЙ МОНГОЛЫН ГАЗАР НУТАГ БАЙСАН ЮМ НУТАГТАА ОЧСОН МОНГОЛ ЗАЛУУ СЭТГЭЛ ЗҮРХ НЬ ХӨӨРӨӨД ДАЙЧИН ХҮРЭН ЗҮРХ НЬ ОМОГШЛООР БАДРАН АУГАА ИХ УУХАЙГАА ХАДААЖ .ТА НАР ХҮНДЭТГЭН МЭХИЙ ЮУН ЯЛ ЯАСАН ЗОРГООРОО ААШИЛДАГ ХАНГУ НАР ВЭ? СУЛЛААД ШАРЫГ НЬ ТАЙЛААД НЭГ САЙХАН ХҮҮХЭНДҮҮЛЭЭД НААШ НЬ ЯВУУЛЧИХАА ХАНГУНУУДАА
Kimchi nar albaar bdligotoigoor ulsiin ner hvnd unagaah gj hetrvvleed bdg gj oilgjiin zun haa saigui hvvhnvvdiin zurgiig eree tseergui darsan tebersen tachaadsan nvdeer harsan kimchi nar hotiin gudmaar dvvren vhsenee hiij so juulchin gj vheh geed bdg bnaa
Оруулсан эх сурв�##�ж дээр нь согтуу байгаагүй гээд бичсэн байх юм.