УЛС ТӨР

Гадаадаас ажиллах хүчний тоог нэмэгдүүлэх, квот тогтоохгүй байх хуулийн төслийг өргөн барив

УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төсөл өргөн барилаа

Уул уурхай, газрын тос олборлолтоос бусад салбарт хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоонд 2026 он дуустал квот тогтоохгүй байх хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа. Мөн 2026 он дуустал ажил олгогчийг гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх зэрэг зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна.

Ажиллах хүчний хомсдолыг нөхөхийн тулд бага цалин бүтээмжтэй салбаруудад гадаадаас авах ажиллах хүчний тоог нэмэх, эсрэгээр нь өндөр бүтээмж, хөлстэй салбарт монголчуудыг ажлын байраар хангах бодлого баримтлахыг салбарын сайд мэдээлж байв.

1993-2006 онд төрөлт эрс багассантай холбоотойгоор ажиллах хүчний хомсдол үүсэж, энэ нь 2030 он хүртэл үргэлжлэх төлөвтэй байгааг хуулийн төсөл санаачлагчид тодотгож байна.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 20, 2024 14:03

Асар олон хужаа орж ирэх нь дээ

Зочин
Зочин
12 сар 20, 2024 14:17

Дэмий хууль байна . Хятадууд л хоер ш�##�тгаанаар орж ирнэ . Нэгд . хятадад хүйсний байд�##� �##�дагдаж хятад эрчүүд гаднаас эхнэр авах хандлага ихэсч байгаа . Хоерт . Хүн амын 23% нь ажилгүйдэлд өртөж 30 сая хятад ажилгүй язагнаж байна . Тэднээс л орж ирнэ . БУСАД УЛС МАНАЙ УЛСЫГ ТООХГҮЙ ЭЭ .НААД ХУУЛИА БУЦААЖ ТАТ !!!!!!!!!!!!!!

Монгол
Монгол
12 сар 20, 2024 15:31

Ene 2 urvagch nar bololtoi

Зочинзочин
Зочинзочин
12 сар 20, 2024 20:55

Хуулиа татаж ав урвагчид

Иргэн
Иргэн
12 сар 21, 2024 00:14

Пороро царайлсан цүнх баригч нөхөр одоо өөрийгөө бүхнийг мэдэгч гэж итгэсэн байна. Хуулиа буцааж ав.Монголын ард түмний хүсэл зоригийн эсрэг ажиллаад байв�##� урвагч л болно.

Холбоотой мэдээ

Back to top button